Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Отгонцэцэг: Энэ жил анх удаа үзэгчийн зүгээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байна

2022-10-06
0
ЖИРГЭХ

Өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн хөнгөн жин болох эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн тэмцээнээр эхэлсэн. Тэмцээн болж буй энэ цаг мөчид “Рио-2016” олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, жүдоч Г.Отгонцэцэгтэй хэсэг хором ярилцлаа. Тэрбээр өнөөдөр тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй “Залуучуудын манлайлал”  чуулганд оролцож буй юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр боче тоглолоо.


-Тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй энэ арга хэмжээнд олон хүүхдүүд цуглажээ. Та энэхүү үйл ажиллагаанд оролцож буй сэтгэгдлээ хувцаалцахгүй юу?  

-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тусгай олимпын хороонд маш их талархаж байна. Би жүдо бөхийн сургалтын клуб нээгээд, хүүхдүүдэд хичээл заагаад явж байна. Энэ хугацаанд манай клуб дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж хичээллэж байгаа.  Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмээс тусгаарладаг. Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй байж, спортын үйл ажиллагаанд оролцоосой, спортын клубүүдэд хамрагдаасай  гэдгийг уриалах зорилгоор энэхүү үйл ажиллагаанд оролцож байна. Хүүхдүүд маань клуб, үйл ажиллагаанд оролцоод явбал илүү хурдан хөгжих, би ч гэсэн бусадтай адил шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж бодож байна.

-Сая таны боче тоглохыг харлаа. Өмнө нь тоглож байв уу? 

-Анх удаа тоглож үзлээ. Энэхүү үйл ажиллагааны урилгыг өгөхдөө манай хүүхдүүдтэй хамт боче тоглооч хэмээн хүсэлт тавьсан. Ингээд юүтүбээс боче тоглож байгаа бичлэг үзсэн юм. Бичлэгт шидэж тоглоод байсан. Харин энд арай өөрөөр өнхрүүлж тоглодог юм байна. Сонирхолтой байлаа. 

-Та бид хоёрыг ярилцаж буй энэ мөчид жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. ДАШТ-ийг үзэгчийн суудлаас үзэх ямар санагдаж байна вэ?

-Тийм ээ. Энэ жил анх удаа үзэгчийн зүгээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байна. Монголын баг тамирчдаа олон олон аваргатай болоод ирээсэй хэмээн маш их хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт Жүдо бөхийн холбооноос багш нарт сургалт семинар явуулсан. Тэр үеэр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа тамирчидтайгаа бэлтгэл сургуулилт хийсэн. Тамирчид маань маш өндөр түвшний бэлтгэл хийсэн. Тиймээс бүх тамирчид маань амжилттай сайн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Хамт бэлтгэл хийсэн гэлээ. Шигшээ багийнхны бэлтгэл хэр сайн байна вэ?

-Тамирчдаа ажиглахад бэлтгэл өндөр түвшинд хангагдсан гэж харж байна. Медалийн тоог ахиулах байх гэж бодож байна.

-Клубээ нээсэнд халуунбаяр хүргэе. Олон шавьтай болж байна уу? Клубынхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Одоогоор клубт маань  100 гаруй хүүхэд хичээллэж байна.  Манай клуб хоёрдугаар сард үүд хаалгаа нээсэн. Одоо долоо дахь сардаа үйл ажиллагаагаа явуулж байна. 14 хоногийн өмнө манай клуб бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны тэмцээндээ оролцлоо. Эрдэнэтэд болсон Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд маш амжилттай оролцоод ирлээ. Бид хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.

Цаашид энэхүү үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлээд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан анги нээхээр төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ирээд, аав ээж нь надтай ярилцаад дасгал хөдөлгөөнийг нь хийлгээд явах ийм үйл ажиллагаа нээхээр ажиллаж байна.

-Жүдо бөхөөр хичээллэхэд маш олон эерэг үр дагавартай шүү дээ. Давуу талыг нь дурдахгүй юу?

Тийм ээ. Маш олон дуу талтай. Хувь хүний хөгжлөөс эхлээд маш олон давуу талыг хүүхэд эзэмшдэг. Сүүлийн үед хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсон. Тиймээс спорт, хөдөлгөөн маш чухал. Спортоор хичээллэснээр таргалалтаас сэргийлэх, цаг заваа зөв боловсон өнгөрөөх, бие бялдрын зөв хөгжил зэрэг олон давуу талтай.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, та бүхэнд.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    12 цаг 34 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    12 цаг 51 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    13 цаг 14 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 25 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    14 цаг 22 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    15 цаг 29 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    15 цаг 50 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    17 цаг 12 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    17 цаг 43 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    17 цаг 50 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    18 цаг 0 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    18 цаг 5 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    19 цаг 0 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    19 цаг 27 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    19 цаг 35 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    19 цаг 58 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    20 цаг 2 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    20 цаг 15 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    20 цаг 20 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    20 цаг 21 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК