Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Цэнгэлмаа:Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний арга зүйн багц стандартуудыг шинэчлэх ажил хэрэгжиж байна

2022-8-22
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартын шинэчлэлтэй холбоотой асуудлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч А.Цэнгэлмаатай ярилцлаа.  


-Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандартууд шинэчлэгдэж байгаа гэж сонслоо. Ямар, ямар стандартууд шинэчлэгдэж байгаа вэ?      

-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний арга зүйн багц стандартын шинэчлэлийг хийх ажлыг Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо санаачлан хэрэгжүүлж, ХАБЭА-н салбарын мэргэжилтнүүдийн санал авах хэлэлцүүлгийг МХЕГ-тай хамтран өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт манай байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйч, химич нар оролцож санал бодлоо солилцсон. Мөн салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээс санал авч, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм байна.

Энэ ажлын хүрээнд 6 стандартыг шинэчлэн боловсруулж, 2 гадаад стандартыг орчуулсан.

Үүнд:  

Шинэчлэгдэж буй стандартууд

  1. MNS 5080:2001 Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
  2. MNS 4990:2015 Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага
  3. MNS 4970:2000 Өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
  4. MNS 5077:2001 Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын урсгалын хурдыг хэмжих арга
  5. MNS 5387:2004  Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын температур, чийгийг хэмжих арга
  6. 5366:2004 Агаарын чанарын нийтлэг асуудал. Нарийн ширхэгтэй тоосонд агуулагдах цахиурын давхар исэл, кристобалит, тридимитыг тодорхойлох арга

Орчуулсан стандартууд

  1. ISO 13137:2013 Ажлын байрны орчин. Химийн бодис, биологийн хүчин зүйлсээс хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах насос-Ерөнхий шаардлага ба сорилтын арга
  2. DHS 14 Ажлын байрны агаараас цулцанд болон амьсгалын замаар нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх арга

-Шинэчилж байгаа стандартуудыг харахад ихэнх нь 2000 оны стандартууд байна, эдгээр стандартын шинэчлэлийн ач холбогдол нь юу бэ?

-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээний аргын болон хэм хэмжээ тогтоосон бүх стандартууд мөрдөгддөг. Энэ нь ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудын ихэнх нь 2000-2002 онуудад анх батлагдаж, түүнээс хойш огт шинэчлэгдээгүй байж байгаад 2015 оноос эрчимтэй шинэчлэл хийгдэж 2017 онд тоосны өртөлтийг зохицуулах багц стандарт, 2019 онд ажлын байрны гэрэлтүүлэг, гарт болон бүх биед дамжих доргион, шуугианы стандартууд шинэчлэгдсэн. Одоогоор ажлын байрны бичил цаг уур, бусад стандартууд, тэр дундаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандартын шинэчлэл явагдаж байгаа нь энэ цаг үед чухал байна.

Түүнчлэн Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүй, бодлогын өөрчлөлтөд нийцүүлэн, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний аргачлалыг урьдчилан сэргийлэлтийн зарчимд суурилан шинэчлэл хийж, хөдөлмөрчин хүний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн эрүүл ахуйн практикийг олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэж байгаа нь ач холбогдолтой юм.   

-Шинэчлэгдэж байгаа стандартуудын шинэлэг болон онцлог талыг нь дурьдвал?  

-Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний MNS 5080 стандартын хувьд 2001 онд анх батлагдаж, түүнээс хойш огт шинэчлэгдээгүй, хөдөлмөрийн нөхцөлийн ангилалыг тогтоосон байдаг бол тус стандартын шинэчлэлийн хүрээнд олон улсын жишгийн дагуу  хөдөлмөрийн нөхцөлийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, үнэлэх шаардлагыг бий болгосон төдийгүй хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний арга зүйг зохицуулж өгсөн нь одоогийн эргэлзээтэй байдлыг тодорхой болгож байгаа давуу талтай байна.

MNS 4990 стандартын хувьд 2002 онд анх батлагдаж, 2015 онд шинэчлэгдсэн. Энэ стандарт нь ажлын байрны бичил цаг уур, тоос, хорт бодисыг хэмжих арга, тоос хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зохицуулсан. Стандартын шинэчлэлийн хүрээнд тоос хорт бодисын хэмжилтийн арга зүй, түүврийн тоо, тандалт хэмжилт, статистик боловсруулалт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээний төлөвлөлт, зөвшөөрөгдөх дээд хэмжээний шаардлага зэргийг дангаар нь нарийн тогтоож, бичил цаг уурын үзүүлэлтийг хасаж тусдаа стандартаар зохицуулахаар төлөвлөсөн байна.

Ажлын байрны бичил цаг уурын стандартын хувьд  MNS 5077 ажлын байрны агаарын урсгалын хурд хэмжих аргын стандарт, MNS 5387 ажлын байрны агаарын температур, чийгийг хэмжих аргын стандарт,  MNS 4990 стандартууд тус тусдаа зохицуулж байгааг нэгтгэн нэг стандартаар зохицуулахаар төлөвлөсөн нь эмх цэгцтэй, салбарын мэргэжилтнүүд нэгдсэн нэг тодорхой ойлголттой байхаар харагдаж байна. 

MNS 5366 стандартын хувьд 2004 онд анх батлагдаж, 2017 оноос цулцанд нэвтэрдэг тоосонд агуулагдах талст цахиурыг шинжлэх чадавх манай улсад бүрдсэн ч эрх зүй, стандартын шинэчлэл, хэрэглээний явцад стандартын агуулга, үг хэллэгийг шинэчлэн сайжруулах хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна. 

MNS 4970 стандартын хувьд 2000 онд анх батлагдаж, зөвхөн гараар өргөж зөөх ачааны норм хэмжээг тусгасан байдаг бол стандартын шинэчлэлээр гараар гүйцэтгэх ажил, гараар ачаа өргөх үеийн эргономикийн үнэлгээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, мөн гараар гүйцэтгэх ажлын үеийн өргөх ачааны жинг үнэлэх аргачлалыг тодорхой оруулж өгсөн нь онцлог байна. Орчуулсан 2 стандартын хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүрээнд зайлшгүй хэрэгцээтэй, нэн чухал стандартуудыг оруулж ирсэн байгаа юм. Нэг стандарт нь ажлын байрны агаараас хувь хүний амьсгалын түвшинд тоос, хорт бодисын сорьц цуглуулах насосын техникийн үзүүлэлт, найдвартай ажиллагаанд хяналт шалгалт хийх шаардлагыг тогтоосон бол нөгөө стандартын хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд тусгах боломжгүй байдаг, хэмжих арга болон зөвшөөрөгдөх норм хэмжээ нь байхгүй 100 мкм-ээс жижиг тоос буюу амьсгалаар нэвтэрдэг тоосны хэмжилтийн арга зүйг оруулж өгч байгаагаараа чухал юм. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    6 цаг 58 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    7 цаг 26 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    7 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 29 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    9 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    9 цаг 33 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    10 цаг 26 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    10 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    10 цаг 43 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    11 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    11 цаг 24 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    12 цаг 16 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    12 цаг 54 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    13 цаг 51 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    14 цаг 12 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    14 цаг 42 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    14 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    15 цаг 0 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    15 цаг 7 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    15 цаг 14 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК