Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар явган аяллын фестиваль”-д 300 орчим алхагч оролцлоо

2022-8-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг наймдугаар сарын 27-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус олон улсын явган аялалд БНСУ-ын 88 алхагч, Япон Улсын таван алхагч, Монгол Улсын 200 орчим алхагч оролцсон юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Жэжү Оллэ нийгэмлэгийн зүгээс 2016 онд Улаанбаатар хотод явган аяллын жим гарган тохижуулах саналыг манай байгууллагад тавьсан. Ийнхүү манай байгууллагаас тус санаачилгыг дэмжин гурван байршилд алхалтын жим тохижуулсан. Тодруулбал, Хонхор орчимд нэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр зам тохижуулаад байна. Цаашид хот орчмын ногоон бүсэд хоёр зам нэмж тохижуулахаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Уг жимийг тохижуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжсэнээр жуулчид, алхагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус нийгэмлэгээс зөвхөн алхаад зогсохгүй тухайн нутагт амьдарч буй иргэдэд нэмэлт орлого оруулах үүднээс гар урлалын чиглэлээр сургалт ордог. Мөн англи, солонгос хэлний сургалтуудыг ч зохион байгуулдаг. Иргэд сургалтаар олж авсан мэдлэгээрээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн, бүтээгдэхүүнээ монголдоо болоод БНСУ-д худалдан борлуулах боломжтой болсон” хэмээв.

Энэ жилийн явган аяллын фестиваль долоодугаар сарын сүүлээс эхэлсэн бөгөөд долоо хоног бүр 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр алхжээ. Харин энэ зуны тав дахь удаагийн групп аялалд гурван орны 300 орчим алхагчид оролцон, 12.8 км замыг тууллаа. Алхах явцдаа хоёр км орчим замын хогийг цэвэрлэн байгаль орчиндоо цэвэрхэн, соёлтой алхахыг уриалав.

Энэхүү явган аяллын фестивальд найман настай балчраас 80 настай буурал хүртэл оролцон, хамтдаа нэг өдрийг мартагдахааргүй өнгөрүүлсэн юм. Монгол оллэгийн гуравдугаар маршрутаар алхсан аялагчид сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.

Есөн настай Пак Сэ Пёль:

-Намайг Пак Сэ Пёль буюу Шинэ-Од гэдэг. Би есөн настай. Монголд жаахан халуун байна. Өмнө нь ийм хол алхаж байсангүй. Зөвхөн ууланд л алхаж байсан. Маш их ядарч байгаа ч замаа дуустал нь алхах болно.

БНСУ-аас ирсэн жуулчин Ким Ён Ху:

-Би Монголд анх удаа ирж байна. Монгол орон миний төсөөлснөөс ч өргөн уудам тал нутагтай, сайхан байгальтай юм.  Өмнө нь Жэжү оллэгийн замаар хоёр удаа бүтэн тойрсон. Одоо Монголд байгаа гурван замаар алхах зорилготой байна. Үүний дараа Япон улсад байгуулсан аяллын замаар алхах төлөвлөгөөтэй байгаа. Монголд дараа жил заавал ирж соёл, ёс заншилтай нь танилцах болно.

“Монгол Оллэ” ТББ-ын гишүүн М.Амартүвшин:

-2017 оноос эхлэн Монгол оллэгийн талаар мэдэж, явган алхалтад нь хамрагдан, гар урлалын бүтээгдэхүүний сургалтад суусан. Сургалтад сууснаар эсгий урлал, нэхмэл болоод саван зэргийг хийж сурлаа. Настай хүн гээд хойш суух биш өөрийн гараар бүтээгдэхүүн урлаад суухаар маш сонирхолтой байдаг. Бүтээлээ урлаж дууссаны дараа өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг дөө. Өнөөдрийн хувьд хийсэн бүтээгдэхүүнүүдээ аялагч нартаа борлуулахаар ирсэн. Явган алхах мэдээж эрүүл мэндэд тустай. Хөдөлгөөний дутагдлаас тодорхой хэмжээнд сэргийлнэ. Тиймээс аль болох алхаж байгаарай гэж хүмүүст зөвлөмөөр байна.

Япон Улсаас ирсэн жуулчид:

- Монголд анх удаа ирж байна. Маш үзэсгэлэнтэй орон юм. Япон улсын Кюушу арал дээрх Кюушу оллэ замаар маш олон удаа алхсан. Кюушу оллэ болон Монгол оллэ замын байгаль эрс тэс өөр байгаа болохоор сэтгэгдэл өндөр алхаж байна. Японд алхахад ихэнхдээ настай хүмүүстэй хамт алхдаг бол өнөөдөр хамт алхаж буй монгол алхагчид маш залуухан байгаа нь үнэхээр хүч өгч, сайхан санагдаж байна. Монголд ирээд маш олон төрлийн хоол идсэн. Бүгд үнэхээр амттай байлаа. Дараа дахин ирж танай орноор заавал аялах болно.

“Жэжү оллэ” нийгэмлэг Япон Улсын хоёр хотод аяллын зам тохижуулж байсан бөгөөд Монгол Улсыг гурав дахь орноор сонгон, гурван аяллын замыг тохижуулаад байгаа юм. Ийнхүү тохижуулахдаа том бүтээн байгуулалт хийх бус аялагч нарыг төөрөхөөс сэргийлж замын маршрут, чиглэл заасан тэмдэглэгээ болон амрах, суух цэгийг байгальд ээлтэй байдлаар шийдэн тохижуулсан аж. Монгол оллэ замаар алхах энэ жилийн хамгийн сүүлийн групп аяллыг есдүгээр сарын эхээр зохион байгуулах бөгөөд тус аялалд оролцохоор БНСУ-ын 100 орчим алхагч, жуулчин бүртгүүлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    5 цаг 53 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    6 цаг 21 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    6 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 24 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    8 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    8 цаг 28 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    9 цаг 21 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    9 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    9 цаг 38 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    10 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    10 цаг 19 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    11 цаг 11 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    11 цаг 49 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    12 цаг 46 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    13 цаг 7 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    13 цаг 37 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    13 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    13 цаг 55 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    14 цаг 2 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    14 цаг 9 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК