Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Сансарцэцэг:Мэргэжлээс шалтгаалсан өвчинд тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин зонхилж байна

2022-8-15
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмчилгээ чанарын менежер Ц.Сансарцэцэгтэй ярилцлаа.


-Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь ямар хүчин зүйлээс үүсдэг вэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ажил мэргэжилтэй холбоотой өвчнийг ажлын тодорхой орчин, хөдөлмөрийн үйл ажиллагааны үр дагавар, Мэргэжлээс шалтгаалсан өвчин (МШӨ)-ийг ажлын байрны онцгой өртөлтөөс шалтгаалж үүсдэг гэж үздэг. ОУХБ-аас 2002 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг эрсдэлд хүчин зүйлүүдийн өртөлтөөс хамааруулж 4 бүлэг 106 өвчин, 2010 онд шинэчлэн 4 бүлэг 194 өвчнийг тоймлон гаргасан байдаг. Манай улсын хувьд “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн  тухай хууль”-д Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ гэж тодорхойлсон байдаг.

-МШӨ-ний талаар гарсан статистик тоон мэдээлэл байдаг уу?

-Дэлхийн хэмжээнд өдөр бүр 7500 хүн ажлын байрны өртөлтөөс шалтгаалан нас барж, түүний 6500 нь ажилтай холбоотой өвчин, 1000 нь мэргэжлээс шалтгаалсан өвчтэй холбоотой байна. Манай улсад 1973 оноос мэргэжлээс шалтгаалах өвчин оношлогдож, хөдөлмөр зохицуулалт хийх, эмчлэх, сувилах үйл ажиллагаа эхэлсэн.  1973-2021 оны хооронд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд мэргэжлээс шалтгаалсан өвчиний 10119 тохиолдол бүртгэгдсэн. 2021 оны байдлаар 2810 (2.4 хувь) иргэн идэвхтэй хяналтад байна. Үүний 52.6 хувь нь тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин,  23.4 хувь нь мэдрэл, 9.8 хувь нь төрөл бүрийн бодисын хордлого, үлдсэн хувийг чих хамар хоолой, арьс харшил, туяа, нүдний өвчлөлүүд эзэлдэг. Мэргэжлээс шалтгаалсан өвчний шинэ тохиолдол  2017 онд 68, 2019 онд 49, 2021 онд 50 бүртгэгдсэн. 2009-2018 оны хооронд мэргэжлээс шалтгаалсан өвчиний улмаас идэвхитэй хяналтад байсан 895 нас барсан ба улсын дундаж наслалтаас эрэгтэй 9.3, эмэгтэй 10 насаар бага насалсан байдаг.

-Манай улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчиний оношилгоо нь ямар хууль эрх зүйн актын хүрээнд зохицуулагддаг вэ?

-Мэргэжлээс шалтгаалсан өвчиний оношилгоо, хөдөлмөр магадлал зохицуулга нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд  хамтарсан А/758, А/197 дугаар тушаал “Даатгуулагч буюу иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай” –ыг баримтладаг. Мөн MNS Мэргэжлээс шалтгаалсан уушгины эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээны стандарт, МУ-д зонхилон тохиолдах мэргэжлээс шалтгаалах өвчний удирдамжийг мөрдөж байна.  

-Олон улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчинөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэний тэтгэвэр, тэтгэмжийн зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?

Хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд тухайлбал АНУ, БНСУ, Герман, Узбекстан зэрэг орнуудыг судалж үзвэл ажлын байрнаас үүссэн мэргэжлийн өвчнийг тухайн улсын тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын байгууллага тогтоож дүгнэлтэд үндэслэн даатгалын эрхийг үүсгэдэг.  Хөдөлмөрийн чадвар алдалтыг түр болон бүр чадвар алдалтаар тогтоож даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг олгодог нь манай улсын бодлого зохицуулалтай адилхан боловч тэтгэмжийн хувь, хугацаа харилцан адилгүй ялгаатай байдаг.

-Эцэст нь асуухад манай улсын мэргэжлээс шалтгаалсан өвчиний оношилгоо, эмчилгээг олон улсын чиг хандлагатай харьцуулж яаралтай хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагаанууд юу байгаа вэ?

ДЭМБ-аас 2022 оны 1-р сараас Хөдөлмөрийн эрүүл мэндийн оношилгоонд ICD буюу Олон улсын өвчний 11-р ангилалыг ашиглах зөвлөмж гаргасан ба Мэргэжлээс шалтгаалах бүх өвчнүүд багтсан болохыг онцолсон байдаг. ОУХБ-аас 2022 онд гаргасан Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгооны шалгуурыг өвчлөл тус бүрээр олон улсын өвчний ангилал 10,11 харьцуулж оруулсан. Бид ч оношилгоонд Олон улсын өвчний ангилал 11 цаашлаад ICF буюу Олон улсын үйл ажиллагааны ангилалыг нэвтрүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчиний оношилгоо эмчилгээ стандарт, удирдамжуудыг шинэчлэх, шинээр нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг өргөжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчиний нэгдсэн мэдээллийн сантай болох, мэргэжлээс шалтгаалсан өвчиний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хяналтын иргэдийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг маш олон ажлууд хүлээгдэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    8 цаг 4 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    8 цаг 32 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    8 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 35 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    10 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    10 цаг 39 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    11 цаг 32 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    11 цаг 47 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    11 цаг 49 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    12 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    12 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    13 цаг 22 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    14 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    14 цаг 57 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    15 цаг 18 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    15 цаг 48 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    15 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    16 цаг 6 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    16 цаг 13 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    16 цаг 20 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК