Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

2022-9-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэн цэгнэдэг онцлогтой. Нийтийн тээврийн салбарт 23 ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 73 хувьтай байгаа ажээ. Одоогийн байдлаар парк шинэчлэлт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт, шаардлагатай шатах, тослох материалын нөөцлөлтөд анхааран ажиллаж байгаа юм. Сурагчдын 158 автобус өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг 98 хувьтай асаж буй ажээ.

 

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 227 БОРЛУУЛАГЧИЙГ ШИНЭЭР СОНГОН ШАЛГАРУУЛАВ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд: 

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн түлш нөөцлөөд байна. Тээвэрлэлтийн хувьд 31 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ. Энэ жилийн хувьд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан гэсэн юм.

Хот тохижилтын газрын тухайд тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг хийж дуусгажээ. Цас орж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 2000 тонн бодис, 886 тонн давсны нөөцөлсөн бөгөөд зам талбайн 270 үйлчлэгчийг дулаан хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгслээр хангахаар тооцож бэлтгэл хангасан байна. Тус газраас нийслэлийн хэмжээнд 33 байршилд тохижилтын ажил хийж байгаа бөгөөд тохижилтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг даргын санаачилсны дагуу 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулж байгаа аж.

 

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 1023 ИРГЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргасан 23 зөрчлийг илрүүлэн баримтжуулан шалгаж байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 3615 дуудлага мэдээлэл ирсэн. 3500 нь зам тээврийн осол аваар гарсны улмаас 48 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний 33 нь явган зорчигч юм. Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын үр дүн сайн гарсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль орчимд элдэв хэрэг зөрчил гараагүй, иргэд дугаарын хязгаарлалтад идэвхтэй оролцсон гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хяналт шалгалтаар 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн. Есдүгээр сарын 5-ны байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс туурах өвчин дөрвөн аймгийн  найман суманд тус тус бүртгэгдсэн. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ.  

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын анхаарлаа хандуулсан дараагийн асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдол байв. Энэ талаарх мэдээллийг НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хаягласан 52,263 өргөдөл гомдол иргэдээс ирсэн байна. Үүнээс 17,669 нь гомдол байна. Энэ нь өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн дүн. Ковид-19 цар тахлын жилүүдийг үдэж, ажил амьдрал жигдэрсэн тул иргэдийн идэвх ч сэргэсэн гэж үзэж болохоор байгаа юм.  Өргөдөл, гомдлын дийлэнх нь хот барилга байгууламж, эрүүл мэнд, гудамж талбайн тохижилт, инженерийн байгууламжийн үйл ажиллагаа, авто зам, боловсрол, газрын харилцаа зэрэг найман салбартай холбоотой байна. Гудамж талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал өмнөх жилээс 2.5 дахин өссөн бол газрын харилцаатай холбоотой гомдол гурав дахин, боловсролын салбартай холбоотой гомдол тав дахин өссөн үзүүлэлттэй байна” гэсэн юм.

Иргэдээс ирсэн гомдол саналын давтамжаас харахад ОСНААУГ, УСУГ, Хот тохижилтын газруудын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол зонхилжээ. Нийт гомдлын тоо хоёр дахин өссөн ч шийдвэрлэлт харьцангуй сайжирсныг мөн үеэр онцолж байлаа. Тиймээс цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр байгууллагууд санаачилгатай ажиллах, шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг тодорхой бичиж хэвших, байгууллага бүр боломжийн хүрээнд өргөдөл гомдлыг шуурхай, бүрэн барагдуулж шийдвэрлэж заншихын чухлыг санууллаа.  Жил бүрийн ес, аравдугаар сард иргэд авто замын түгжрэл, тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэж буй байдал, сайжруулсан шахмал түлшний чанар, боловсролын байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг олноор ирүүлдэг байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотой орон сууцны халаалт, дулаан, халуун ус тасалдал байгааг онцлон мэдээлдэг тул мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн өгүүллээ. 

ЕСДҮГЭЭР САРЫН 15-НААС ЭХЛЭН АЙЛ ӨРХ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХАЛААЛТ ӨГӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

-Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх

-Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах

-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах

-Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах

-Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

Цаг үеийн асуудлын хүрээнд: 

-Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, бүх шатанд төсөв санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх

-Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах

-Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тоо баримт, танилцуулгыг шуурхай гарган өгч, бодлого, төлөвлөлтийн хүрээнд хамтран ажиллах

-Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгөх

-Цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    4 цаг 28 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    4 цаг 56 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    5 цаг 13 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    5 цаг 59 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    6 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    7 цаг 3 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    7 цаг 56 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    8 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    8 цаг 13 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    8 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    8 цаг 54 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    9 цаг 46 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    10 цаг 24 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    11 цаг 21 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    11 цаг 42 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    12 цаг 12 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    12 цаг 22 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    12 цаг 30 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    12 цаг 37 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    12 цаг 44 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК