Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Брэнд хүнсний бүтээгдэхүүний жишиг Булган аймагт бий

2022-10-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ анхдагчдын өлгий нутаг Булган аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар болон Булган аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн 100 орчим төлөөлөгч оролцлоо.

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг.  Мөн тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог стратегийн чухал ач холбогдолтой аймгуудын нэг юм.

Булган аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид бий. Аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангадаг боловч хангайн бүсийн аймгуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайн хэмжээ, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд хэлж байна. 

Булган аймагт олон төрлийн хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна. Эдгээрийн сор болсон, олны таашаалд нийцсэн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн байртай ажлын хэсгийн гишүүд танилцлаа.

КАНАД ТЕХНОЛОГИОР БЭЛТГЭСЭН МОНГОЛ ҮХРИЙН МАХ

"Занаду Разорбак" компани 2009 онд үүсгэн байгуулагдаж 2012 оноос уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумд явуулж эхэлсэн. Тус фермийг Монгол Улсад 30 жил амьдарч байгаа Канад гэр бүл үүсгэн байгуулж, Монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдыг орлогожуулж байгаа нь тэдний нэг онцлог юм. Өөрөөр хэлбэл малчдаас бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай тэжээлээр 90 хоног тэжээж, давс хужир бүхий эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн 4 улиралд шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэж байна.

БУЛГАН АЙМГАА СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ, МАЛЧДЫГ ТОГТМОЛ ОРЛОГОЖУУЛЖ БАЙНА

“Хатан мээж хайрхан” сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь 2020 онд үүсгэн байгуулагдаж, нийт 8 чиглэлийн малчдыг тогтмол орлогожуулан ажилладаг. Энэ жилээс аймгийнхаа сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн төдийгүй Монгол Улсын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах нь тус компанийн зорилго юм.

ХИМИЙН ОРЦГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИЛҮҮ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Булган аймгийн Булган сумд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх фүүдс” ХХК нь химийн орц найрлагагүй, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төв болон зэргэлдээх сумдынхаа хэрэгцээг хангаж байна. Тус компанийн хувьд 12 хүний ажлын байр бий болгосон ч ажиллах хүчин дутмаг байдаг. Мөн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд үйлдвэрийн байраа томруулж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Ингэж чадвал өөрсдийн үйлдвэрлэдэг эрүүл гурилан бүтээгдэхүүнийг илүү олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой болох юм.

ХХАА-Н САЛБАРЫН ЧАНАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИНГ ОРОН НУТАГТ БЭЛДЭЖ БАЙНА

Булган аймаг дахь хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрийн төв нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувь төрийн өмчит сургууль бөгөөд тус салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр төрөлжин хөгжиж, орон нутгийн бодлого хөтөлбөрүүдтэй сургалтын үйл ажиллагаагаа уялдуулан явуулж байна. Тус сургууль нь багш нарынхаа мэдлэг чадварт онцгой анхаарч бусад улс орнуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал Японы “OISCA” олон улсын байгууллагатай хамтран 2 төгсөгч, 2 мэргэжлийн багшийг тус бүр 1 жилийн хугацаатай органик тариалангийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Мөн ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Ажил мэргэжлийн дээд сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хөдөө аж ахуйн машин механизмын засварчин мэргэжлийн багш, автомашины цахилгаан засвар болон бүх төрлийн гагнуурын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулж байжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь нэн тэргүүний чухал ажлуудын нэг. Энэ ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, үнэ цэнтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа тус сургуулийн хамт олонд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр амжилт хүсэж, эх орондоо хүнсний хувьсгал хийх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

ХААДС-ИЙН БУЛГАН ДАХЬ САЛБАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот тушаалаар байгуулагдан өдгөө 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх “Атрын III аян” үндэсний хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 430 гаруй аж ахуй нэгж, иргэдийг (давхардсан тоогоор) тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л дэмжлэгээр хангахад тусламж үзүүлэх, сайн чанарын үр нийлүүлэх, хүнсний болон үрийн буудай хүлээн авч технологийн дагуу цэвэрлэх, хатаах, хадгалах, гурил үйлдвэрлэгчдэд стандартад нийцсэн хүнсний улаан буудай нийлүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц бололцоо тааруу байгаа тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд өндөр хүлээлттэй байна гэв.

Булган аймаг дахь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө. Хүнсний үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой тус аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг тууштай дэмжиж, орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    31 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    48 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    1 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    1 цаг 29 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    2 цаг 21 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    3 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    3 цаг 56 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    4 цаг 17 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    4 цаг 47 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    4 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    5 цаг 5 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    5 цаг 12 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    5 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 25 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    5 цаг 34 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    5 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    5 цаг 45 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    6 цаг 48 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    6 цаг 48 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК