Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Төмөртөмөө: Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн

2022-9-07
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.


Тэрбээр  “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна.

 

Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулав. Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа.

Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛЖЭЭ

НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагууд дүүрэг, хороодтойгоо хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан,  24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй  байгаа. Гэвч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь нэн түрүүний ажил болоод байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.

ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАГАСГАЖ, ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ

Танилцуулгын дараа НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал тавив. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Цаашид сайжруулсан шахмал түлштэй холбоотой ажлыг төр хийх биш, хувийн хэвшлээр хийлгэж болох уу. Ер нь түлшний үйлдвэрлэлд хувийн хэвшлийг оруулах талаар судалгаа хийж байгаа юу. Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засгийн сэргэлтэд  ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Одоо нийслэл Улаанбаатар хот шахмал түлш тойрсон аж ахуйн ажлаасаа салах цаг болсон” гэсэн санал хэлсэн юм.

Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Уг ажилд хувийн хэвшил орох боломж нээлттэй байгаа. Гэхдээ санхүүгийн тал дээр эрсдэл гарах магадлалтай. Төрөөс байгуулсан ийм том хэмжээний үйлдвэртэй хувийн хэвшлүүд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн одоо борлуулж буй нэг тонн түлшний үнийг хувийн хэвшил 2-3 дахин нэмж иргэдэд борлуулбал яах вэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулснаар иргэдэд хөнгөлөлттэй, хямд үнээр түлш нийлүүлж байгаа. Харин “Таван толгой түлш” ХХК барьцалдуулагч үйлдвэрлэдэг хувийн компаниудтай хамтран ажилладаг. Тиймээс түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээ багасгаж, аль болох дотоодын компаниудтайгаа хамтран ажиллах ёстой” гэсэн хариулт өглөө.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    3 цаг 57 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    4 цаг 25 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    4 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    5 цаг 28 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    6 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    6 цаг 32 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    7 цаг 25 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    7 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    7 цаг 42 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    8 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    8 цаг 23 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    9 цаг 15 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    9 цаг 53 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    10 цаг 50 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    11 цаг 11 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    11 цаг 41 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    11 цаг 51 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    11 цаг 59 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    12 цаг 6 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    12 цаг 13 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК