Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

2022-8-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.


Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэгэн онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах юм. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж,хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тиймээс энэхүү өргөн хүрээний зорилтын биелэлт ямар байгаад Нийслэлийн Засаг дарга, түүний Зөвлөлийн гишүүд анхаарал хандуулсан. Зөвлөлийн хуралд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:

-Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байна. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй юм. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа гэсэн юм.

470 ТУСЛАХ БАГШ, 386 БҮЛГИЙН БАГШИЙГ БЭЛТГЭЭД БАЙНА

Өмнө дурдсан 141 мянга гаруй хүүхдийн 106 538 хүүхэд хамран сургах тойргийн хүрээнд цэцэрлэгт шууд хамрагдаж байна. Харин үлдэж буй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн юм. Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сургалтын зориулалтаар байр түрээслэх замаар 9850 хүүхэд, цэцэрлэгийн зориулалтаар барилга байгууламж худалдан авах зарчмаар 2290 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд нэмэлт элсэлт авч 10272 хүүхэд, хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин /нэг цэцэрлэг/ 25 хүүхэд, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хоёр бүлэгт 50 хүүхэд гэхчлэн нийтдээ 25787 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулахаар болжээ. Цаашид 8700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах тал бүрийн боломжийг судалж буй ажээ. Цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан БШУЯ болон гурван их дээд сургуультай хамтран 1000 туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Эхний ээлжийн 470 туслах багш, 386 бүлгийн багшийг бэлтгэн гаргажээ. Богино хугацаандаа түрээслэх болон худалдан авах байр олдоогүй, шинээр цэцэрлэг барих дэд бүтэцгүй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алслагдсан бүсийн цөөн тооны хороонд гэр цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Шалны халаалттай хоёр гэр нийлүүлж барих байдлаар хүүхдүүдийг хамруулах юм байна. Цаашдаа гэр цэцэрлэгээс аль болох зайлсхийх бодлого барих хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд санууллаа.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд  хамран сургах тойргийг ягштал баримтлах бөгөөд ганцхан тухайн цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагсдын хүүхдийг тойрог хамааралгүй сургах боломжийг л олгож буй гэнэ. Хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тухайн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд авсан бол хариуцлага тооцохоор тусгажээ.

СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТОО ЭНЭ ОНД 25-ААР НЭМЭГДЖЭЭ

2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг. Ерөнхий боловсролын 41 сургуулийн ачаалал хүчин чадлаасаа хэтэрч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Тиймээс 20 сургуульд дотоод засвар тохижилт хийж, хоёр ээлжээр хичээллүүлэхээр болжээ. Харин 14 сургуулийн 6930 хүүхдийг суралцуулахаар түрээсийн байр судалж, нэг сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар эрчимжүүлж байгаа юм.

Түүнчлэн ЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261  автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ. Энэ жил “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 25 автобус шинээр оруулж ирсэн бөгөөд цаашид 50 автобус нэмж авчрах юм. Одоогийн байдлаар 101 автобусыг техникийн үзлэгт хамруулж буй юм байна. Үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан үзлэгт оруулж дуусгах аж.

АВТО ЗАМЫН АЧААЛАЛ БҮХИЙ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЯЛГАМЖТАЙ ЦАГИЙН ХУВАРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ

Нийслэл хотын төв хэсэг Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна. Авто замын ачаалал ихтэй бүсэд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуульд нийтдээ 85 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар нь бүсчлэн ялгамжтай цагийн хуваарьт шилжүүлсэн.

Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаар замын хөдөлгөөний ачаалал 07:00-09:00 цагийн хооронд 28.4 хувиар буурсан дүн гарчээ. Түүнчлэн сургуулийн багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүдээс судалгаа авахад 59 сургуулийн 47 нь цагийн хуваарийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд ямар нэгэн хүндрэлгүй байсан гэсэн хариу өгчээ. Үлдсэн 12 сургуулийн сурагчдын эцэг эх, багш нарын хувьд хичээллэх цагаа өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгааны дүнд үндэслэн Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий байршилд буй сургуулиудыг ялгамжтай цагийн хуваарийг мөрдүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газраас боловсруулан НЗДТГ-т хүргээл байгаа ажээ.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    5 цаг 53 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    6 цаг 20 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    6 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 24 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    8 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    8 цаг 27 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    9 цаг 20 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    9 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    9 цаг 37 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    10 цаг 18 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    11 цаг 10 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    11 цаг 49 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    12 цаг 45 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    13 цаг 6 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    13 цаг 36 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    13 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    13 цаг 54 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    14 цаг 1 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    14 цаг 8 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК