Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Алтаншагай: Мөрөөдөж байсан дүрээ “Зура 2: Цурам ажиллагаа” кинонд амьдруулсан

2022-9-05
0
ЖИРГЭХ

"Фантастик продакшн" дөрвөн жилийн дараа дэлгэцийн уран бүтээлээрээ эргэн ирж байна. Бүтээлээрээ дамжуулж хэлэх гэсэн санаагаа тодоор илэрхийлдэг тэдний хувьд шинэ "Зура" төслийг үргэлжлүүлэхээр зэхжээ. Ингээд "Зура 2:Цурам ажиллагаа" уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Ж.Алтаншагайтай шинэ уран бүтээлийнх нь талаар хэсэг хөөрөлдсөнөө хүргэе. 


-Ням гараг амралтын өдөр ч гэлээ таны хувьд ажлын өдөр нь ярилцахаар ирлээ.  Нэг өдрийн амьдралаасаа хуваалцаач. Таны өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Надад ер нь амралтын өдөр гэж байхгүй. Дөрвөн улирлын турш завгүй амьдрал өнгөрдөг. Гэр бүлдээ цаг зав гаргах нөхцөл бага л даа. Мэдээж уран бүтээлтэй, хажуугаар нь хурим найр, тоглолтууд ихтэй байдаг. Өнөөдөр мөн ялгаагүй ажилтай явж байна.

-Намар ирж хурим найрын сар  эхэллээ. Өнөөдрийн хурим таны хөтөлж байгаа хэддэх хурим бэ?

-Энэ жилийн 30-н хэддэх хурим байх. Кино зураг авалттай болохоор олон хурим хөтөлсөнгүй.

-Тун удахгүй “Фантастик продакшн”-ы шинэ уран бүтээл “Зура 2: Цурам ажиллагаа” кино нээлтээ хийх гэж байна. Кино төслийн талаар уншигчдадаа мэдээлэл өгөөч?

-Миний хувьд киноныхоо гол дүрд тоглож байгаа. “Фантастик продакш”-ны ээлжит уран бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна. Бараг 2019 оноос хойш буюу “Байтаг Богд” уран сайхны киноноос хойш кино театр киногоо нээгээгүй юм билээ. “Зура 1” киног тухайн үеийн ковидын нөхцөл байдлаас болоод цахимаар нээлтээ хийж байсан. Харин энэ удаа кино театртаа эргэн ирж байгаадаа баяртай байна.

-Гурваас дөрвөн жилийн дараа эргэн ирж байгаа дэлгэцийн уран бүтээл шүү дээ. Таны хэлснээр “Зура 1” кино цахимаар нээлтээ хийж байсан. Харин одоо үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Энэ сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Мэдээж сэтгэгдэл өндөр байлгүй яах вэ. Уран бүтээлч хүний гайхалтай сайхан, кайф авдаг, хамгийн гоё цаг хугацаа бол уран бүтээлээ хийж дуусаад үзэгч түмэндээ хүлээлгэж өгөх. Кино нээлтдээ оролцох гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг.

-Кино найруулагч энэ удаад танд ямар дүр өгсөн бэ?

-Надад их сайхан дүр өгсөн гэж боддог. Ер нь манай найруулагч сайхан, сайхан дүрүүд өгдөг. Жүжигчин хүн дүр голох эрхгүй. Авсан дүрээ өөрийнхөө мэдрэмжээр, найруулагчийнхаа тавилтаар маш гоё амилуулах ёстой. Энэ бол жүжигчний үүрэг. Энэ удаагийн дүр миний амьдралдаа мөрөөдөж явсан дүрийн минь нэг гэж хэлж болно.

-“Зура 2: Цурам ажиллагаа” киноны дүрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

-Дүрийг та бүхэн очоод үзсэн нь дээр байх гэж бодож байна. Ямартай ч гоё дүр дээ.

-Таны амилуулсан дүрүүдэд эсрэг талын  дүр олон бий. Энэ удаад аль талдаа байгаа бол?

-Эерэг талдаа байгаа. Яахав, сөрөг дүр гэх юм уу, эсрэг дүр гэвэл “37 дугаар точка” дээр хүмүүс эсрэг дүр гэж хардаг. “Маш нууц 1”, “Зүрхний хилэн” зэрэг киноны эсрэг дүрүүд байгаа. Энэ удаагийн дүр эерэг дүр. Гэхдээ арай өөр скилл, ур чадваруудыг шаардсан дүр байсан.

-Зарим жүжигчид дүрээ бүтээнэ гэж ярихаас эмзэглэдэг. Таны хувьд дүрээ бүтээв үү, кинонд тоглов уу?

-Амьдрахыг л бодно. Тоглох биш. Бүтээнэ гэж айхтар том үгээр яриад яах вэ. Энэ дүр дээр ажилласан, амьдрах гэж хичээсэн.

-“Зура 2:Цурам ажиллагаа” киноны дүр дээр ажиллахад танаас ямар шинэ ур чадваруудыг шаардав. Дүртэйгээ хэр ажилласан бэ?

-Хуучин тулаантай, эйкшн хэсгүүдтэй кино бидэнд байсан. Энэ удаа бол шинээр зэвсэг орж ирсэн. Би өөрөө энэ спортоор хичээллээд нэлээд хэдэн жил болж байна. Манай кинонд олон найзууд маань зөвлөхөөр ажилласан. Монголын гурван төрөлт төмөр буудлагын холбооны тэргүүн, практик буудлагын ОУХМ П.Эрдэнэбилэг ах маань, Цагдаагийн тусгай ажиллагааны газрын, миний дотны найз Төгс гээд залуу бий. Би тэр талын олон найзтай. Тэд нар маань чин сэтгэлээсээ кинонд маань тусалсан. Өнгөрсөн хавраас бид сар гарны бэлтгэлтэй байж байгаад кинондоо орсон. Ерөнхийдөө шинэ ур чадварыг шаардсан. Жишээлбэл, буудлага, зэвсэг барилт, ямар нэг өрөө тасалгаа, хаашаа ч юм бэ тулаан хийх гээд орохдоо яаж зөв орох вэ гэх мэт асар олон нарийн үйлдлүүдийг энэ дүр өөрөө шаардаж эхэлсэн. Тэрэндээ зориулж өөрсдийгөө бэлдсэн гэсэн үг.

-Буудлагын спорт таны хобби юу?

-Тийм ээ, миний хобби.

-Хоббигоо кинондоо оруулахад ямар байсан бэ?

-Их гоё байсан. Сэтгэл өндөр байгаа. Би түрүүн хэлсэндээ, мөрөөдөж явсан дүр гэж. Өөрөө ийм хоббитой учраас зэвсэгтэй тулаантай, буутай кинонд тоглохыг мөрөөддөг байсан. Тэр хоббиндоо хөтлөгдөөд энэ кинонд буудлагын ур чадваруудыг гаргасандаа баяртай байгаа.

-“Фантастик продакшн” байгуулагдаад 14 жил болж байна. Үзэгчид ч шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээдэг болсон харагддаг. Шинэ уран бүтээл өмнөхөөсөө хэд хэдэн онцлогтой харагдаж байсан. Ялангуяа жүжигчдийн бүрэлдэхүүн.

-Тийм ээ. Энэ  киноны нэг том онцлог бол жүжигчний штаб байсан. МУГЖ Ш.Доржсүрэн ах, С.Болд-Эрдэнэ ах, С.Ариунбямба ах маань, Монгол Улсын ардын жүжигчин Мягмарнаран ах гээд маш олон бие бүрэлдэхүүнтэй. Найруулж байгаа, арын багт ажиллаж байгаа хүмүүс МУУГЗ Н.Ганхуяг багшийн шавь нар. Манай Б.Тамир, М.Баярбат, Ганчулуун гэх мэт. Гэтэл, нөгөө талдаа кинонд тоглосон жүжигчдийн хувьд С.Болд-Эрдэнэ ах,С. Ариунбямба ах, би бид хэд чинь МУУГЗ С.Сугар багшийн шавь нар. Ингэж ажилласан нь  надад бас сонирхолтой, сайхан санагдаж байсан. С.Сугар багш маань маш мундаг хүн байсан. Багшийнхаа хүүхэдтэй буюу С.Болд-Эрдэнэ ахтайгаа, С.Ариунбямба ахтайгаа, Ш.Доржсүрэн ахтайгаа нэг кинонд цуг орох үнэхээрийн сэтгэл өндөр байгаа.

-Жүжигчдийн бүрэлдэхүүнд гадаад жүжигчид оролцсон байсан шүү дээ. Энэ талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх?

-Энэ удаагийн киноны бас нэгэн онцлог нь дэлхийн стандартад нийцүүлэх гэж хичээсэн. Камер, хийж байгаа хийцийн хувьд ч тэр. Мөн Малайз, Сингапурын жүжигчид ирж оролцсон. Сайхан байсан. Мундаг залуучууд ирсэн. Бас дэлхийд алдартай “Мулан” гэх мэт олон кинонд стантаар, протехникээр ажилласан Казакстаны “Номад”-ын мундаг залуучууд ирж оролцсон.

-Киноны арын албанд хэчнээн хүн ажилласан бэ?

-Кино багт 60,70  орчим хүн ажилласан. Яагаад гэвэл нэлээд том зургуудтай, хүний бүрэлдэхүүний хувьд өргөн байсан. Кино өөрөө хамтын бүтээл шүү дээ. Олон хүн оролцдог. Олуулаа байж тэр зургийн ард гардаг. Кинонд гарах нэг минут, эсвэл 30 секундийн зургийг авах гэж хэдэн зуун хүн ажилладаг. Энэ киноны ард ажилласан “The brother merchants” буюу 5.11 Mongolia гэж тактикийн хувцасны дэлгүүрийн хамт олон, Тамираа ах, Хангал болон найзууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон хүн тусалсан. Яриад байвал олон хүн байгаа.

-Найруулагч Б.Тамир та хоёрын хувьд амьдрал дээр найзууд. Эргээд кинонд найруулагч, жүжигчний хувиар хамтарч ажиллахад ямар байдаг вэ?

-Одоо сурчихсан ш дээ. Тамираа бид хоёр чинь зүү орох зайгүй найзууд. Амьдрал дээрээ бие биеийнхээ дутууг нь нөхөж, дундуураа дүүргэдэг. Хэцүү цаг хугацаанд дандаа хамтдаа байж, аз жаргалаа ч гэсэн тэнцүү хуваадаг найзууд. Харин кино бол өөр. Тэр хүн найруулагч, би жүжигчин. Ялгаа ерөөсөө тэр. Тэгэхээр тэр хүн юу гэж хэлнэ, би тэрийг хийх ёстой.

-“Фантастик продакшн”-ы уран бүтээлүүдийн хэлэх гэсэн санаа тодорхой байдаг. “3ура 2: Цурам ажиллагаа” ямар санааг илэрхийлэх бол?

-Тэрийг үзэгчдэд үлдээе гэж бодож байна. Очиж үзээд юу хэлэхийг бодсон бол, юу дугаргахыг зорьсон бол гэдэг кинонд хэлэгдэж байгаа учир та бүхэн киногоо очиж үзээрэй. Хүн бүрийн өнцөг өөр байж магадгүй, манайхан чинь гярхай шүү дээ. Тиймээс та бүхэн киногоо үзээд илүү их ойлголт авах байх.

Гэрэл зургийг mpa.mn

-“Зура 2:Цурам ажиллагаа” киноны нээлт хэдхэн өдрийн дараа болох гэж байна. Үзэгчидтэйгээ уулзах нь. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Киноны нээлтэд маш олон хүн урьж байгаа. Дээрээс нь билетүүд зарагдаж байгаа. Бид нээлтийн өдөр ирэх зочдоо смоки цагаан цамц, бантикан зангиатай дресс кодтойгоор урьж байгаа. Нэлээд том хэмжээний нээлт болох байх. Нээлтийнхээ ажлыг би өөрөө хариуцдаг юм. Бүх л киноныхоо нээлтийг өөрөө хийдэг. Тиймээс онцлогтой, гоё нээлт болох болов уу гэж харж байна. The Corporate convention center-ийн гадна маш том улаан хивсний ёслол болно.Кинонд тусалсан, болон оролцсон, мөн манай продакшныг дэмждэг үзэгчид маань ирж киногоо үзнэ. Нэг талаасаа айдас байдаг. Аливаа шинэ юмыг хүлээлгэж өгнө гэдэг нэг талаасаа аз жаргал, нөгөө талаасаа айдастай байдаг. Эхлээд зрителээ харж байгаад тайвширч эхэлнэ дээ.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Үргэлж үнэн бодит мэдээллийг эх сурвалжтайгаар хүргэж байдаг 24tsag.mn сайтын хамт олондоо баярлалаа. Манай мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаад туйлын их талархал илэрхийлье. “Фантастик продакшн” нэлээдгүй олон жилийн дараа та бүхэндээ ээлжит уран бүтээлээ барьж байна. Энэ уран бүтээл дээр Монголын сор болсон олон гайхалтай ах, эгч нар маань, найзууд маань хамтран ажилласан. Бүх тусалж дэмжсэн, тэвнээр ч болов тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Тун удахгүй 2022 оны есдүгээр сарын 9-ны өдөр та бүхэндээ шинэ уран бүтээлээ хүлээлгэж өгөх нь ээ. Хүрэлцэн ирж киногоо үзээд, бидэнтэй хамтдаа байгаарай.

 

Т.Мөнхжаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.107.99)
    ККК КИНОНЫ ДҮРИЙГ АМЬДРУУЛСАН Ч ГЭХ ШИГ...ӨӨРИЙГӨӨ МАГТАХ ӨВЧТЭЙ КАРМААНЫ ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН НОВШ ВЭ? ҮЗЭГЧ АРД ТҮМЭН ДҮН ТАВИНА ШҮҮ ДЭЭ
    2022 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    4 цаг 29 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    4 цаг 56 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    5 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 0 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    6 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    7 цаг 3 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    7 цаг 56 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    8 цаг 11 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    8 цаг 13 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    8 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    8 цаг 54 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    9 цаг 46 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    10 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    11 цаг 21 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    11 цаг 42 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    12 цаг 12 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    12 цаг 22 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    12 цаг 30 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    12 цаг 37 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    12 цаг 44 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК