Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсролыг хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж байна

2022-9-12
0
ЖИРГЭХ

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хичээл, сургуульдаа бүрэн цуглаагүй хүүхэд багачуудын баярлаж хөөрсөн сэтгэл одоо ч үргэлжилсээр. Урьд өмнөх жилүүдээс хэд хэдэн онцлогтой хичээлийн шинэ жил эхэллээ.

                     СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ БУЮУ ЦЭЦЭРЛЭГ

Энэ хичээлийн жил Улаанбаатар хотод төрийн өмчийн 279, хувийн өмчийн 400 цэцэрлэгт нийтдээ 113 мянга гаруй багачууд хамрагдсан байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 141 мянга бол одоо байгаа хүчин чадал нь 106 мянга. Цэцэрлэггүй үлдэж мэдэх  34 мянга гаруй багачуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах шийдлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасны дагуу салбарын яам, нийслэлийн зүгээс эрчимтэй хамтран ажиллаж 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт сургах нөхцөл боломжийг олгоод байна. Энэ жилийн гол онцлог бол цэцэрлэгийн сугалааг халсан явдал юм.

Иргэдийн сэтгэгдлээс...

-Манай хүүхэд энэ жил анх удаа цэцэрлэгт орж байгаа. Сугалаагүйгээр оруулдаг болсонд маш их баяртай явна. Урьд нь хүүхдүүдийг сугалаагаар оруулдаг байхад маш их бухимдал, стресстэй байсан.

-Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүйгээс болж маш олон ээж нар гэртээ суудаг байсан. Ганцхан аавууд ажил, орлоготой байхаар өрхийн ахуй амьдрал, санхүүд маш хохиролтой байдаг. Одоо бол ээж, аав хоёр хоёулаа хийх боломж олдож буй нь хамгийн чухал.

-Айл бүрийн хүүхдүүд цэцэрлэгтэй, аав ээжүүд нь ажилтай байх юм бол гэр бүл, тэр дундаа залуу гэр бүлд маш том дэмжлэг болно. Айл өрх аз жаргалтай байх нэг үндсийг тавилаа гэж харж байна.

-Манай Баянгол дүүргийн 18 дугаар хорооны хувьд цэцэрлэгийн хүртээмж харьцангуй гайгүй. Гэхдээ ноднин тойргийн бус цэцэрлэгт явуулж байсан бол энэ жил тойргийн цэцэрлэгтээ ороод бүр амар болж байна.

-Энэ удаагийн шийдэл бол маш дэвшилттэй шийдэл гэдгийг онцолмоор байна. Боловсролын яам болоод НЗДТГ-аас хийж буй ажлуудын талаар уншихад багагүй зүйл хийж буй нь мэдрэгдэж байгаа. Харин хүмүүс тэр бүр сонсоогүй, мэдээгүй бол тэр тухай тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байхаа.

Иргэд ийн өгүүлж байна. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Ачаалал өндөртэй, өргөтгөх бололцоотой цэцэрлэгүүдийг өргөтгөн, зарим хороонд шинээр цэцэрлэг барих, өргөө буюу цомцог цэцэрлэгийг олноор байгуулах

-Он дамжин хэрэгжиж буй барилга угсралтын ажил нь 70 хувиас дээш гүйцэтгэлтэй цэцэрлэгийн барилгын дутагдалтай хөрөнгийг шийдвэрлэн яаравчлан ашиглалтад оруулах

-Ачаалал өндөртэй байршлуудад цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэх

-Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт зохион байгуулж, хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох

-Байгууллагын дэргэд цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулах

-Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хамран сургах тойрогт нь хүүхдүүдийг хамруулах үүрэг чиглэлийг өгч, тэр хүрээнд нийт 200 тэрбум төгрөг төлөвлөсний 100 тэрбумыг нийслэлээс санхүүжүүлж байгаа. Түүнчлэн тун саяхан Хотын асуудал хариуцсан сайдтай боллоо. Энэ нь Улаанбаатар хотын 1.6 сая хүн амын амьдралын ая тухтай байдлыг хангах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах их ажлыг нугалахад, бодлогын түвшинд жин дарах шийдвэр байлаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил ч үүнтэй уялдаж байна. Цааш өргөжөөд хүүхдүүдээ хамран сургах тойргийн хүрээнд сургадаг болгох асуудлыг Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран нийслэл хот зохион байгуулж буй юм. Нийслэлийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, түүний дараа цогц шийдэл судалгаанд тулгуурлан бодлого боловсруулах боломж бүрэн бий. Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж явна хэмээн өгүүллээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

2022-2023 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын 290 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилийн тухайд хамран сургах тойргийг шинээр баталсан бөгөөд тэрхүү тойргийн хуваарилалтын дагуу хүүхдүүд сургуульдаа суралцаж байна. Ингэснээр замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж харж байгаа юм. Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй 640 мянган орчим тээврийн хэрэгсэл байгаагаас 150 мянга орчим нь зөвхөн хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх зорилгоор хөдөлгөөнд оролцдог болохыг  Тээврийн цагдаагийн албанаас судлан тогтоожээ.

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол уламжлал, монгол өв соёл-Монголын их амар амгалан” сэдвээр хичээл заасан. Хүүхдийн сэтгэл зүйл хүмүүжил, эрүүл монгол хүнийг  хүмүүжүүлэхэд анхаарч байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Онцлох гурван зүйл бий. Нэгдүгээрт эрдэм боловсрол оюун. Хоёрдугаар сэтгэлзүйн чадвар, гуравдугаарт бие бялдын зөв тэгш хүмүүжил. Энэ гурвыг тэгш эзэмшсэн монгол хүнийг хүмүүжүүлэх нь бидний үүрэг байх юм. Сэтгэлзүйн болоод бие бялдрын хүмүүжил орхигдоод байгааг цаашид анхаарч ажиллах нь чухал байна. Сэтгэлзүйг төлөвшүүлэхийн тулд сэтгэл засалчийг бас бэлтгэх нь зөв санагддаг. Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, адаглаад л зөв алхаж, зөв гүйх аргыг хүүхдүүдэд таниулах учиртай. Засаг даргын хувьд энэ тал дээр анхаарч, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг дэмжин ажиллаж байна. Хүүхдүүд чөлөөтэй алхах, дугуй скийт, скутер унах талбайг олноор бий болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, спортын байгууламжуудыг нэмэгдүүлэх бодлогыг мөн баримталж байгаа. Энэ бол хүүхдүүдийг дэлгэцийн хамаарлаас хөндийрүүлж, илүүдэл жингүй байлгахад дэм болохын сацуу том зургаараа бол олимпизмыг дэмжих,  дунд болоод урт хугацаанд зөв монгол хүн бий болгох бодлого юм” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд энэ жил 245 автобус сурагчдад үйлчлэх юм. Сурагчдын автобус есдүгээр сарын 5-ны өдрөөс үйлчилгээнд гараад байна. Ерөнхий боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад чиглэсэн бодлогыг орхигдуулахгүйг хичээж байгаагаа Хотын дарга онцоллоо. НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ (UNICEF)-тэй хамтран тусгай сургуулийг дэмжсэн үйл ажиллагааг эхлүүлж буй ажээ. Түүнчлэн цаашид судалгаанд дүүрэг дүүргийн онцлогт тохирсон ажлуудыг 2023 онд эрчимжүүлж хийнэ. Үүн дотор сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж, хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээг онцлон багтаах ажээ. Энэ бүхэн “Иргэн төвтэй Улаанбаатар” зорилтод багтаж байгаа билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    3 цаг 19 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    3 цаг 47 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    4 цаг 4 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 50 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    5 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    5 цаг 53 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    6 цаг 47 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    7 цаг 1 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    7 цаг 4 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    7 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    7 цаг 44 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    8 цаг 36 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    9 цаг 15 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    10 цаг 12 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    10 цаг 33 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    11 цаг 3 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    11 цаг 13 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    11 цаг 21 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    11 цаг 28 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    11 цаг 35 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК