Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОМИЛОЛТ: Үнэ нэмбэл иргэд бухимдана, үнэ нэмэхгүй бол "Эрдэнэт" хөлдөнө

2022-10-24
0
ЖИРГЭХ

2022 он. Өвлийн улирал дөхсөн энэ цаг үед бид гэртээ, ажил дээрээ гэрэлтэй, дулаахан сууж буй. Харин одоогоос арав гаруй жилийн өмнө сумын төвд 12квт аккумляторт гэрлээ асааж, гал түлэн гэрээ дулаацуулдаг байсан үе. Орой 19-23 цагийн хооронд цахилгаан ирнэ. Тухайн үед гэрэл асааж, зурагт үзэхээс өөр цахилгаан ашиглах зүйл үгүй. Иймдээ ч гэрэл цахилгаантай, цахилгаангүйн ялгаа төдийлөн анзаарагддаггүй байв. Мөн 24 цагийн цахилгаангүй сумын төвд дулааны улиралд хөлдүү мөхөөлдөс ч идэх боломж байхгүй л дээ. Харин энэ цаг үед бидний амьдрал цахилгаан, дулаантай салшгүй холбоотой болсон. Утасны цэнэг дуусахад л  урдах ажил нь удаашрах нөхцөл байдалд амьдарч байна шүү дээ. Хэрэглэж буй бүхэндээ цахилгаан ашиглаж, дулаахан гэртээ тайван амьдарч байна. Харамсалтай нь бид хэрэглэж мэддэг ч хэмнэж мэддэггүй нь үнэн. Хэмнэхгүйн дээр хэрэглэсэн зардлаа өндөр байлгах тун дургүй. Тийм учраас цахилгаан дулааны мөнгө өндөр байна хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэхүү шүүмжлэл цаг үеэ олохгүй нь бололтой. Учир гэвэл Монгол Улсын Эрчим хүчний салбар  сүүлийн хэдэн жил алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 200 тэрбум алдагдал хүлээх тооцоолол гарчээ. Энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй үнээсээ доогуур өртгөөр хэрэглэгчдэд нийлүүлж байгаатай холбоотой. Бараа бүтээгдэхүүний хамгийн доод үнэ үйлдвэрийнх нь үнэ байдаг. Гэтэл цахилгаан дулааныг бид үйлдвэрийнх нь үнээс 28 хувь хямд үнээр авч байгаа юм. Энэхүү нөхцөл байдлын бодит үйл явцтай 24tsag.mn редакц очиж танилцлаа. Эрдэнэтийн ДЦС-ийн инженер, ажилчид эрчим хүчний нөөц маш бага байгааг болон энэ өвөл Эрдэнэт хот хөлдөх эрсдэлтэй байгааг хэлж байсан юм. Ийнхүү уншигч та бүхэнд Эрдэнэтийн ДЦС-ийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллийг хүргэж байна.


Эрчим хүчний яамны Хяналтын хороон дарга Б.Болор-Эрдэнэ: ААН байгууллагын эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулна

Эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд эрчим хүчний салбар 168 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаа гэсэн судалгаа гарсан. Энэ бол цахилгаан дулааны эрчим хүчний тариф өөрчлөлт ороогүйтэй холбоотой. 2019 оны долоодугаар сараас хойших гуравхан жилийн хугацаанд хэрэглэгчдийн цахилгаан дулааны тарифт өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд валютын ханшны өөрчлөлт орсон. Валют 18 хувиар өөрчлөгдсөн. Мөн үйлдвэрлэгчдийн үнийн индекс 38 орчим хувиар нэмэгдсэн. Хэрэглэгчийн  хэрэглээний үнийн индекс 28 хувиар нэмэгдсэн. Дээр нь түлш шатахууны зардал өссөн. Ийм нөхцөл байдлаас шалтгаалаад цахилгаан эрчим хүчний нэгжийн өртөг 224 төгрөг болсон. Харин хэрэглэгчдэд 175 төгрөг. Өртгөөсөө 49 төгрөгөөр буюу 28 хувь доогуур үнээр цахилгаан эрчим хүч худалдаж байна. Үүний зөрүүгээс нүүрсний уурхайнууд, эрчим хүчний станцууд, төмөр замын тээвэр алдагдалтай байна.

Хэрэглэгчдийн эрчим хүчний тарифт 28 хувийн өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн. Иймээс эхний ээлжид ААН, байгууллагад өөрчлөлт оруулахаар болсон.

Хэрэглээний зардал хамаарна. 5000 квт цагаас доош бол 14 хувиар, 5000 квт цагаас дээш байвал 28 хувиар өөрчлөлт оруулна гэж үзэж байна. Ахуйн хэрэглэгчдийн тарифт өөрчлөлт орохгүй.

Цахилгаан эрчим хүчний зардлыг аваад үзвэл айл өрхөд 4-5 хувь, ААН-ийн эрчим хүчний зардал үйлдвэрийн нөхцөл байдлаасаа хамаараад ялгаатай байна.

Эрдэнэтийн ДЦС-ийн гүйцэтгэх захирал Д.Бат-Эрдэнэ: Үнэ бага байгаатай холбогдуулан засвар шинэчлэлийн ажил хийж чадахгүй байна

Хэрэглэгчийн үнэ тариф буюу нийлүүлж байгаа эрчим хүчний тариф бага байгаатай холбоотой.  Энэ жил 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Цаашлаад үүнээс үүдээд ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн урсгал зардал, засвар шинэчлэлийн ажил хийх зайлшгүй шаардлага байна. Үнэ бага байгаатай холбогдуулан засвар шинэчлэлийн ажил хийж чадахгүй байна. Дулааны эрчим хүч 37кл үйлдвэрлэж байгаа.

Хэрэглэгчдэд 16 мянган төгрөгөөр буюу 50 хувийн алдагдалтай гүйцэтгэж байна.

Эрдэнэтийн ДЦС-ын Ерөнхий инженер Б.Сурмаахорол: Тоног төхөөрөмжийн хэсэгчилсэн засвар хийж энэ өвлийг давна

Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх асуудлыг хөндөөд олон жил болж байна. Одоогоор гурван зуух шинэчлэх шаардлагатай. Нэг зуухыг нэг тэрбум төгрөгөөр шинэчилнэ. Зуухнууд дээр засвар хийгээд явсан. Дараа жилээс шат дараатайгаар зуух шинэчлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Засварын хүрээнд хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор нэг зуухаа ч бүрэн засвар хийж чадсангүй. Хэсэгчилсэн засвар хийсэн. Хэсэгчилсэн засвар хийж энэ өвлийг давна.

Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа:  Гал унтраасан байдалтайгаар засварын ажил хийж байгаа нь хүндрэлийг нэмж үүсгээд байна

Манай түгээх сүлжээ дулааны цахилгаан станцад үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг цахилгаан сүлжээгээр дамжуулаад цахилгаан дамжуулах сүлжээгээр ирсэн цахилгаан эрчим хүчээ эцсийн хэрэглэгчдэд хүргэж өгдөг ажилтай. Цахилгаан түгээх систем хамгийн эцсийн цэг хүртлээ мянган километр гаруй хол газар цахилгаан эрчим хүч нийлүүлж, ханган ажилладаг. Ингэж ажиллахдаа шугам тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын яаралтай хийх шаардлага үүсэж байна. Гэвч өнөөдөр энэ үүргээ цахилгаан эрчим хүчний байгууллагууд биелүүлж чадахгүйд хүрч байна. Гал унтраасан байдалтайгаар засварын ажил хийж байгаа нь хүндрэлийг нэмж үүсгээд байна. Өнөөдрийн байдлаар 192 төгрөгөөр 1квт цахилгаан үүсвэрийг авч байна. Харин иргэдэд 175 төгрөгөөр нийлүүлж байна. Энэ хоорондох алдагдлыг эрчим хүний байгууллагууд үүрээд явж байна. Эрдэнэ Булганы цахилгаан эрчим хүчний түгээх сүлжээ сүүлийн хоёр жил алдагдалтай ажиллаж байна. Энэ жил 8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо гарсан.  

Эрдэнэтийн ДЦС-ын үйлдэрчний эвлэлийн дарга П.Баттөр: Нүүрсээ худалдаж авах мөнгөгүй болж байна

УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний үнэ тарифыг улирал тутам нэмнэ гэсэн заалттай. Энэ бодлогоо Засгийн газар биелүүлэхгүй байна. 2021 оны гуравдугаар сарын 11-нд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг шийдвэр гарсан. Үүнээс болж эрчим хүчний систем дампуурлын эрмэг дээр ирж байна. Нүүрсээ худалдаж авах мөнгөгүй болж байна. Өвлийн их ачаалал ихэссэн үед сарын нөөцтэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 2-3 хоногийн нөөцтэй байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Борлуулалтын орлого 2,6 дахин нэмэгдэж байна. Иймээс манай станц 12.6 тэрбум төгрөгийн алдагдал өмнөх онд хүлээсэн. Үнэ тарифаа нэмэхгүй бол манай станц дампуурч байна.

Хэмнэлтийн тухай хуульд ажилчдын цалин хөлс, нийгмийн халамжийг хасна гэсэн нэг ч заалт байхгүй. Хүндрэлтэй нөхцөл байдалд цалин бага байхаас өөр аргагүй нөхцөл байдалд орж байна. Цалин хөлс бага учраас ажиллах хүч олдохгүй байна.

Боловсон хүчний бодлого маш их алдагдаж байна. Манайд тав зургаан ажил ажиллаад өндөр цалинтай ГОК, Тавантолгой, Оюутолгой руу эсвэл гадагшаа явчхаж байна. Манайх 58 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг үйлдвэр. Ажилчдын цалин 10 хэдэн тэрбум төгрөг байдаг. Хамтын гэрээгээр цалинг 10 хувь нэмчхээд, таван хувийг нь чадахгүй гэж байна.

Бид ажил хаялтын өмнөх анхааруулах цугларалтыг хоёр хоногийн өмнө хийсэн. Манай энэ асуудлууд ТЭЦ-үүд дээр ижилхэн байна. Цалингаа нэмэх талаар зургаан сарын өмнөөс шаардлага хүргүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөл шийдэхгүй, зохицуулах хороо шийднэ гэсэн. Гэтэл зохицуулах хороо Засгийн газар мэднэ. Засгийн газар нь УИХ мэднэ гээд тамын тогооны үлгэр шиг яваад байна. Манай станц зогсвол Эрдэнэт хөлдөнө. Хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэх боломж бий. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (66.181.179.177)
    атомын цахилгаан станци барих хэрэгтэй. тэгвэл монгол хөнжинө.
    2022 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.113.174)
    За даа унэ нэмэхэд ард иргэд аж ахуйн нэгжуудэд маш хунд тусна дотоод нооцоо ашиглаад явах хэрэгтэй тэр тансаг хэрэглээгээ зогсоох хэрэгтэй шуу дээ боломж бий шуу
    2022 оны 10 сарын 24 | Хариулах
    • зочин
      Ямар хэрэглээ гэнээ. Шилэн дансны хуулиар тавьсан мэдээлэл нь ил байгаа шүү дээ. Тэрэн дотроос тансаг гээд байгаа хэрэглээгээ гаргаад ирээч
      2022 оны 10 сарын 24
  • Zochin (202.131.225.242)
    Ilyy dutuu chavtsaagaa bolioch.
    2022 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    13 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 5 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    1 цаг 43 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    2 цаг 40 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    3 цаг 1 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    3 цаг 31 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    3 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    3 цаг 49 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    3 цаг 56 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    4 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 9 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    4 цаг 18 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    4 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    4 цаг 29 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    5 цаг 32 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    5 цаг 32 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    19 цаг 43 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    20 цаг 32 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    21 цаг 26 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК