Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Мөнхсайхан: Хүүхдийнхээ тоглох шийдийг хамтдаа шийдье гэсэн утгатай "ХАМТДАА ШИЙД" гэж нэрлэсэн

2022-9-14
0
ЖИРГЭХ

 

24tsag.mn сайт энэ удаагийн ярилцлагын буландаа хувиараа бизнес эрхлэгч П.Мөнхсайханг онцоллоо. Тэрбээр гэр бүлийн найзуудтайгаа хамтран Улаанбаатар хотын хуучирсан шийдийг засаж, тохижуулах ажлыг өөрсдөөсөө эхлүүлжээ. Тэдний хамгийн эхний шийд Улсын их дэлгүүрийн зүүн талд цоо шинэ өнгө төрхтэйгөөр хүүхэд, залууст хүрсэн байна. 


-Сайн байна уу. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг П.Мөнхсайхан гэдэг. Би “Gate 4” гэх жижигхэн рестораны үйл ажиллагаа эрхэлдэг.

-Цахим орчинд танай хамт олны тохижуулсан сагсны шийд олон хүний сэтгэлд хүрсэн байсан. Яагаад энэ шийдийг тохижуулах болов?

-Манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ажлынхаа ойролцоох сагсны талбайн хоёр шийдийг засаж, тохижуулсан юм. Өмнө нь энэ шийд хоёр жил орчим хугацаанд самбаргүй дан кольцо л байсан. Гэсэн ч хүүхдүүд ирж тоглодог. Манай ажил эндээс ойролцоо байдаг болохоор энэ хавиар явахдаа энэ шийдийг хүүхдүүдэд нэг засаад өгөх юмсан гэж боддог байсан юм. Харин саяхан цахим орчинд оруулсан пост маань олон хүнд хүрчээ. Одоо хамтраад дэмжээд ажилъя, шийдээ аваръя гэсэн олон хүмүүс холбогдож байгаад баяртай байна. Тиймдээ ч цаашид энэ ажлаа хариуцлагатайгаар хийнэ.

-Хар, шар өнгөний зохицлын хувьд ч тод, өнгөлөг харагдаж байна. Бидэнд шийдээ танилцуулаач?

-Тийм ээ. Өнгөний хувьд өөрийн гэсэн өнгө төрхтэй, хар болон шар өнгөөр хослуулсан. Мөн хандив өгч байгаа хүмүүстээ үнэ цэн үүсгэхийн тулд самбарынхаа буланд зүрхтэй, найзууд, гэр бүл, байгууллагынх нь логог хийж өгнө.

Бид шийдээ “Хамтдаа шийд” гэж нэрлэсэн. Энэ маань үйл үгээрээ бүгдээрээ хамтдаа асуудлыг шийдье гэсэн утгатай. Харин нэр үгээрээ “Хамтдаа” гэдэг нэртэй сагсны шийд юм гэсэн утга илэрхийлж байгаа. Сагсан бөмбөгийн спорт маань мөн хамтдаа тоглодог спорт шүү дээ.

Монголд сагсан бөмбөгийн спорт маш хурдтай, өндөр хэмжээнд хөгжиж байна. Хотод олон сагсны талбай, шийд бий. Гэхдээ ихэнх нь үүнтэй адил эвдэрсэн байдалтай байдаг. Тиймээс энэ талбайн эзэн хэрэгтэй байна. Надтай адил бодолтой олон залуус бий. Би зөвхөн тэдний гүүр нь болж энэ ажлыг эхлүүлж байгаа төдий.

-Ердөө хэдхэн өдрийн өмнө буюу есдүгээр сарын 10-ны өдөр шийдээ тохижуулсан байна. Энэ хугацаанд тантай холбогдож энд ийм шийд байна. Үүнийг хийе, дэмжье гэсэн хүмүүс холбогдов уу?

-Тийм ээ. Бид шийдээ тохижуулсан өдрөө цахим орчинд пост оруулсан. Одоогийн байдлаар олон хүнд хүрсэн байна. Олон хүмүүс холбогдож байна. Найзуудаараа ийлээд өсөж, төрсөн газрынхаа шийдийг тохижуулъя гэсэн 10 гаруй хүмүүс холбогдсон. Хоёр албан байгууллага холбогдож өндөр дүнтэй мөнгөөр туслахаар болсон. Харин одоо хамгийн түрүүнд бид шийдээ сонгох ёстой. Ингээд хамтарч байгаа хүмүүстэйгээ хамтдаа шийдээ засаж, тохижуулаад нэг өдрийг өнгөрөөх өдөрлөг болно. Цаашдаа долоо хоногтоо нэг шийд засна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хөдөө орон нутгаас олон хүмүүс холбогдсон. Яг одоогийн байдлаар хол явахад хүндрэлтэй учраас санал хэлсэн.

-Шийд шинээр барьсан ч хэдэн сар болоод удахгүй эвдэрчихдэг, кольцо л үлддэг шүү дээ. Харин “хамтдаа шийд” модоор хийсэн тул бат бөх эдэлгээ удаан гэсэн. Зах зээлийн үнээр самбартай шийд худалдаж авах өөрсдөө хийх хоёр хэр ялгаатай вэ?

-Целлойдон самбартай шийд хаа сайгүй бий. Гэхдээ үнэтэй. Зөвхөн самбар нь гэхэд л 650 мянга, шийдтэйгээ хоёр, гурван сая болдог. Харин 650 мянгаар самбар авах үнээрээ төмөр рамтай, модон самбар шийдтэйгээ нийлээд 300-400 мянгад бэлэн болж байна. Тэгэхээр бид худалдаж авснаас 2-3 дахин бага үнээр илүү эдэлгээ удаан, бат бөх шийдтэй болно. Мөн энэ шийд маань дөрвөн хүн өргөхөөс нааш дийлэхээргүй хүнд. Тиймээс хулгайд алдана гэж айх зүйлгүй. Хэдхэн жилийн өмнө шийд хулгайлаад аваад явчихдаг байсан шүү дээ. Бас өөрөөр хэлбэл, Хүүхдүүд тоглож байгаад зүүгдсэн ч унахааргүй бат бөх.

Шийд тортой байх нь чухал. Энэ шийдийн торыг олс аваад өөрөө сүлжиж хийсэн. Хямд тор аваад хийвэл дороо урагдчихдаг. Тиймээс бүдүүн олсоор гараараа сүлжсэн учраас нэг хэсэгтээ л урагдана гэж санаа зоволтгүй. Хэрэв тасарвал дахиад л сүлжээд хийж өгнө.

-Самбарын буланд жижигхэн зүрхтэй лого харагдаж байна. Бидэнд логогоо танилцуулаач?

 

-Бид хамтдаа шийд гэдэг нэрээрээ лого хийлгэж байгаа. Сайн харвал энэ зүрхний нэг тал нь сагсан бөмбөгийн будагтай талбай, харин нөгөө тал нь сагсан бөмбөгний хээ байгаа. Нийлээд сагсаг бөмбөгт хайртай хүмүүс хайраа зориулаад үүнийг хийлээ гэсэн санаа.

-Та өөрөө сагсан бөмбөгт хэр хайртай вэ?

-Миний гэр бүлийн дараа орох хамгийн хайртай зүйл маань сагсан бөмбөг. Би 10 гаруй жил сагс тоглож байгаа. Хэдийгээр сайн сагсан бөмбөгийн тамирчин болж чадаагүй ч гэлээ энэ спортдоо хамаг бүхнээ зориулна.

Олон улсаас медаль авч ирж чадаагүй ч ирээдүйд медаль авч ирэх хүүхдүүд энэ шийдээс төрвөл миний авч болох хамгийн сайхан мэдрэмж тэр байх болно.

-Дараагийн “хамтдаа шийд” хаана байх вэ?

-Яг энэ хавь буюу их дэлгүүрийн ойролцоо яг ийм байдалтай 5-6 сагсны шийд бий. Тиймээс энэ тойргийнхоо шийдийг нэг нэгээр нь тохижуулаад дараа нь хороолол орчим, сансар, жуков орчим гэх байдлаар шийднэ гэсэн санаатай байна. Гэхдээ энэ компанит ажил маань дөнгөж эхэлж байна. Тиймээс бид өөрсдийн боломжид тааруулж ажиллана.

-Шийдийн эзэд болсон хүүхдүүд үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Тоглож байгаа хүүхдүүд бол бөөн баяр байсан. Өдөржингөө сагсны талбай дээр өнжиж байгаа харагдсан. Нэг хүүхэд бүр гүйж ирээд баярлалаа ахаа гээд орилолдоод сайхан байлаа.

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Ярианыхаа төгсгөлийг танд үлдээе.

-Баярлалаа. Цахим орчинд “Хамтдаа шийд” гэсэн фейсбүүк хуудас, инстаграм нээсэн байгаа. Хэрэв та уншиж байвал бидэнтэй холбогдоод бодитой дэмжлэг үзүүлээрэй. Хүүхдүүдийнхээ тоглодог талбайг засахад 300 мянган төгрөгийг олуулаа хуваагаад өгөхөд энэ тийм ч их өртөг биш. Тиймээс хамтдаа хүүхдүүдээ сагсны талбайтай болгоё. Утсаа ухаад сууж байснаас бөмбөг шидэж байсан нь дээр биздээ.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    2 цаг 48 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    3 цаг 15 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    3 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 19 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    4 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    5 цаг 22 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    6 цаг 15 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    6 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    6 цаг 32 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    7 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    7 цаг 13 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    8 цаг 5 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    8 цаг 44 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    9 цаг 40 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    10 цаг 1 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    10 цаг 31 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    10 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    10 цаг 49 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    10 цаг 56 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    11 цаг 3 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК