Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Батболд: Хөхөө өвлийн хүйтэнд тавчиктай төрөх эмнэлгээс гаргадаг байдал эрүүл мэндийн салбарт бүрэн зогссон

2022-8-29
0
ЖИРГЭХ

Амгалан амаржих газрын захирал Ц.Батболдтой ярилцлаа.


-Амаржих газрын захиралын өглөө яаж эхэлдэг юм бэ? Өдөр бүр шинэ хүнтэй уулзаж л эхэлдэг байх даа?

-Тиймээ, ер нь их сайхан энергитэй газар шүү дээ төрөх эмнэлэг. Би 25 жил эх барих эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байна. Харин 2016 оноос эхлэн Амгалан амаржих газрын захирлаар ажиллаж байна. Ер нь жирэмсэн ээжүүд чинь сэтгэл санааны хувьд асар их өөрчлөлтөд орсон, баярлах гомдох нь хурдан болчихсон байдаг юм шүү дээ. Ажлаа авахдаа л энэ тухай бодон бодон орсон доо. Тийм ч учраас үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг төгс байлгах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Төрөх эмнэлгээс дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд тавчиктай гаргасан түүх байгаа шүү дээ бидэнд... Нийгмийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлж тухайн үеийн засгийн газар хүртэл огцорсон. Байдал ер нь өөрчлөгдсөн үү? Нэг л хайнга байгаад байгаа юм шиг санагддаг.

-Одоо бол байдал өөрчлөгдсөн. Би яагаад ингэж ам бардам хэлээд байна вэ гэхээр манай эмнэлэг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид тулгуурлан ажлынхаа чанарыг үнэлдэг болсон. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл эмнэлэг гүйцэтгэлээрээ эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг. Хэр олон хүнд чанартай сайн үйлчилгээ үзүүлнэ төдий чинээ эмнэлгийн санхүүжилт нэмэгдэнэ. Эмнэлгийн санхүүжилт нэмэгдэнэ гэдэг чинь эмнэлэг өөрөө дотооддоо менежмент хийж сайн ажиллаж байгаа эмч ажилтнуудаа урамшуулах, дэмжих боломж олдож байгаа гэсэн үг. Ганцхан жишээ дурдая л даа: 2021 онд Улс орны хэмжээнд Ковидын нөхцөл байдал хүнд үед эмч, эмнэлгийн ажилтны цалинг 4 удаа, 2022 онд 4, 7 дугаар саруудад үндсэн цалинг 20-35 хувиар, гүйцэтгэлд тулгуурлан ур чадварын нэмэгдлийг 2 удаа 100 хувь, 8 дугаар сард “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосонтой холбогдуулан нийт 102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн урамшуулал, орон сууцны урьдчилгаа 30 хувийг 2 ажилтанд, их таван ханатай гэрийн эрхийн бичиг 5 ажилтанд тус тус олгосон.2019-2022 онуудад нийт 57 эмч, эмнэлгийн ажилтныг гадаадад сургалтад хамруулж мэдлэг, мэргэжлийг дээшлүүлсэн. Мөн С.Энхболд сайд эмч, эмнэлгийн ажилтныхаа цалингийн доод жишгийг тогтоож өглөө. Засгийн газрын 107 дугаар тушаалаар бид доод цалингаа тогтоолгосон. Дээшээ сайн ажиллавал өндөр цалин авах үүд хаалга нээгдлээ. Энэ бүх урамшуулал, цалингийн нэмэгдлийг олгохын тулд бид ажлын чанарыг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай уяж өгсөн юм. Би хувьдаа одоо л эрүүл мэндийн салбар зөв гольдиролдоо орох нь дээ гэж бодож байна. Гэхдээ бидэнд үйл ажиллагаагаа төгс болгоход засаж сайжруулаад явах олон зүйлс байна л даа. Тухайлбал яаж ажиллавал нэг ч гэсэн эхийг гомдоохгүй баярлуулаад гаргах вэ, ямар менежмент хэрэгтэй байдаг юм бэ гээд бид удаан хугацаанд судалсны эцэст ДОУЛА буюу ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ төслийг АШУҮИС, Япон улсын Цукуба Их сургуультай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. Доулань эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөхийн өмнөх, төрсний дараах тасагт ажиллан жирэмсэн эмэгтэйд төрөхийн өмнөх болон дараах өвдөлтийг давах, төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа хөх болон нярай асаргаа, сувилгаанд хамгийн ойрын туслагч юм. Одоогоор манай сувилагч асрагч нар төрөлтийн хамтрагчийн сургалтад хамрагдсан учраас ажиллаж байна. Цаашдаа бид төрөлтийн хамтрагчийн сургалтаа өөр сонирхож байгаа хүмүүсийн дунд явуулж, тэднийг сайн дурын ажилтнаар  ч авах боломжтой. 2020-2024 онд Япон улсын Цукуба их сургуультай хамтран олон улсын “Эх хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүндэтгэлтэй, эх барихын тусламж үйлчилгээ”-ний 12 алхам төслийг хэрэгжүүлж байна. Энэ мэтчилэн байгууллагын менежмент талдаа шинэ туршлагуудыг нэвтрүүлж л байна. Ийм боломжийг сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлсэн зөв бодлого бидэнд олгож өглөө. Сайн ажиллах, асуудлаа эмнэлэг өөрөө шийдвэрлэх боломжийг бодлогоор олгож өгнө гэдэг хамгийн зөв систем шүү дээ. Үүнээс гадна төрөх эмнэлгүүд өмнө нь Нийслэлийн харьяанд байсан. Үүнийг С.Энхболд өөрчлөх санал санаачлагыг гаргаж яамны харьяанд авлаа. Энэ нь төрөх эмнэлгүүдийн ажлын чанарыг сайжруулахаас гадна харилцаа холбоонд томоохон дэвшил гаргаж буй юм.

-Эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүн олдохоо болилоо, эмч сувилагч нар нь бүгд Солонгос явж хар ажил хийж байна гээд л хэвлэл мэдээллээр ярих боллоо. Яаж авч үлдэх вэ эмч мэргэжилтнүүдээ, сувилагчдаа? Та эмч хүний хувьд энэ тал дээр сэтгэл гонсойх үе гарна биз?

-Би нэг юмыг сайн ойлгоосой гэж боддог юм. Эмнэлэг бол зүгээр ширээний ард суугаад нэгэн хэвийн ажлаа өдөр бүр хийдэг ажил биш. Энд ажиллаж байгаа эмч сувилагч асрагч гээд бүгд л хүний амьдралын хамгийн чухал, нарийн нандин үеийг хуваалцдаг онцгой хүмүүс. Амаржих газарт ажиллаж байгаа эмч сувилагчид ажлын хүнд бэрхийг туулж байгаа. Тэр үнэн. Өдөр бүр хүний амь настай харьцдаг. Гэхдээ өдөр бүр тохиолдож байгаа баяр гуниг нь тэднийг ажилдаа хайртай болгодог, ард түмнээ хайрладаг болгодог. Хамгийн гол нь энэ хайрыг удирдаж байгаа хүмүүс унтраахгүйн тулд, ахуйн зовлонд унагаахгүйн тулд зөв менежмент хийх ёстой л гэж би боддог. Манай эрүүл мэндийн салбарынхан сүүлийн нэг жилд сайн ажиллавал сайн цалин авна гэдэг итгэл үнэмшилтэй болж эхэлж байгаа. Энэ бол салбарын хүн Эрүүл мэндийн яамыг удирдсаны гол ашиг тус гэж ойлгож байна. Яах аргагүй эрүүл мэндийн салбарт шинэ салхи нэвт үлээсэн жил боллоо. Тэгэхээр юмс өөрчлөгдөнө. Хэрвээ энэ бодлого тууштай үргэлжилбэл эрүүл мэндийн салбар улам л сайжирна.

-Хоёулаа одоо эмчилгээний хүртээмжийн талаар ярилцья. Гадаад явж эмчлүүлэх гэж хандив босгосон хүмүүс их боллоо. Заримдаа сэтгэл шимширмээр... Танай эх барих эмэгтэйчүүдийн салбарт харьцангуй гайгүй байх л даа. Гэхдээ ямар ахиц дэвшил гарч байгаа вэ.

-За манай эмнэлэг бол зөвхөн төрөх эмнэлэг бишээ. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэдэг утгаараа хамт олноороо мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, тусламж үйлчилгээндээ инновацийг нэвтрүүлж байна. Амбулаторийнт усламж үйлчилгээг өргөжүүлж нэр төрлийг шат дараалан нэмэгдүүлж Эмэгтэйчүүдийн хавдрын болон хөхний эмгэгийн кабинет, мэс засал, дотор, урологи, уламжлалт, өдрийн эмчилгээ, эрсдэлтэй жирэмсний хяналт, урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг хийж байна. Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн хоргүй хавдрыг өндөр давтамжит радиодолгионоор түлэх эмчилгээ /RFMA, RFEA/, ихэс шигдэлтийн үед умайг өөлөн үлдээх мэс заслыг анхлан эх барих, эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлж Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. Ингэснээр их хэмжээний цус алдалтаас сэргийлэн,  эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтнийг хадгалж цаашид жирэмслэх нөхцөлийг хангасан мэс засал эмчилгээг нутагшууллаа. Бас нэг шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь “Стресс менежментийн өрөө”. Би ярианыхаа эхэнд дурдаж байсан. Жирэмсэн байх үе, жирэмсний дараах үе, зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдох өвчлөлүүд гормоны тэнцвэрийг алдагдуулж сэтгэл санаанд асар их өөрчлөлт гаргадаг. Тиймээс бид сэтгэлзүйн хувьд үйлчлүүлэгчээ дэмжих нь чухал гэж харсан юм.

- Ярилцсанд баярлалаа.

-Монголын үрс олон болог ээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    5 цаг 54 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    6 цаг 22 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    6 цаг 39 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 25 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    8 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    8 цаг 29 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    9 цаг 22 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    9 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    9 цаг 39 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    10 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    10 цаг 20 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    11 цаг 12 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    11 цаг 50 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    12 цаг 47 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    13 цаг 8 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    13 цаг 38 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    13 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    13 цаг 56 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    14 цаг 3 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    14 цаг 10 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК