Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үйлдвэрлэгчид “Намрын ногоон өдөр”-үүдээр 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ

2022-9-27
0
ЖИРГЭХ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ 17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах боломжийг олгох, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, оролцоог нь сайжруулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгууллаа. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны ажлаа тайлагнадаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд нийт 440 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо. Газар тариалангийн 175, хүнсний 136 үйлдвэр, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн 170 иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийв. 

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж ажиллалаа. 

Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, Монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, 21 аймгийг 4 бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 

Мөн энэхүү арга хэмжээнд борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 иргэн, аж ахуйн нэгжийг шилдгээр тодруулав. 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн, ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин Д.Болортуяа 
  • Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “Жожилдаян” ХХК 
  • Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “4VR” ХХК 
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин Л.Чимгээ 
  • Шилдэг техник технологи нэвтрүүлэгч “Норбу Экьюпмент” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч
  • Дорнод аймгийн Халх гол сумын шилдэг зөгийн бал үйлдвэрлэгч “Батэм” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, хамгийн их төмс борлуулсан ногоочин Г.Баянбямбаа
  • Өмнөговь аймгийн Булган сумын иргэн, шилдэг жимсчин Б.Өнөржаргал
  • Сэлэнгэ  аймгийн Мандал сумын шилдэг хоршоо “Мандал органик фүүдс” хоршоо
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шилдэг хоршоо "Алтанцацал” хоршоо
  • Төв аймгийн Алтанбулаг сумын шилдэг хоршоо "Эко ногоон брэнд” хоршоо
  • Ховд  аймгийн  Буянт  сумын шилдэг аж ахуйн нэгж  "Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарав.


ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Талх чихэр ХК-ийн “Чиабатта” талх шилдэг шинэ бүтээгдэхүүнээр 
  • БОСА Кондитер ХХК–ийн “Зөөлөн чихэр” импортыг орлох шилдэг хүнсээр 
  • Хужирт цагаан ХХК Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр  
  • Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон орон нутгийн шилдэг оролцогчоор 
  • Үлэмж органик ХХК шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр  
  • Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шилдэг аймгаар 
  • Милко ХХК -ийн “Mongolian Camel” ингэний хоормог экспортын шилдэг хүнсээр 
  • Сүүн билэгдэл ХХК -ийн “Хонгор брэнд” сарлагийн сүүний бяслаг онцлох шимт хоол, хүнсээр тус тус шалгарав.  


ХӨНГӨН, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Чиглэл ХХК -ийн шингэн хүнс хадгалах ган сав онцлох шинэ бүтээгдэхүүнээр 
  • Говь гоо ХХК-ийн “Гоо мазаалай” гуужуулагч багц онцлох шинэ бүтээгдэхүүнээр 
  • Монпеллетс ХХК-ийн хонины ноосон органик бордоо экспортын шилдэг бүтээгдэхүүнээр 
  • Дарьт шүтээн ХХК–ийн хурганы мах экспортын шилдэг бүтээгдэхүүнээр 
  • Урлахуйн жигүүр ХХК-ийн “Жигүүр брэнд” импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр  
  • Усны зөн ХХК-ийн “Чандмана” хүнсний зориулалтын хуванцар сав импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр 
  • “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор “Их халбагант” ХХК
  • Улсын тэргүүний "Баян зөгий” хоршоо шилдэг хоршоогоор 
  • "Цэвэр хөрсний шим” дундын хоршоо шилдэг хоршоогоор тус тус шалгарлаа.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    39 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    1 цаг 7 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    1 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 10 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    2 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    3 цаг 14 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    4 цаг 7 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    4 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    4 цаг 24 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    5 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    5 цаг 5 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    5 цаг 57 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    6 цаг 35 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    7 цаг 32 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    7 цаг 53 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    8 цаг 23 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    8 цаг 33 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    8 цаг 41 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    8 цаг 48 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    8 цаг 55 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК