Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баян-Өндөр: ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 15 аймаг урологийн 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийж эхэллээ

2022-9-27
0
ЖИРГЭХ

-Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт төвлөрдөг байсан урологийн үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг аль аль аймагт үзүүлээд эхэлсэн байна вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг газарт төвлөрүүлэн үзүүлэх нь иргэдэд чирэгдэл ихтэй, оочер дараалал үүсч, дугаарлаж байх хугацаанд үндсэн өвчлөл хүндрэх явдал цөөнгүй тохиолддог байсан тул 2020 оноос эхлэн ЭМЯ-ны дэргэдэх “Урологи-андрологийн салбар зөвлөл”-өөс тусламж үйлчилгээг сайжруулах, төвлөрлийг бууруулах зорилгоор хөтөлбөр боловсруулж хоёр ч эрүүл мэндийн сайдаар дэмжүүлж, 2021-2022 онд Засгийн газар болон ЭМЯ-аас 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгснөөр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт бөөрний дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийх бүрэн боломжтой болсон.

Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй байлгаж үргүй зардал гаргахгүйн тулд хэвлийн дуран хөгжсөн аймагт урологийн дуран, бөөр шээсний замын түлэгч аппарат зэргийг багтаасан 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нэмж суурилуулсан бол Баян-Өлгий, Сүхбаатар аймагт хэвлийн дуран байгаагүй учир гэрэл үүсгэгч, камер, дэлгэц зэргийг нэмж 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Үүнээс гадна 2020 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар УХТЭ, УГТЭ-т урологийн дурангийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, урологийн тасгийг байгуулсан нь УНТЭ-ийн энэ төрлийн тусламж, үйлчилгээний ачааллыг 40 орчим хувиар бууруулж чадсан. Өнөөдөр манай тасаг их засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд үндсэн орны 60 хувьд нь өвчтөн авч байгаа боловч ачаалал харьцангуй багасаж хүлээгдэл нэг сар байна. Засвар хийгдэж бүрэн ачааллаа авч эхэлвэл 14 хоногийн хүлээгдэлтэй байна гэж үзэж байна.

-Хөрөнгө оруулалтын үр дүнд аймгуудад урологийн ямар төрлийн мэс засал болон оношилгоог хийх чадамжтай болсон бэ?

-Дээрх хөрөнгө оруулалтаар шээдэг сүвний мэс засал, давсагны чулууны мэс засал, дурангаар хийгдэх давсагны хавдрын мэс засал, түрүү булчирхай, бөөр шээсний дээд замын бөглөрөл, жирэмсэн үеийн бөглөрлийн үед гуурс тавих зэрэг мэс заслыг орон нутагтаа хийдэг болсон. Мөн бөөр, давсагны чулууны улмаас бөглөрөл үүсч, идээ татсан буюу өвчин хүндэрсэн тохиолдолд орон нутагтаа гуурс тавиулж болдог болсон. Өмнө нь зөвхөн гуурс тавиулах гэж хотод ирдэг байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт гуурсаа тавиулаад эмчилгээний тактикийн дагуу сарын дараа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс мэс заслын тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон.

Оношилгооны хувьд шээдэг сүв, түрүү булчирхай, давсагны оношилгоонууд бүгд хийгдэнэ.

-Эмчилгээний шинэ аргыг орон нутагт нутагшуулахад хүний нөөцийг бэлтгэх нь маш чухал байдаг. Энэ чиглэлд хэрхэн ажилласан бэ?

-Бид эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхгүйгээр багаж тоног төхөөрөмжөөр хангах нь учир дутагдалтай. Тиймээс аймаг бүрт байсан ерөнхий мэс заслын эмч нар болон урологийн эмчийг мэс заслын сувилагчтай нь ЭМХ-тэй хамтран нэг сарын сургалтыг УНТЭ-ийн урологи- андрологийн төв дээр зохион байгуулсан. Сургалтын 21 хоног нь УНТЭ дээр мэс засал болон, ялган оношилгоо чиглэлээр сургасан бөгөөд үлдсэн 7 хоногт нь манай эмч нар аймаг бүр дээр очиж шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмж дээр нь дадлагажуулж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд болон холбоотой ажилладаг эмч нарт нь мэдлэг, ойлголт өгч ажилласан. Мөн бид хуваарь гарган орон нутгаар хоёр дахь удаагийн ажлын байран дээрх сургалтыг хийж эхлээд байна.

Сургалтыг ийнхүү хоёр үе шаттай хийснээр орон нутагт урологийн оношилгоо, мэс засал бие даан хөгжих суурь тавигдсан гэж хэлж болно. 11 дүгээр сард аймгуудынхаа хийсэн ажлын үр дүнг гурван жилийн өмнөх судалгаатай харьцуулж, бодит үр дүнг харахаар төлөвлөн ажиллаж байна.

-Монгол Улсын хэмжээнд хичнээн урологийн хичнээн эмч ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 100 гаруй эмч яг энэ чиглэлээр ажиллаж байна. Увс, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч нар нь урологийн чиглэлээр сая суралцаж, хос мэргэжилтэй болсон. Зарим аймгуудад 2-3 урологийн эмч ажиллаж байна. Эдгээр эмч нар маань багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх боломжгүй байсан бол өнөөдөр ихэнхи аймаг багажтай болж эмч нар маань сэтгэл ханамжтай ажиллаж байгаас гадна иргэдээс ч мөн их талархал хүлээн авч байна.

-Орон нутагт өөрсдөө мэс засал хийдэг болсон нь сайхан мэдээ. Тэгвэл заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тохиолдолд хэрхэх вэ?

-Илүү том өргөн хүрээнд хийгддэг мэс заслууд болох бөөрний чулуу, бөөрний хавдар, бөөр шээсний замын нөхөн сэргээх мэс заслыг дурангаар хийлгэх тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлгээр хүлээгдэл багатай үйлчлүүлэх боломжтой болно.

-Орон нутагт багаж тоног төхөөрөмж суулилуулснаас хойш хичнээн иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсан бэ?

-Бид орон нутгийн урологийн эмч нарыг чадавхжуулах зорилгоор аймгуудаар ажиллах явцдаа буюу 2022 оны 4-р сараас 9-р сарын хооронд түрүү булчирхайг дурангаар авах мэс засал 156, шээлгүүрт стент тавих ажилбар 47, түрүү булчирхай давсаг дурандах 61, давсагны чулууг дурангаар авах мэс засал 19 гэх зэрэг нийт 389 мэс засал, ажилбарыг орон нутагт амжилттай хийсэн байна. Манай эмнэлгийн хувьд долоо хоногтоо 50 орчим мэс засал хийдэг. Тэгэхээр манай тасагт ойролцоогоор 7-8 долоо хоногт хийх мэс заслыг орон нутагт хийсэн байна гэсэн үг. Аймаг бүр бие даан үргэлжлүүлэн ажиллавал бидэнд ирэх ачаалал маш ихээр буурч, хүнд өвчтөнүүд лавлагаа шатлалын эмнэлэгт хүлээгдэлгүй үйлчлүүлэх боломж төдий чинээгээрээ л нэмэгдэнэ гэсэн үг.

-Улс орон даяар эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо явж байна. Энэ хугацаанд эрт илрүүлгийн тусламжтайгаар бөөр шээсний замын өвчлөл хэр их илэрч байгаа вэ? Танай тасгаар үйлчлүүлж байгаа иргэдээс эрт илрүүлгээр оношлогдсон тохиолдол байна уу?

-Бөөр шээсний замын хавдар, давсагны хавдар, бөөрний хавдартай хүмүүсээс бид асуулга авахад эрт илрүүлэгт хамрагдаад оношлогдсон тохиолдол нэмэгдэж байна.

-УНТЭ-ийн Урологи-андрологийн төв нь энэ төрлийн тусламж үйлчилгээний хөгжлийг тодорхойлогч гэж хэлж болно. Хүний нөөцийн чадавх ямар түвшинд байгаа вэ? Ойрын ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Өнөөдөр манай төв нь есөн эмч, 14 сувилагч, хоёр туслах сувилагч гээд нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эмч нарын хувьд АУ-ны докторын цолтой хоёр эмч, магистр цолтой таван эмч байна. Магистр цолтой эмч нар маань үргэлжлүүлэн докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Бүх эмч нар маань гадаадын улс орнуудад энэ чиглэлээрээ мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Ойрын үед төлөвлөж байгаа хэд хэдэн ажил байна. Нэгдүгээрт аймаг бүрт эрэгтэйчүүдийн кабинетыг нээн ажиллуулж энэ чиглэлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго тавьсан.

Хоёрдугаарт манай эмнэлэг Lumenis брэндийн лазерын аппараттай болсон. Энэ аппаратын тусламжтайгаар түрүү булчирхайн томрол болон хавдар, чулууны эмчилгээг олон улсын түвшинд хийх боломжтой болж байгаа. Ирэх 11 дүгээр сараас эхлэн түрүү булчирхайн томролыг лазераар авах мэс заслын эмчилгээг БНСУ-ын эмч нарын багын тусламжтайгаар монгол улсад анх удаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлуудаа хангаад байна.

Орон нутагт эмчилгээ, үйлчилгээг сайжруулснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ачаалал буурч, бид багаа улам чадавхжуулан, залуу үеэ бэлтгэж, урологийн нийт мэс заслын 95 хувийг дурангаар хийх зорилт тавин ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, орон нутагт хичээн ажиллаж байгаа урологийн эмч, сувилагч нартаа талархаж байна.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.243.160.22)
    манай эмч нар мундаг шүү
    2022 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    49 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    1 цаг 17 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    1 цаг 34 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 20 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    2 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    3 цаг 24 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    4 цаг 17 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    4 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    4 цаг 34 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    5 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    5 цаг 15 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    6 цаг 7 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    6 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    7 цаг 42 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    8 цаг 3 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    8 цаг 33 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    8 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    8 цаг 51 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    8 цаг 58 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    9 цаг 5 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК