Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байна

2022-9-08
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор нийтэлсэн хавсралт файлаас авч болно.

2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа. Хамгийн том гурван ажлаас дурдвал газар чөлөөлөлтийн ажилд 88 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Нийт 390 тэрбум орчим төгрөгийн газар чөлөөлөлтийн нөхөн олговор шаардлагатай байгаа. Үүнд нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувийг төсөвлөсөн. Хоёрдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус зорчиж байна. Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, нийтийн тээврийг цогц шинэчлэхэд нэмж 1430 автобус шаардлагатай байгаа. Үүнээс 1130 автобусыг 2020-2024 онд шинэчлэхээр тооцоолсон.  Урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтэд үйлчилж буй хоёр давхар автобус болон сургуулийн автобус зэрэг 100 орчим автобус одоогоор орж ирсэн. Үлдэгдэл автобусуудыг ирэх  11-12 дугаар сарын үед ирэх төлөвлөгөөтэй байна. Гурав дахь асуудал нь 170 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил юм. Энэ жил 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тус тус шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дөнгөж 100 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах хүчин чадалтай байсан. Гэтэл цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд бий. Тиймээс энэ жил богино хугацаанд 32 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулсан. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр түгжрэл 20 хувиар буурна гэсэн судалгаанд үндэслэж энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн юм. Ирэх жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Үндсэндээ НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум төгрөгийг дээрх гурван төрлийн ажилд зарцуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж буй юм. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд олгож байна. Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгаж газар чөлөөлөх ажил ч үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ онд 188 байршилд 4860 гарааш буулгахаас 3621 гараашийг буулгаад байна. 376 байршилд 20.2 км хашаа хайс буулгахаар төлөвлөснөөс 198 байршилд 9.5 км хашаа хайс буулгасан. Чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, замын байгууламж, зогсоол болгон тохижуулж байна. Энэ ажилд 31 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

RFID БУЮУ РАДИО ДАВТАМЖИЙГ АШИГЛАХ СИСТЕМИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж, зам , талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Авто замын сүлжээний хөндлөн, босоо чиглэлд  гол болон туслах зам барьж, зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа. Их багтаамжийн буюу 5 болон 9 давхар зогсоолыг барьж байгуулахад найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Явган хүний 16.8 км зам, унадаг дугуйн 14.4 км замыг шинээр тавьж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа. Энэ бүхэн 414 тэрбум төгрөгийн төсөвт багтсан ажлууд юм. Нийт төсөвт өртгийн 62 хувьтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт он дамнан хэрэгжихээр байгаа. Өөрөөр хэлбэл 40 хүрэхгүй хувь нь 2022 ондоо багтаж дуусна. Тиймээс ч энэ зохицуулалтыг гурван жилийн төлөвлөлттэй хийж байна. Харамсалтай нь 2023 оны төсвийн 70 орчим хувийг 2022 он дамнасан төсөв эзлэх магадлалтай байна. Ирэх онд томоохон ажил эхлэх гэхээс илүү өмнөх оны ажлыг гүйцээх төсвүүд голчлох юм.

ЗАМЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ КМ ТУТАМД 15 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ АВДАГ БОЛНО

Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно. Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.

Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ. Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно. Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ. Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байгаа.

1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН УУ?

Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулсан. Тэрхүү өөрчлөлтөд туссан нэгэн зүйл нь 1.8 тэрбумын тендерийн зардал юм. Нийслэлд томоохон мега төслүүд болох шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр зэрэг төсөлд олон улсын хэмжээний оролцогч татах, хөрөнгө оруулагчдыг авчрахын тулд тэдэнд зориулсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Ганц жишээ татъя. Шинэ тойрог зам л гэхэд нийтдээ 71.5 км, эхний ээлжинд Туулын эрэг дагуух  33.4 км замыг ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь зургаан түвшний уулзвартай. Энэхүү замд хэрэглэгдэх далангийн материал л гэхэд Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний материал шаардлагатай болж байгаа. Юун түрүүнд инженер геологийн судалгаа болон байр зүйн дэвсгэр зураг хийх ёстой. Мөн байгаль орчны урьдчилсан нөлөөллийн судалгаа хийх, зорчилтыг тооцоолох гэхчлэн ажлуудыг энэ хүрээнд хийх юм.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас  төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих "Пома" компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хотын иргэн (66.181.161.91)
    Том мөнгө л ярина,судалж байгаа гэнэ,эсвэл нэг дарга ийм ч үүрэг өглөө даалгалаа л гэнэ, дандаа жижиг юм ярина.Түгжрэл улам нэмэгдсээр л
    2022 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    3 цаг 56 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    4 цаг 24 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    4 цаг 41 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    5 цаг 27 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    6 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    6 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    7 цаг 24 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    7 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    7 цаг 41 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    8 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    8 цаг 22 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    9 цаг 14 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    9 цаг 52 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    10 цаг 49 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    11 цаг 10 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    11 цаг 40 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    11 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    11 цаг 58 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    12 цаг 5 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    12 цаг 12 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК