Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Бат-Эрдэнэ: Эрэгтэй хүүхэд “угаасаа” ийм байдаг гэдэг хандлага байж болохгүй

2022-9-08
0
ЖИРГЭХ

Маргааш буюу есдүгээр сарын 9-ны өдөр “Boy’s council” буюу нийслэлийн хөвгүүдийн нэгдсэн уулзалтыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалтыг угтаж “Зөв эр хүн” ТББ-ийн менежер Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


Жендерийн хэвшмэл ойлголтоос шалтгаалсан нийгмийн ялгаварлан гадуурхалт сурагчдийн дунд элбэг тохиолддог. Харин үүнийг хэвийн мэт үзэх нь хэвшмэл ойлголтыг бий болгодог. Сурагчдын дунд, тэр дундаа өсвөр насны хөвгүүдийн дунд жендерээс шалтгаалсан ялгаварлан гадуурхалт болон сэтгэл зүйн асуудлууд олон тохиолддог ч тэр бүр анзаардаггүй. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдхэн өдрийн өмнө нийслэл Улаанбаатар хот хөвгүүдийн зөвлөлтэй болно гэж мэдээлсэн шүү дээ. Зөвхөн эрэгтэй сурагчдын дундах үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой санагдсан. Та манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Маргааш буюу есдүгээр сарын 9-ны өдөр нийслэлийн хөвгүүдийн нэгдсэн уулзалтыг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн ГБХЗХГ, Зөв эр хүн ТББ-аас хамтран зохион байгуулж байна. Өмнө хэлсэнчлэн зөвхөн хөвгүүдийн дунд зохиогдож байгаа магадгүй анхны томоохон уулзалт болох юм. Бид үүнийг “Boy’s council” хэмээн нэрлээд байгаа. Сүүлийн үед жендерийн ялгаварлан гадуурхалт сурагчдын дунд элбэг тохиолдох болсон. Энэ бол наад захын жишээ. Тиймээс хөвгүүд чуулснаараа өөрсдийн асуудлыг тодорхойлох, үүнээс гарц шийдлийг хайх, үе тэнгийнхэнтэйгээ танилцах зорилготой үйл ажиллагаа болно.

-Тэгэхээр үүнийг хийх болсон шалтгаан, хэрэгцээ шаардлага байж таарна. Юу нийслэлийн хөвгүүдийг нэгтгэхэд хүрэв?

-Тэгэлгүй яах вэ. Өсвөр насны хөвгүүдэд тохиолдох асуудал мундахгүй их. Би өөрөө эрэгтэй хүн. Дүү нарынхаа адил сурагч байж үзсэн. Бидний нүдэнд ил харагдахаасаа харагдахгүй бэрхшээлүүд тэдэнд олон бий. Жишээлбэл, жендерийн ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн асуудлууд, нөгөө талаасаа хөвгүүдийн эрүүл мэнд, бэлгийн боловсролын асуудлууд гэх мэт наад захын асуудал байдаг. Олон улсын байгууллагын мөнхийн асуудал бол сурагчдын дундах үе тэнгийнхний дарамт шахалт байсаар байгаа нь өөрөө асуудал.

-Эмэгтэйчүүдийг жендерийн ялгаварлан гадуурхалтад илүү өртдөг гэдэг. Харин эрэгтэй сурагчдын хувьд яаж илэрдэг вэ?

-Бид бүгдээрээ ямар нэг байдлаар, өөрсдөө ч мэдэхгүй хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан байдаг. Магадгүй тухайн хүн тэгэхийг хүсээгүй байсан ч гэсэн тэгчихсэн тохиолдол элбэг. Энэ нь өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаатай байдлыг нийгэмд хэвийн ойлголт мэтээр хэвшүүлчихсэн явдалд учир бий. Жишээлбэл, чи эрэгтэй юм чинь арай илүү хүндийг үүрэх ёстой, эрэгтэй юм чинь сураагүй байсан ч яах вэ, охиноо л бодъё. Чи эрэгтэй юм чинь уйлж болохгүй, эмэгтэй болохоор арай хөнгөн ажил хийх ёстой гэсэн дүрэм байхгүй. Энэ нь эмэгтэй хүнийг хүндлэхгүй бай гэсэн үг биш. Энэ уламжлалт хандлага эргээд эрэгтэй хүмүүсийг хоёрдугаар эгнээнд зогсох байдлыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Боловсролын салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа маш их харагддаг. Эрэгтэй хүүхдийг дундаж сурахыг, аль эсвэл сахилгагүй байхыг хүлээн зөвшөөрдөг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө тэмцээн уралдаанд эрэгтэйчүүд манлайлдаг байсан бол одоо эсрэгээрээ эмэгтэйчүүдийн манлайлал давамгайлж байна. Эмэгтэйчүүдийг дэмжих төсөл хөтөлбөр илүү болж, охидын эрх ашгийг хөндөж байгаа асуудалд илүү дуугардаг болсон.

-Тэгэхээр хөвгүүдийг, эрчүүдийг тойрсон суудал байна. Өнөөдрийн хүртэл энэ таны хэлсэнтэй адил энэ жишгээр яваад, хүмүүжээд ирсэн шүү дээ. Тэгвэл үр дүн нь юу байдаг вэ?

-Өмнө хэлсэнчлэн нийгэмд хөвгүүдийн идэвх, оролцоо сул байдаг. Олон нийтийн арга хэмжээнд  оролцохоор ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэй байх нь элбэг. Эргээд эрэгтэй хүүхдүүдийн нийгмийн идэвх сул байснаар хүйсийн тэнцвэргүй байдал үүсдэг. Үүний баланс нь гэр бүл зохиоход маш томоор харагдана. Бүх хүн ээж, аав болно. Эргээд амьдрал дээр гараад аав болоход хариуцлагатай байж чадах эр хүнийг сурагч байхаас нь төлөвшүүлэх хэрэгтэй болж байгаа юм.

-Хөвгүүдийн асуудлыг хөвгүүд өөрсдөө тодорхойлно гэж ойлголоо. Тэгвэл маргааш болох чуулга уулзалтад хэрхэн оролцох вэ?

-Бид энэ удаагийн уулзалтыг Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог. Учир нь боловсролыг зөвхөн дүн гэдгээр харах биш академик болон академик бус мэдлэгээр харах боломжийг олгосонд баяртай байгаа. Тийм ч учраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-уудад албан бичиг хүргүүлж 9-11 дүгээр ангийн төлөөлөл 3-5 сурагч, нэг эрэгтэй багшийг үйл ажиллагаанд оролцохыг урьсан байгаа. Энэ уулзалтад оролцсон сургуулийн төлөөллүүд хэрэв дэмжинэ гэвэл сургууль бүрт зөвлөл байгуулж цаашлаад есөн дүүрэг, нийслэлийн хүрээнд “Хөвгүүдийн зөвлөл” байгуулах замаар цаашид хэрэгжинэ.

No description available.

-Эрэгтэй сурагчдын нэгдсэн уулзалт өмнө болж байсан юм болов уу?

-Үнэнийг хэлэхэд зөвхөн эрэгтэй сурагчдын нэгдсэн уулзалт тун ховор болж байсан юм билээ. Тиймээс бидэнд туршлага бага байна. Дан эрэгтэй хүүхдүүд нэгдэхээр ямар байдгийг энэ удаад харах гэсэн юм. Бидний хувьд үүнийг боломжгүй гэж харахгүй байгаа. Тиймээс хийж үзэх нь өөрөө чухал.

-Олон улсын жишгээс харахад хөвгүүдийн зөвлөл байгуулсан хэд хэдэн орон байдаг. Үүнээс ялгаатай эсвэл адил зүйл нь юу байх вэ?

-Тантай санал нэг байна. Boy’s council буюу хөвгүүдийн зөвлөл байгуулсан 17 орон байдаг юм билээ. Жишээлбэл, АНУ-ын нэг мужид хөвгүүдийн зөвлөлөөрөө нэгдээд мужийнхаа хогийг түүж, хогийн савны асуудлыг шийдсэн байх жишээтэй. Тэдний хийж чадаж байгааг яагаад Улаанбаатарын хөвгүүд шийдэж болохгүй гэж. Энэ уриалгыг нийгэмд өгөх нь зөв байх.

No description available.

-Тэгэхээр хэн энэ зөвлөлийг удирдах вэ гэдэг асуулт сурагч, багш нарийн дунд үлдэх байх. Магадгүй аль нэг төрийн болон улс төрийн байгууллагын харьяа дор үйл ажиллагаа явуулна гэх хардлага байхыг үгүйсгэхгүй.

-Нэг зүйлийг хатуу баримтлах ёстой. Бүхий л иргэний нийгмийн болон төрийн байгууллагаас хүүхдэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа улс төрийн нам болон шашны харьяаллаас ангид байх ёстой. Бид иргэний нийгмийн байгууллага болж “Зөв эр хүн” ТББ энэ арга  хэмжээг зохион байгуулж байгаа. Нийт эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд хандаж хэлэхэд, бидэнд хөвгүүдээ зөв хүмүүжүүлье гэдэг эцсийн зорилго дээр төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж байна.

-Бидний урилгыг авч ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

М.Сүхэхэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    4 цаг 29 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    4 цаг 57 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    5 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 0 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    6 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    7 цаг 4 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    7 цаг 57 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    8 цаг 12 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    8 цаг 14 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    8 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    8 цаг 55 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    9 цаг 47 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    10 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    11 цаг 22 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    11 цаг 43 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    12 цаг 13 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    12 цаг 23 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    12 цаг 31 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    12 цаг 38 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    12 цаг 45 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК