Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунсүрэн: Номын баярыг зорьсон жаргалтай агшнаа “Альфабүүк”-ийн асарт мөнхлөөсэй гэж хүсдэг

2022-8-12
0
ЖИРГЭХ

Хаврын номын баяраас хамгийн тодоор сэтгэлд үлдсэн зураглал бол өнгө өнгийн шүхэр алагласан гудамж. Хамгийн өвөрмөц, хамгийн тухтай тэр шүхэрт гудамжийг номын баярыг зорьсон хүн бүр зорин очиж, зураг даруулцгааж байсан. Олон ч залуусыг тэр л шүхэрт гудамж номын баяр руу урин дуудаж байлаа. Ийм орчныг “Альфа номын дэлгүүр”-ийнхэн номын баяраар бүрдүүлсэн билээ.

Өнөөдөр олон улсын “Залуучуудын өдөр”. Энэ өдөр залуу үеийн төлөөлөл болж, ирээдүй үеэ шинэлэг, гэгээлэг замд хөтлөхөд томоохон хувь нэмрээ оруулж байгаа "Альфа номын дэлгүүр"-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунсүрэнг онцоллоо. Өөрийн гэсэн өнгө аяс, хэв маягийг бүрдүүлсэн "Альфа номын дэлгүүр" залуусын өдрийг тохиолдуулан зөвхөн өнөөдөр залууст зориулсан номууддаа 1+1 урамшуулал олгож, үйлчлүүлсэн залуусыг кофегоор дайлах ажээ.


-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Альфа номын дэлгүүр ном шимтэн уншигч, номын хорхойтнуудад зориулаад олон олон бэлгийг задалж байсан. Сүүлийн үеийн сонин сайхнаас бидэнтэй хуваалцаач?

-Баярлалаа. Альфа номын дэлгүүр маань энэ оны эхнээс номын хорхойтнууддаа зориулаад сэтгэлд хүрэхүйц тав тухтай, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зорьсон. Бид саяхан үүнийгээ бодит болгож төв салбарын дэлгүүртээ засвар шинэчлэл хийгээд дууссан. Том ажлын ард гарсан гэсэн үг. Тиймээс салбараа шинэчилснээ тохиолдуулж 1+1 номын урамшууллыг зарлаад байна.

-Энэ зуны хамгийн их борлуулалттай ном хэний, ямар ном байсан бэ?

-Хамгийн их борлуулалттай, тогтвортой, удаан худалдаалж байгаа ном бол Б.Наминчимэд зохиолчийн “Цагаан бороо” роман. Хувь хүний хөгжлийн номуудаас “Цойлогсод” гуравдах жилийн турш өндөр борлуулалттай явж байна. “Ад үзэгдэх зориг” номын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд тогтмол өндөр борлуулалттай явж байгаа.

-Өнгөрсөн хаврын номын баяраар Альфагийн асар төв талбайг чимсэн өнгөлөг зохиомжтой байсан. Олон гоё өнгөтэй шүхэр дэлгэсэн байсныг хүмүүс санаж байгаа байх. Яагаад ингэж зохиомжлох болов?

-Тэр шүхрүүд манай багийнхны санаа байсан. Бид номын баярт оролцох бүртээ орчноо өөрийн гэсэн онцлог, өнгө аястай зохион байгуулж ирсэн. Анх оролцсон жилдээ хамгийн анхны гэрэлт асрыг зассан бол дараагийн удаад Г.Аюурзана зохиолчийн номын нээлтийг хийж байсан. Харин дараа жилд нь Харри Поттерийн стил, шидтэний зохиомжоор асраа зассан. Бид өөрсдөө Харри Поттерийн хувцас өмсөж, телефоны асар байрлуулж орчноо тохижуулсан. Ингээд дараагийн удаад бид шүхэрт гудамжийг хийсэн. Бидний зорилго бол ердөө л номын баяр бүрээр хүмүүст маш гоё мэдрэмж төрүүлж, зураг авах боломжтой байдлыг бий болгох. Энэ шүхрүүд бас үүний нэг хэсэг байсан. Уншигчдыг номын баярыг зорьсон агшнаа “Альфа”-гийн асарт мөнхлөөсэй гэж хүсдэг.

-Тэгвэл дараагийн номын баяраар юуг онцлох вэ, хуваалцаж болох уу?

-Намрын номын баярын үйл ажиллагаа есдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнгө аясын тухайд номын баяр дөхөхөөр шийднээ. Одоогоор хэд хэдэн санаагаа гаргаад төлөвлөөд явж байна. Хараахан сонголтоо хийгээгүй л явна. Харин Альфа номын дэлгүүрийнхний зүгээс зохиолч Л.Өлзийтөгсийн 30 жилийн хугацаанд туурвисан зохиол бүтээлийг шинэчилсэн дүр төрхтэйгөөр дахин хэвлэж байна. Тиймээс ирэх намрын номын баярын өдрүүдэд шинэ хэвлэлтээс гарсан номоор уншигчдадаа бэлэг барих болно.

-Л.Өлзийтөгс зохиолчийг ярьсных, зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын зохиол бүтээлийг хэвлэх албан ёсны эрхийг авсан гэж байсан. Энэ талаар зохиолч өөрийн цахим орчиндоо нийтэлж байсан.

-Л.Өлзийтөгс зохиолч маань өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулж “Альфагийн албан ёсны зохиолч боллоо” хэмээн нийтэлсэн шүү дээ. Монголын маань зохиолчид номоо бичихээс гадна хэвлэлд бэлтгэх, захиалга өгөх, хэвлэх үйлдвэрээс очиж авах, түүнийгээ хадгалах, номын дэлгүүрүүдэд зөөх, тооцоо хийх гэх мэт олон ажлыг зөвхөн өөрөө хийх шаардлагатай тулгардаг. Энэ нь эргээд цаг хугацаа их ордог. Гэтэл дэлхийн жишигт, зохиолчид хэвлэх эрхийг сонгож эрх авсан газар номыг нь эрхлэн гаргах, ковер дизайныг шийдэх, маркетинг, борлуулалтыг бүрэн хариуцсанаар зохиолч зөвхөн зохиолдоо анхаарах боломжийг өгдөг. Тиймээс үүнийг Монголдоо нэвтрүүлэх гээд хоёр том зохиолчоосоо эхэлж байна.

-Хамтарч ажиллах эхний хоёр зохиолчийн нэр тодорхой болоод ажил эхэлсэн явж байна. Тэгвэл дараагийн хамтрах зохиолч хэн байх бол?

-Тодко Самсоний бичсэн зохиол “Тэгри Чину” УСК саяхан нээлтээ хийсэн. Бид энэ зохиолын номыг хэвлэх эрхийг авсан. Энэ ном маань энэ жилдээ багтаад гарна. Зохиолч Г.Аюурзаны дараа Тодко Самсон зохиолчтой гэрээ хийсэн. Мэдээж дараагийнх нь Л.Өлзийтөгс зохиолч байгаа. Үүний дараа бид талийгч П.Батхуяг багшийн номуудыг багц хэлбэрээр хэвлэх ажил үргэлжилж байна. Залуу зохиолч Бямбадоржийн “Аз” хэмээх ном, “Нил ягаан өдрүүд” номын зохиолч Ч.Дөлгөөн хэмээх эмэгтэй зохиолчийн номын эрхтэй хамтрахаар болсон.

-Өнөөдөр олон улсын залуучуудын өдөр тохиож байна. Та оюутан насныхаа дурсамжаас хуваалцаач. Ямар оюутан байв?

-Одоогийн хүүхдүүдээс арай өөр байсан байх. Орчин үеийн залуучууд бидний үеийнхнээс илүү ёс зүйтэй, мундаг болсон. Бидний үед эсээний уралдаан олон болдог байлаа. Нөхөр бид хоёр эсээний уралдаанд орж танилцсан юм. Тухайн үед Д.Нацагдоржийн номын сан хамгийн гоё нь. Байнга л номын сан руу гүйж, хичээлээ хийнэ, эсээний уралдаанд оролцохдоо материал бэлддэг байсан.

-Залуучуудын өдрөөр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг яръя гэж бодлоо. Таныг оюутан байхад цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломж хэр байсан бэ? Одоо Альфагийн хамт олныг харахад залуу үеэ дэмжсэн харагддаг.

-Тийм ээ. Манай Альфа номын дэлгүүрт оюутнууд их ажилладаг. Одоогоор гурван оюутантайгаа хоёр дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Тэд маань зуны улирал бүтэн ажиллаад, хичээл нь эхлэхээр амралтын өдрүүдээр номын дэлгүүртээ ажилладаг. Харин номын баярын ид ачаалалтай үеэр “Лантуун дохио” ТББ-ийн сайн дурын ажилчид маань манай дээр ирж цалинтай ажиллаг. Сайн дурын ажилчид маань маш гоё, гэгээлэг, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг хөөрхөн хүүхдүүд бий.

- Альфа номын дэлгүүрийн ялгарах онцлог, өнгө аясыг юу гэж тодорхойлох вэ?

-Бид аливаа зүйлд сэтгэлээсээ хандахыг зорьдог. Үйлчилгээ, харилцааны соёлд, жижигхэн зүйлд ч тэр хүрч үйлчилдэг, гоё мэдрэмж төрүүлдэг баймаар байна. Номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа номууд ижилхэн байж болох ч харилцаа хандлагаараа үргэлж ялгарна гэдгийг хэлдэг.

-Анх номтой нөхөрлөсөн, номонд шимтсэн үеэсээ хуваалцаач. Эдийн засгийн мэргэжилтэй хүн яаж номтой холбогдсон бэ?

-Ээж маань сумандаа холбоонд ажилладаг байсан болохоор сонин захиалга их ирдэг байсан. Сонин эрчээ авсан үед ээж надад хүүхдийн сонин захиалж өгдөг байлаа. Ингээд л сонин уншиж эхлээд ном зохиол унших дуртай болсон доо. Тэр үед ганцхан үндэсний телевиз л гарна. Амралтын өдөр 16:10 цагаас хүүхэлдэйн кино гардаг болохоос биш хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, кино бага. Одоогийн хүүхдүүдийг бодвол технологийн боломж хомс учраас өрсөлдөх, цагаа өнгөрөөх зүйл нь ном байсан байгаа юм.

-Та ямар төрлийн ном унших дуртай вэ, сонирхуулаад өөрийнхөө зүгээс гурван ном зөвлөвөл ямар номыг нэрлэх вэ?

-Би уран зохиолын номонд дуртай, харин сүүлийн үед бизнесийн ном уншдаг болоод байгаа. Өөрийнхөө зүгээс зөвлөвөл, Г.Аюурзана зохиолчийн “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” гэдэг ном бий. Энэ ном Монгол зохиолч дэлхийн хэмжээнд бичдэг болсныг батлан харуулсан сайн зохиол болсон гэж боддог. Түүний “Шинэ үеийн номын сан”-д дэлхийн сонгомол өгүүллэгүүд, Мишель де Монтений эсээ, Уильям Фолкнерийн “Өвгөд” гэх мэт сайн зохиолууд олон бий. Тиймээс шинэ үеийн номын санг утга, уран зохиолын хувьд уншаад үзээсэй гэж бодож байна. Хоёрдугаарт, Паула Коэльогийн “Алхимич”-ийг нэрлэмээр байна. Залуу үедээ олоод уншвал гоё санагдсан. Хувь хүний хөгжлийн ном санал болгох гэхээр хүн хүний харах өнцөг өөр байдаг учраас энэ удаад алгасъя. Хамгийн сүүлд нь Харри Поттерийг уншаад үзээсэй гэж хэлнэ. Уншаагүй залуучууд ховор байх, хэрэв уншаагүй бол өөрийнхөө үеийн залуучуудыг энэ номыг уншаасай гэж хүсч байна. Учир нь хамгийн гэгээлэг үе рүүгээ буцаж очих боломжийг олгодог гэж боддог юм. Залуусыг, хүүхдүүдийг юу уншиж байгааг ойлгож, мэдэх болно.

-Ажлынхаа хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг зав зарцуулдаг вэ? гэр бүлийнхээ нэг өдөртэй танилцуулаач?

-Манайх 8-12 насны гурван хүүхэдтэй айл. Бид орой бүр хүүхдүүдтэйгээ хамт хөлөгт тоглоом тоглодог. Катан, монополь, uno, sequence гэх мэт хамтдаа тоглож болох тоглоомууд бий. Хөлөгт тоглоом нь хүүхдийг ялагдаж сурах, сэтгэн бодох гэх мэт олон чадварыг суулгадаг. Мөн амралтын өдөр бүрээр хүүхдүүдтэйгээ хамт салхинд гарч хамтдаа цагийг өнгөрөөж байна. Хүүхдүүддээ цаг зав зарцуулаад явж байгаа мундаг аав ээж нар олон бий. Тэдний хажууд тийм ч сайн биш ч гэсэн чадах хэрээрээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг дөө.

-Залуучуудын өдөр тохиож байгаатай холбогдуулаад ярианыхаа төгсгөлийг танд үлдээе.

-Одоогийн залуус маш мундаг болсон. Би үг хэлэхээр хэмжээний мундаг хүн биш, тэгээрэй, ингээрэй гэж хэлэх нь зохимжгүй байх. Тийм болохоор энэ өдөр залуустаа зориулсан номыг 1+1 хямдралд оруулж бэлэг барья, мөн манай төв салбараар үйлчлүүлсэн залуусыг амттай кофегоор дайлъя.

-Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа.

 

Т.Мөнхжаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мундаг (103.57.93.62)
    Гайхалтай эмэгтэй
    2022 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    8 цаг 4 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    8 цаг 31 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    8 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 35 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    10 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    10 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    11 цаг 31 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    11 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    11 цаг 48 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    12 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    12 цаг 29 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    13 цаг 21 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    14 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    14 цаг 56 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    15 цаг 17 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    15 цаг 47 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    15 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    16 цаг 5 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    16 цаг 12 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    16 цаг 19 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК