Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их талын цуцашгүй “Бүргэд”, сумогийн “Төмөр хүн”

2022-10-21
0
ЖИРГЭХ

Токиод болсон энэ намрын башё бас л сонирхолтой, дуулиантай болсон нь монгол сумочдын ээлж дараалан түрүүлэх эзэн хааны түрүү цом байлаа.

Яг арван жилийн өмнө тамирчин хүнийхээ хувьд ахмад гэгдэх 37 настайдаа Кёктүнхо Н.Цэвэгням анх удаа түрүү цом авч, түмнийг гайхшруулж байсныг “Катаонами” дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил давтан олны анхааралыг ихэд татан, шуугиуллаа. Тэр тун удахгүй 38 нас хүрч бас л ахмад бөхчүүдийн нэгэнд орох учраас тэр.

Корона цар тахлын гурав, дөрвөн жилд бидний амьдралд нилээд их өөрчлөлт орж, одоо ч сумоч нар энгийн уулзалт хийх, баяр наадамд оролцох хязгаартай тэр тусмаа сэтгүүлч нарыг барагтай л бол биеэр уулзуулахгүй, ихэнхдээ цахимаар ярилцлага авхуулж байна. Түүний дэвжээ корона цах тахлын улмаас ердөө л гурав, дөрөвхөн бөх үлдэв. Ийм цөөхөн байх нь өглөөний кэйко сургуулилт хийхэд яахын аргагүй хүчин мөхөсдөнө. Илүү эр бяр, хүч гаргах, авхаалж самбаа үзүүлэх зэрэг барилдах дадал хийхэд учир дутагдалтай мэт. Тамаваши эрчээ алдахгүй, хүчтэй болохыг тулд ачааны машины дугуйг дэвжээндээ тавьж, кэйкогоо хийдэг болсон юм.  Тэр улам урагшлан, илүү амжилтын төлөө зорин тэмүүлж байна.

Түүний сумо бөхийн түүх 2004 оны 1-р сарын башёгоос эхэлж, дөрвөн жилийн дараа 2008 оны 1-р сард жүрёд дэвшин, амжилттай барилдсаар 9-р сарын башёд дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Амжилтуудыг нь товчхон дурдвал аваргуудыг давж хүртдэг “Алтан од” давааг долоон удаа мөн онцгой барилдааны шагнал хоёр удаа, дайчин барилдааны болон уран барилдааны тусгай шагналыг тус тус нэг удаа хүртэж байсан тогтмол сайн барилддагаараа сумо бишрэгчдийнхээ дунд алдартай.

Тэр анх арлын Японыг зорихдоо зүгээр л газар үзэж, юм сонирхох гэж ирж байв. Эгч Мөнхзул нь Токиогийн их сургуульд сурдаг байсан болохоор их хотоор аялж, сумочдын дүүрэг сонирхон явж байхдаа нэгэн дэвжээний хажуугаар өнгөрч гарах гээд их аварга Какүрюү М.Анандтай санамсаргүй уулзснаар түүний хүсэл бодол, мөрөөдөл орвонгоороо эргэж, сумогийн алтан хараацайн нэгэн Кёкшюүзан Д.Батбаярын танилцуулгаар багштайгаа холбогдож, энэхүү япон үндэсний бөхийн ертөнцөд хөл тавин, өдийг хүртэл дээд зиндаанд ганхаж халирахгүй үргэлжлүүлсээр энэ намрын башёд түрүү бөхийн цомыг хоёр дахь удаагаа хүртэн, япон улс даяар түүнийг “Төмөр хүн” гэх болсон юм. Ийн хэлэгдэх олон шалтгаан бий.

Эхний хэдэн жилүүдэд жүрёо, дээд зиндаа нэг уруудаж, дээшилсээр 2015 оны 3-р сард Ёкозунагаас эрэмбэлэгдэх дөрөвдөх Комүсүби цолонд хүрч, шинэ санякү болсон нь бусад гадаад бөхчүүдийн дунд хамгийн оройтож болов. Тухайн үед болсон хэвлэлийн бага хурал дээр эрэмбэ тэмдэглэгээний банцүкэд нэр минь томорч, тод харагдаад гээд баярлан инээмсэглэж байсан нь тэр үед аль хэдийн Терунофүжи, Ичиножёо гээд хойно орсон залуу дүү бөх нар цол ахичихсан урд нь алхдаг болсон үед байлаа. Бэртэл, гэмтэл зэрэг олон саад бартааг тэр туулан гарчээ. Гэхдээ чимээгүйхэн дотроо шүд зуун, зөвхөн урагшлахын төлөө л кейкогоо үргэлжлүүлсээр, унаж боссоор явахдаа нэг ч удаа албан тэмцээн, арга хэмжээнд амарч байсан удаа байхгүй юм. Ер нь түүнд оройтож боллоо гэсэн рекордууд нилээд бий. Харумафүжи аваргыг давж “Алтан од” даваа болон тусгай шагнал хүртсэн гадаад бөхчүүдийнхээ дунд хамгийн оройтсон  гэж тэмдэглэгдэв.

Тэр өвдөг болон хөлдөө гэмтэл авч, босч, суухад ч хэцүү зовиур шаналлыг амсаж, барилдсаар 2019 оны 1-р сарын башёд 13 даваа, 2 унаатай анх удаа эзэн хааны цомыг энгэртээ тэвэрсэн юм. Түрүүлэх нь тодорхой болчихсон өдөртэй давхцан хүү нь үүрээр төрж байсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Тэмцээн дуусангуут, хаалтын баярт ч оролцолгүй хүүдээ яаран очиж, гэргийгээ халамжилж байсан хоёр хүүгийн сайн эцэг билээ. Озеки цолонд хүрэхийн даваанд барин алдаад л явсан он цагууд ч түүнд бий. Гэхдээ тэр хэзээ ч няцаж, халшраагүй, үргэлжлүүлэн, урагшилсаар л байлаа.

Түүний гарамгай хийдэг нь хүчтэй мөргөөд түлхэж гаргадаг мэх. Тэр сүүлийн үед тархиараа /оюун санаа/ эхэлж дайралт хийгээд түлхэж барилдах нь ялахын нэг зэвсэг гэж хэлдэг болсон юм. Тэр анх багштайтай уулзаж, хоол идэж байхдаа алгын чинээхэн цаасаар цаасан шувуу нугалаад багшдаа үзүүлсэнд жигтэйхэн гайхаж, ийм том биетэй, бүдүүн бараг хүн ийм нарийн чимхлүүр ажиллагаатай, урласан цаасан шувууг нь хараад л бараг шууд дэвжээндээ авахыг зөвшөөрсөн гэж нэгэнтээ дурсдаг. Тэр гэртээ юм оёх, нарийн боов, жигнэмэг, бялуу хийх дуртай. Бүр японы телевизийн алдартай нэвтрүүлэгт хүртэл уригдан оролцож, гарын жигнэмэгээ амсуулж, алдартануудыг гайхшруулж байсан юм.

No description available.

Тамаваши Б.Мөнх-Оргилын ээж С.Цэндсүрэнгээс өдийг хүртэл амжилттай сайн барилдаж яваад хамгийн их нөлөөлж буй зүйлийг асуухад

-Би Мөнх-Оргилыг ямар ч үед хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг зан чанар нь амжилттай, тогтмол барилдахад нөлөөлж байгаа болов уу. Сумоч болоод тодорхой үр дүнд хүрэхийн тулд дасгал сургуулилтаа тогтмол таслахгүй хийж, цаг үргэлж чармайн хөдөлмөрлөсөнд л оршдог байх. Бас хүүгийн минь санаа амар барилдах боломжийг олгож, ар гэрийн албаа сайн хашиж, үр хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж байгаа бэр Мишээлийн минь ач гавьяа гэж бодож байна хэмээн бахархангүй хэлэв. Ингээд цаашаа яриа өрнөсөн юм. Хамгийн анх Катаонами дэвжээний багш аав, ээжийг нь урина гээд Токиод хань Батжаргал бид хоёр очив. Тэр үед охин Мөнхзул маань Токиогийн их сургуулийн магистраа дүүргээд, хүү маань мэргэжлийн сумод хөл тавьж, охиныхоо төгсөлтийн баярт нь халуун ам бүлээрээ оролцож, мартагдшгүй сайхан дурсамж үлдсэн юм. Анх удаа хүүгийнхээ дэвжээн дээр охинтойгоо гурвуулаа очиж байлаа. Дэвжээний багш хүндэтгэн хүлээж авч, хоол цайгаар дайлж цайлж, бид ширээнд тухлав. Тэгж байтал хүү орж ирж байгаа нь тээр тэндээс харагдаад бидний зүг толгой бөхийн ёслон мэндлэв. Багшийн гэргий Оками сантай ид яриа өрнөсөн үе л дээ. Хүү маань багш руугаа мэндэлж, ёсолчихоод цааш явахад аав нь нулимас бөмбөрүүлэн, харсаар хоцорсон юм. Би санаа зовохдоо нөхрөө тохойгоороо зөөлөн нударлаа. Би ч гэсэн босоод л хүүгээ тэврэн үнсэж уулзана даа гэж бодож байсан болохоор хамаг юм дээшээ хөөрч, огшоод тайвширч чадахгүй л байлаа. Охин орчуулж, зөндөө сайхан яриа дэлгэж, уулзалт дууссаны нэлээд хойно бид хүүтэйгээ тэврэлдэн уулзаж билээ. Хүү минь хүүхэд байхаасаа л хоол сайхан хийдэг. Эрэгтэй хүүхэд гэхэд үе тэнгийхэнээсээ илүү нарийн торгон мэдрэмжтэй. Ялангуяа телевизээр хоолны нэвтрүүлэг үзээд

-Та надад оливын тос, улаан лооль, өргөст хэмх, байцаа, бяслаг аваад ирээрэй гэнэ. Би ч захиалсан ногоонуудыг нь аваад очиход сайхан салат хийж өгдөгсөн. Гэртээ ирэхэд их урамтай. Хүү үүдээ онгойлогоод надад тавчик ойртуулж өгнө. Аав, ээж хоёроо гараа угаагаад, оройн хоолоо идээрэй! гэнэ. Эмх цэгцтэй, цэвэрхэн ширээнд хүүгийн өрж тавьсан халбага, сэрээ, аяга тавагт хийсэн сайхан амттай салат, хоол ундыг амтархан идэх хичнээн сайхан байв даа. Нэг өдөр ажлаасаа гэртээ иртэл Мөнх-Оргил ихэд сандраад

-Ээжээ уучлаарай би одоохон гээд галын өрөөнд оруулсангүй. -Яасан бэ? гээд гайхтал

-Хүү нь унтчихсан байна. Та цай уугаад сууж бай! Би одоохон хоолоо хийчихэе ээжээ гэсээр хоолой нь сааралтаад, санаа зовсон шинжтэй дуугарлаа. Миний хүү зоволтгүй ээ гэхэд санаа нь амарсан шинжтэй инээгээд хамтдаа хоолоо хийж билээ. Мэргэжлийн сумод амжилттай барилдаж яваа нийт монгол хөвгүүдээрээ бахархаж байна. Сумогийн барилдаан гарах бүрийд жаргалтай сайхан байдаг. Ялангуяа сумогийн хөтлөгчийн яриаг сонсох тэр дундаа Тамавашигийн талаар юу хэлэх нь сонирхолтой санагддаг. Ах дүү, найз нөхөд, танилууд -Хүү чинь давлаа. Баяр хүргэе гэхэд хүүгээрээ бахархан баярладаг даа хэмээн инээмсэглэн өгүүлэв. Сумогийн алдар нэрийг тухайн дэвжээний өв уламжлагдан ирсэн нэрний ханз бас утга учрыг нарийн бодож бэлгэ дэмбэрэлийг харгалзан багш нь зурлаганы тоо, ханзны утгыг нэг бүрчлэн тооцож, нэр оноодог.

No description available.

Тамаваши гэх нэрний ваши нь бүргэд гэсэн утгатай ханз үг бөгөөд хэзээ ч цуцашгүй элин халин дүүлэх хүчит шувуугаар бэлгэдэн өгчээ. Тиймээ. Тэр монголын их талын цуцашгүй хүчит “бүргэд” болон дүүлсээр сумогийн ертөнцөд “Төмөр хүн” хэмээн алдар нэрээ дуудуулж явна.

 

 Осака хот дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.53.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл
    2022 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    11 цаг 45 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    12 цаг 2 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    12 цаг 25 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 36 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    13 цаг 33 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    14 цаг 40 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    15 цаг 2 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    16 цаг 24 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    16 цаг 54 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    17 цаг 1 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    17 цаг 11 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    17 цаг 16 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    18 цаг 11 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    18 цаг 38 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    18 цаг 46 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    19 цаг 9 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    19 цаг 13 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    19 цаг 26 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    19 цаг 31 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    19 цаг 32 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК