Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэрт уг үндсээр нь шийдэх асуудал олон байна

2022-7-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ:

-Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас хотын иргэдийн тухтай байдал, нийслэлийн өнгө төрх шалтгаална. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэр туйлын хангалтгүй түвшинд байна. Төр үргэлж залгамж халаатай байдаг тул урьдын дарга нарын алдааг хаяж болохгүй, залруулах ёстой. Уг үндсээр нь шийдэх ёстой асуудал олон байна. Тухайлбал, төлбөр болон маршрутын асуудал байна. Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Мөн орж ирсэн автобусыг ашигладаг төрийн үйлчилгээний компаниуд  үйлчилгээгээ сайжруулахад анхаарах хэрэгтэй. Нэг жишээ татахад иргэдийн халааснаас гарч байгаа төлбөр хэвээрээ байгаа ч нийтийн тээврийн орлого нэн багассан. Үүнийг шийдэхийн тулд төлбөрийн хэлбэрийг шийдэх, алдагдаж буй орлогыг нөхөх учиртай. Нэгдүгээрт автобусны төлбөрийг бүрэн хураах хэрэгтэй байна. Мөн уян хатан байх хэрэгтэй. Нийтийн тээвэрт 150-160 тэрбум төгрөг зарцуулж байна. Гэтэл үүнтэй дүйцсэн үйлчилгээг иргэд авч чадахгүй байгаа учраас дорвитой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Актлах автобуснуудыг ангилж байгаа.  Стандартын газарт холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Тодорхой тооны автобус арванхоёрдугаар сарын 31 хүртэл акталж дуусна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд олон чухал ажил үргэлжилж байна. Наймдугаар сарын 25-аас хойш үе шаттайгаар шинэ автобуснууд орж ирнэ.  Автобуснууд товлосон хугацаанаас тодорхой хэмжээнд хоцорч ирэх магадлалтай байна. Гэхдээ автобус актлахаас өмнө парк шинэчлэлийг дуусгах дүр зураг харагдаж байгаа” гэлээ.

 АВТОБУС БААЗ БАРИХ АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА

Нийтийн тээврийн салбарын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэх үүднээс бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт баригдаж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн ажлын явцтай танилцав. Тус бүтээн байгуулалтад 11 компани оролцож буй аж. Бүтээн байгуулалтын ажлуудаас 150 автобусны гарааш барих ажил удаашралтай яваа бөгөөд тендерт шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Засаг даргын орлогчийн хувьд Эрээнд саатсан дээврийн материалыг оруулж ирэхэд тусалъя, харин бусад ажлаа яаравчлан хий гэсэн үүргийг өгсөн. Мөн нийтийн тээврийн салбараас орж ирэхгүй байгаа алдагдлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:

-2018 онд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас тусдаа байгууллага болсон. Өмнөх хотын удирдлагын үед буюу 2020 онд Циркийн урд байрлалтай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулснаас үүдэлтэй манай байгууллага баазаа байрлуулах газаргүй болсон. Одоогоор Баруун салаанд өндөр өртөгтэйгөөр хувийн бааз түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилт орчимд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын баазыг шинээр барих төсөл эхэлсэн. Гэвч цар тахлаас үүдэлтэй дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажил төдийлөн урагшлаагүй байна. 2022 онд анх удаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч зарим компаниудын идэвх оролцоо муу байна. Хэрэгжүүлэгч компаниуд цар тахалтай холбоотойгоор ачаа бараа орж ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан хэлж байгаа учраас нөхцөл байдал хүндрэлтэй байна. Нийт 23 тэрбум төгрөгийн төсөлд 11 компани шалгаруулсан. Энэ нь 150 машины багтаамжтай, оффис, бааз, гараашийг иж бүрэн шийдсэн төсөл юм. Нөгөөтээгүүр олон компани шалгаруулсны сул тал нь ажиглагдсан. Компаниудын онцлог олон янз байна. Зарим компани хэд хэдэн хилийн боомтоор бараагаа авч байгаа. Гэтэл чухал ажил гүйцэтгэж байгаа 1-2 компани хил гаалийн хүндрэлтэй байдлаас болж олон сарыг үдэж байна. Үүнийг бид шат шатны байгууллагад уламжилж байгаа. Төслийн нийт санхүүжилтийн 90 орчим хувь буюу үлдсэн 10 тэрбум төгрөг тавьсан. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотой төсөвт өөрчлөлт орох төлөвтэй байна гэлээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАВЧЛАХЫГ ХҮСЛЭЭ

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг:

-Манай нэгтгэл 303 тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнтэй. Бидний хүрч ирсэн хоёрдугаар бааз 146 тээврийн хэрэгсэлтэй. Тэдгээрээс 60 шинэ автобус, 20 нь 2015 онд үйлдвэрлэгдсэн угсраа автобус бол 32 нь троллейбус, 30 нь 2009 онд Солонгост үйлдвэрлэсэн автобус байгаа. Тус бааз өдөр тутамд 36 тээврийн хэрэгслээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг. Харин Зорчигч тээврийн нэгдүгээр бааз нь 121 тээврийн хэрэгслээр нийтэд үйлчилдэг. Нийлээд 80 орчим тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргах шаардлагатай байгаа. 2009 онд үйлдвэрлэсэн автобуснууд байгаа.

Шинээр ирсэн тээврийн хэрэгслүүд зорчигчдын сэтгэл ханамж өндөр байлаа. Зуны халуун, өвлийн хүйтэнд сэрүүцүүлэх болон халаах төхөөрөмжтэй учраас ая тух хангах талдаа эерэг үзүүлэлттэй байна. Манай байгууллагын зүгээс парк шинэчлэлтийг богино хугацаанд дуусгаж, авчраагүй байгаа автобусыг яаравчлан оруулж ирэх шаардлагатай байгааг хотын удирдлагуудад хэллээ. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ашиглан троллейбусаар парк шинэчлэх хэрэгтэй байна. Гарааш барих талбай шаардлагатай байна. Зорчигч тээврийн хоёрдугаар бааз л гэхэд 1987 оноос хойш объектын их засвар хийгээгүй. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын ажлууд тулгамдсан асуудал болоод байна гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    10 цаг 38 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    11 цаг 5 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    11 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    12 цаг 8 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    12 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    13 цаг 12 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    14 цаг 5 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    14 цаг 20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    14 цаг 22 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    14 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    15 цаг 3 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    15 цаг 55 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    16 цаг 34 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    17 цаг 30 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    17 цаг 51 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    18 цаг 21 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    18 цаг 31 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    18 цаг 39 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    18 цаг 46 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    18 цаг 53 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК