Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа

2022-9-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Уг төлөвлөгөөнд хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Эдгээр арга хэмжээг нийт 2,609.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна. 

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 934.6 тэрбум, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс 624.4 сая төгрөгөөр илүү дүн юм.

Дээрх төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөлтийн “дээрээс доош, доороос дээш” чиглэх зарчмыг баримталсан. Ингэхдээ Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулсныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь МАН болон ХҮН намын төлөөллөөс санал дүгнэлтээ танилцуулсан. ХҮН намын хувьд автозамаас гадна явган болон дугуйн замыг төсөлд тусгаснаас хоёр дахин нэмэгдүүлэх саналыг гаргалаа.

Мөн нийслэлийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг нэмэх, хүүхэд залууст программ хангамж, роботын сургалтыг олгох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг сайжруулах саналыг хэлсэн юм.

Мөн Нийслэлийн ИТХ дахь Ажлын хороодын танилцуулгыг хийсэн. Үүний дараа төлөөлөгчид асуулт тавьж, Нийслэлийн Засаг даргын орлогч болон харьяа газар агентлагийн удирдлагууд холбогдох хариултыг өглөө.

Төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлийн төр захиргааны байгууллагын анхан болон дунд шатанд ажиллаж буй алба хаагчдын цалинг хэзээ, хэрхэн нэмэх вэ. Анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагч 600 гаруй мянган төгрөгийн цалинтай. Өргөн хэрэглээний үнийн өсөлттэй харьцуулахад дээрх хөлсөөр хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдын цалинг хэрхэн нэмэхээр төлөвлөж буй талаар хариулт өгнө үү?

НЗДТГ: 2022 оны нийслэлийн төсвийг батлахдаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 14 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Гэвч Сангийн яам болон ХНХЯ-наас албажуулаагүй учраас тодотголоор дээрх хөрөнгийг буцаан татсан. 2023 оны төсөлд мөн цалингийн нэмэгдлийг тусгах бөгөөд холбогдох яамдаас албажуулбал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдын цалинг нэмэх бололцоотой.

Төлөөлөгч Т.Батцогт: Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй. Гэвч тус дүүргийн спорт цогцолборын барилгыг сүүлийн 8 жил барьж дуусаагүй байна. Харин хөгжлийн төлөвлөгөөнд Багануур, Сүхбаатар дүүрэгт спорт цогцолбор барихаар төсөв суулгасан байна. Үүн дээр барилгын ажлын гүйцэтгэл нь 80-90 хувьтай үргэлжилж буй Баянзүрх дүүрэг дэх цогцолборын санхүүжилтийг нэмж баталж болох уу?

З.Төмөртөмөө / Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч/

Шинэ хөрөнгө оруулалтын төслүүд нийслэлийн болон улсын төсөвт суухгүй байх зарчмыг Засгийн газрын түвшинд барьж байгаа. Сүхбаатар, Багахангайн спорт цогцолборын санхүүжилтийн хувьд он дамжин хэрэгжиж байгаа.

Төлөөлөгч Ү.Оюунзул: Хөгжлийн төлөвлөгөөнд ногоон хөгжлийн бодлогод нэлээн ач холбогдол өгч байна. Бид  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Нийслэл хотын хэмжээнд 120 сая мод тарих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ хэрхэн биелүүлж, үндэсний хөдөлгөөнд Улаанбаатарчууд ямар оролцоотой байх талаар төлөвлөгөө төсөлд тусгасан зүйл бий юу? 

 З.Төмөртөмөө / Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /: 

Нийслэлийн бүх харьяа агентлаг, хувийн хэвшлийнхэн мод тарих хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах нь чухал юм. Хөгжлийн төлөвлөгөөнд  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1 тэрбум төгрөгийг тусгасан. Цаашид энэ санхүүжилтийг нэмэх бодлого барьж ажиллах болно. Мөн Нийслэлийн байгаль орчны газарт үүсээд буй хүний нөөцийн доголдлыг арилгаж ажиллана.

Төлөөлөгч М.Тулгат: Төрийн өмчит сургуулиудын чанарыг тэгшитгэх ямар бодлого байгаа вэ. Энэ хүрээнд баримталж ажиллах тусгай бодлого бий юу?

Г.Амартүвшин /Нийслэлийн Боловсролын газрын дарга/

 Засгийн газраас багшийн ажлыг үнэлэх, хөгжүүлэх зохион байгуулалтыг өөрчилсөн. Энэ хичээлийн жилээс багшийн ажлыг хөндлөнгөөс үнэлж, багшийг хөгжүүлэх зардлыг сургуулиуд руу нь шилжүүлж байна. Хувь хүний, мэргэжлийн, мэргэшлийн гэсэн ангиллын хүрээнд шалгарсан модулийн дагуу багш нарыг хөгжүүлэх бодлогыг барина. Сургалтын чанарын ялгааны суурь хүчин зүйл нь багшийн чадвараас хамаарч буй тул нийслэлийн хэмжээнд сургуулиуд, багш нар хоорондоо хамтарч ажиллах зохицуулалтыг хийж байна.

Төлөөлөгч Б.Мөнхцэцэг: Улаанбаатар хотын хогны менежментийг сайжруулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөөнд дорвитой ажил тусгаагүй байна. Зөвхөн төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийхээс өөр ямар дорвитой арга хэмжээг авах вэ?

Б.Мишээлт /Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга/: Нийслэлийн хэмжээнд гадаадын зээл тусламжаар энэ чиглэлд хоёр төсөл хэрэгжиж байгаа. Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, болон хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг хэрэгжүүлснээр хогийн ландшап хийх, хогийн савны тоог нэмэгдүүлэх, ангилан ялгах, автомат төхөөрөмж, дэвшилтэт технологи бүхий хогийн савыг байршуулна. 

Төлөөлөгч Д.Энхтуяа: Нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн эрт илрүүлгийг эрчимжүүлэхээс гадна энэ салбарын эмч ажилтнуудын хүний нөөцийн хувьд ямар бодлого баримтлах вэ? Энэ талаар хөгжлийн төлөвлөгөөнд ямар байдлаар тусгасан бэ?   Б.Бямбадорж /НЭМГ-ын дарга /

Жил бүр эрүүл мэндийн хөгжлийн төвд үндсэн мэргэжлийн эмч бэлтгэх сургалт зохион байгуулдаг. Сувилагчийн хүрэлцээний тухайд зөвхөн манай улс бус дэлхийн хэмжээнд хүний нөөцийн дутагдал үүсээд байна. Эрүүл мэндийн салбар сүүлийн хоёр жил гүйцэтгэлээр санхүүжиж байгаа. Эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд орон сууцны урьдчилгаа олгох болон бусад арга хэмжээг хэрэгжүүлж байна. Харин резиндент эмч нар урьдчилсан шалгалтад тэнцсэн тохиолдолд ажлын байраар хангана. Мөн төрийн сангийн зээлээр сурсан бол тухайн байгууллагаас зээлийг нь төлж, таван жил тогтвортой ажилллах нөхцөлтэй гэрээ байгуулах зэрэг арга хэмжээг авч байна.   

Төлөөлөгч Б.Нэргүй: Налайх дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буйхоёр зам хэзээ ашиглалтад орох вэ. Мөн тус дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон хоёр барилгыг дахин төлөвлөж байгаа. Шинэ барилга хэзээ ашиглалтад орох вэ? 

Г.Баярсайхан / Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга /

Налайх дүүргийн нэг замын ажлын бүтээн байгуулалт дууссан. Өнөөдөр урьдчилсан үзлэгийг явуулж, комисс ажиллаж байна. Хоёр дахь замын хувьд хучилтын ажил эхлэхэд бэлэн болсон. Ийнхүү хэлэлцсэний эцэст Нийслэлийн 2023 оны хөгжлийн хэлэлцэн баталлаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.121.135)
    ХУЛДУ ДУЛЗЭНГУУД
    2022 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.121.135)
    ф
    2022 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    10 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    37 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    55 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 41 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    2 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    2 цаг 44 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    3 цаг 37 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    3 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    3 цаг 55 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    4 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    4 цаг 35 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    5 цаг 27 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    6 цаг 6 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    7 цаг 2 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    7 цаг 23 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    7 цаг 53 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    8 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    8 цаг 11 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    8 цаг 18 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    8 цаг 25 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК