Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батхишиг: Анх удаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ, ирэх жил тэргүүн байрын төлөө хичээнэ

2022-8-31
0
ЖИРГЭХ

Пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк Улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнээний суултын ангилалд анх удаа Монгол эмэгтэй медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Бид 63 кг жинд хүрэл медаль хүртсэн анхны Монгол эмэгтэй болох Б.Батхишигтэй ярилцлаа. Тэрбээр тэмцээндээ оролцохоор Турк Улсыг зорьсон бөгөөд хараахан эх орондоо ирээгүй байгаа юм.


-Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн танд халуун баяр хүргэе. Энэ медаль ДАШТ-ээс авсан тань анхны медаль уу? 

-Тийм ээ. Би пауэрлифтингийн спортоор хичээллээд дөнгөж таван сар болж байна. Өнгөрсөн гуравдугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо хүрэл медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Пауэрлифтингээр хичээллэж эхэлснээс хойш анхны том тэмцээн энэ байлаа. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас 10 тамирчин оролцож байгаа бөгөөд надаас мундаг амжилтыг үзүүлсээр байна.

-Та хэдэн настайдаа спортод хөл тавьсан бэ?

-Ээж, аавын талд спортоор амжилт үзүүлсэн олон мундаг хүн бий. Би жүдо бөхийн спортод анх хөл тавьсан, хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

-Спортын төрлөө өөрчлөхөд ямар ялгаа гарсан бэ?

-Пауэрлифтинг руу орохоос өмнө нь жүдо бөхөөр хичээллэж байсан болохоор надад дөхөм байлаа. Жүдо бөхийн бэлтгэл сургуулилт бол хүчний бэлтгэл зайлшгүй ордог, дөхөм байдаг. Ах маань анх Энхболд багшид хөтөлж шавь оруулахад багш маань суурь сайтай охин байна гэж хэлээд дэргэдээ авсан.  Сая хэлсэн дээ, гуравдугаар сард болсон тэмцээнээс анхны медалиа аваад их урам авлаа. Дахин тэмцээнд орох хүч өгдөг юм билээ.

-Жүдогоо орхиход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бэ?

-Надад пауэрлифтингийн спорт их таалагдсан. Тэглээ ч өөрийгөө өөр зүйлд сорьж үзмээр санагдсан болохоор гэрийнхэ маань хориглоогүй. Гол нь эрсдэлтэй байж магадгүй гэж зөвлөсөн. Гэр бүлийнхэн маань намайг цаг ямагт дэмждэг.  

- Увс аймгийн шинэхэн арслан Б.Нямсамбуу та хоёрыг хамаатан гэж дууллаа. Тэр үнэн үү?

-Тийм ээ. Ах бид хоёр хүчний бэлтгэлээ нэг дор хийдэг. Түүнээс гадна манай аав, ээжийн талд улс, аймгийн цолтой бөх олон бий.

-ДАШТ-д орохдоо сэтгэлзүйн хэрхэн хангаж оролцсон бэ?

-Мэдээж бусад тамирчны адил тэмцээндээ түрүүлнэ гэж сэтгэлзүй болон биеэ өндөр хэмжээнп бэлтгэж ирсэн. Гэвч тэмцээнд ирэхийн өмнө ар гэрт маань багахан асуудал гарсан нь сэтгэл зүйд нөлөө үзүүлсэн тал бий. Гэхдээ энэ зүйл надад их туршлага боллоо. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ сайн оролцож тэргүүн байр авахын төлөө хичээнэ ээ.

-Энэ удаагийн тэмцээнд 157 кг-ын жинг өргөсөн. Бэлтгэл дээрээ хамгийн ихдээ хэдэн кг-ыг өргөж байв?

-Бэлтгэл дээр ихдээ 200 кг-ыг өргөж байсан. Их зөрүүтэй байгаа биз.

-Таны дараагийн тэмцээн хаана товлогдсон бэ?

-Удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ тэмцээнд амжилттай оролцохын төлөө бүх хүчээ дайчилна аа. Энэ тэмцээн маань дуусахад дараагийн тэмцээн хүлээж байна. Тийм учраас энд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна.

-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    14 цаг 2 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    14 цаг 20 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    14 цаг 43 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    14 цаг 53 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    15 цаг 50 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    16 цаг 57 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    17 цаг 19 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    18 цаг 41 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    19 цаг 12 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    19 цаг 19 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    19 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    19 цаг 33 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    20 цаг 29 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    20 цаг 55 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    21 цаг 3 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    21 цаг 26 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    21 цаг 31 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    21 цаг 43 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    21 цаг 48 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    21 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК