Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3,2,1 МОНГОЛ

2022-11-16
0
ЖИРГЭХ

2025 оны сагсанбөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.


Уг хэсэгт Монгол, Тайланд, Вьетнам, Малайз, Таити гэсэн таван улсын баг өрсөлдөж Тайланд, Монгол, Малайзын шигшээ баг хоёрдугаар шатанд шалгаран ирэх хоёрдугаар сард тоглох эрхээ авлаа.

Монгол Улсын сагсанбөмбөгийн холбооны хувьд 60 жилийн ойн босгон дээр ийнхүү олон улсын чанартай тэмцээнээс анхны хожил, анхны шатаа давж буй түүхэн үйл явдал боллоо.

60 жилийн түүхт ойгоо угтаж буй манай холбооны хувьд алдаж онож, салж сарниж явсаар энэ жилээс ийнхүү нэгдсэн нэг баг болон ажилласны анхы үр дүн гарч буй нь энэ юм.

Учир нь Монголын сагсанбөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбоо гэх хоёр байгууллагын нэр дор хоёр дээд лигтэй олон улсад аль нь төлөөлөх нь мэдэгдэхгүй найман жил явсны эцэст энэ асуудал ийнхүү нэг талдаа гарсан.

 

ААШТ-ИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОРНЫ ТҮҮХ

ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээни хуваарьт ёсоор D хэсгийн тоглолтууд Шри-Ланка улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах болсон. Энэ оны зургаадугаар сарын 2-4 хооронд “Степп Арена”-д болох товтой байсан ч хэсэгт багтсан багууд хүндэтгэх шалтгааны улмаас манай улсад ирэх боломжгүй учир хойшлуулан энэ сарын 10-14 хооронд шинээр баригдсан 3150 хүний суудалтай “UG Арена”-д зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд зургаадугаар сард зохион байгуулагдсан бол “D” хэсэгт дөрвөн багтайгаар зохиогдох байв.

https://montsame.mn/files/628d7ff8a978e.jpeg

 

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ХУВЬД

Зургаадугаар сарын 2-4 хооронд зохион байгуулагдсан бол манай шигшээ багийн хувьд бүрэлдэхүүн өөр байх байв. Учир нь зуны амралтын үе таарсан учир Солонгосын лигт тоглож буй Н.Батбаяр, Тайваны лигийн тоглогч Д.Баясгалан, NCAA-д тоглож буй Ш.Энхийн-Од нарын манай импорт тоглогч нар энэ удаагийн шигшээ багийн бэлтгэлд хамрагдан тоглохоор зэхэж байв.

Тухайн шигшээ багийн хувьд 3Х3 шигшээ багийн тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлд хамрагдаж байсан үе учир шигшээ багт тоглох боломжгүй байсан юм. Тухайн шигшээ багт ОУХМ Болортулга, Г.Баттөр нар  мөн багтаж байлаа.

 

ЭНЭ УДААГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙД

May be an image of 11 people and indoor

Ийнхүү энэ сарын 10-14 хооронд зохион байгуулагдсан “D” хэсгийн тоглолтод манай шигшээ баг хувьд

1. А.Энхбаясгалан (М Гарьд)

2. А.Ананд (Архангай АлтанДорнодын Дайчид)

3. А.Тэмүүжин (М Гарьд)

4. Т.Санчир (Уурхайчид)

5. Э.Цэрэнбаатар (Апес)

6. Б.Болдбаатар (М Гарьд)

7. Б.Билгүүн (Хүлэгүүд)

8. О.Энхбаатар (Архангай АлтанДорнодын Дайчид)

9. О.Сэргэлэн (Хүлэгүүд)

10. С.Өрнүүнбилэг (Хүлэгүүд)

11. М.Өлзий-Орших (Апес)

12. Э.Дөлгөөн (Ахан дүүс)

https://resource4.sodonsolution.org/24tsag/image/2022/11/08/9nj6ybgb6ynl5ux3/314945412_185078610738345_4269480153078735968_n.jpg

Дээрх 12 тоглогчийг нэрлэсэн. Уг жагсаалтад багтаагүй тоглогч нараас гэвэл бэртлийн улмаас “M” гарьд багийн тоглогч О.Эрдэнэцогт багтаагүй юм. Зургаадугаар сарын шигшээ багаас энэ шигшээ багийн хувьд төвийн байрлалд О.Энхбаатар, С.Өрнүүнбилэг нар нэмэгдсэн юм.

 

БЭРТЭЛ

Манай шигшээ багийн хувьд дээрх 12 тамирчинг эцсийн байдлаар энэ сарын 8-нд “FIBA”-д мэдүүлэгт багтаан илгээсэн. Гэвч хэсгийн тоглолт эхлэх өдрөөс нэг хоногийн өмнө бэлтгэлийн үеэр Э.Дөлгөөн зүүн гарын хуруугаа хугалан тоглох боломжгүй болсон.

May be an image of 3 people, people playing sports, ball and indoor

Ийнхүү шигшээ баг 11 тамирчинтайгаар хэсгийн эхний тоглолтоо хийсэн. Уг тоглолтод шигшээ багийн холбогч О.Сэргэлэн зүүн гараа гэмтээж хэсгийн тоглолтуудыг үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон юм.

May be an image of 4 people, people playing sports and indoor

 

ЭХНИЙ ТОГЛОЛТ МОНГОЛ МАЛАЙЗЫН ЭСРЭГ

Олон улсын тэмцээний түүх гэвэл манай улсын шигшээ сагсанбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр амжилт нь “Инчеон-2014” Азийн наадам, түүний дараагаар 2018 онд “Жакарта”-гийн Азийн наадамд тоглосон түүхтэй. Эхний тоглолт эх орондоо, чансаа олгох эрхийн төлөө гээд олон олон үүрэг хариуцлага дарамт тэр хэрээр тамирчдад байв. Тоглолтын эхний үед манай тамирчид хийж болох боломжит довтолгоонуудаа алдаж байсан нь үүний жишээ гэлтэй.

May be an image of 4 people, people playing sports, indoor and text that says 'TIANYUAN 16 OIটO FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS VONGOLIA MIAT'

Хоёрдугаар хагасаас манай шигшээ багийн тоглолт хувилбар, компинацууд хэрэгжиж эхэлсэн. Мөн энэ тоглолтын үер гялалзсан тоглогч нь 1989 оны том төлөөлөл Т.Санчир, О.Сэргэлэн нар байлаа. Т.Санчирын хувьд тухайн тоглолтод 36 оноо авсан бол О.Сэргэлэн хэрэгтэй үед бөмбөг таслаж, багийн хамгаалалт болон тоглогчдыг тоглуулах тал дээр онцгой сайн байлаа. Тоглолтын шийдвэрлэх хэсэгт О.Сэргэлэн Малайзын шигшээ багийн төвийн тоглогч дээр алдаа гаргасан бөгөөд тухайн үедээ зүүн гарын бугуй болон дунд хуруугаа бэртээсэн юм. Ийнхүү тоглолт 94-92 харьцаатай манай шигшээ багийн ялалтаар өндөрлөж түүхэн эхний хожлоо байгуулсан юм.

May be an image of 4 people

 

ХЭСГИЙН ХОЁР ДАХЬ ТОГЛОЛТ МОНГОЛ ТАИТИГИЙН ЭСРЭГ

Хэсгийн хоёр дахь тоглолтын хувьд манай хэсгийн хамгийн сул гэж болох Таити улсын шигшээ багтай тоглолтоо хийсэн. Манай шигшээ багаас тус тоглолтод М.Өлзий-Орших 18 оноо авч багаа тэргүүлсэн. 62-91 харьцаатай манай баг ялалт байгуулав.

May be an image of 1 person, indoor and text that says 'FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS FIBA'

May be an image of one or more people, people playing sports and indoor

May be an image of 1 person, ball and indoor

 

МОНГОЛ ВЕЬТНАМЫН ЭСРЭГ

88-77 харьцаатай шигшээ багт ялалт байгуулж хоёрдугаар шатанд шалгарах эрхтэй болов. Тус тоглолтод А.Энхбаясгалан 17 оноо авч багийн шилдгээр шалгарав.

May be an image of one or more people, people playing sports and indoor

May be an image of 4 people and indoor

 

СҮҮЛИЙН ТОГЛОЛТ МОНГОЛ ТАЙЛАНДЫН ЭСРЭГ

Хэсэгтээ нэг ч хожигдолгүй хоёр баг хэсгийн сүүлийн тоглолтоо хийв. Уур амьсгал, тоглолтын эхлэл үнэхээр гайхамшигтай байлаа. Тоглоглотын эхний үед 1989 оны төлөөлөл ОУХМ Б.Билгүүн 15 оноо авав. Эхний хагаст манай шигшээ 7 онооны илүү өндөрлүүлэв.

May be an image of 3 people, people playing sports, ball and indoor

May be an image of 1 person, playing a sport and indoor

Гуравдугаар үед Тайландын шигшээ багийн легинор тоглогчид сайн байж манай байгаас 12 оноо илүү авч 75-70 харьцаатайгаар Тайландын шигшээ багийн давуу шийдвэрлэх үе эхэлсэн. Төгсгөлийн үед Т.Санчир, А.Ананд, Б.Билгүүн нар шилдэг тоглолт үзүүлж тоглолт дуусахад 2.54 дутуу байхад А.Ананд алсын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж 92-91 манай шигшээ хожиж эхэлсэн.

May be an image of 2 people, people playing sports, ball, indoor and text

Гэвч Тайландын шигшээ багийн легонир тоглогч Лиш алсын зайнаас гурван удаа амжилттай довтлож 190-105 харьцаатай манай шигшээ ялагдал хүлээж хэсгээс хоёрдугаар байраар шалгарлаа. Манай багийн хувьд ийнхүү дараагийн шатанд “F” хэсэгт Гуам, Хонконг, Тайланд, Малайз, Сингапурын шигшээ багтай нэг хэсэгт багтлаа.

 

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД

Монгол Улсын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийг Олон Улсын сагсанбөмбөгийн холбоо онцложээ. Манай дэмжигчдийн хувьд үнэхээр хүсэн хүлээсэн тэмцээн байлаа. Найман жилийн дараа эх нутагтаа олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдадаа дэмжиж, зургаа дахь тоглогч байж чадлаа.

May be an image of 3 people, people standing and crowd

Мөн хэсгийн эхний тоглолт болох Малайзын шигшээ багийн тоглогчийг алдааны шидэлт гүйцэтгэх үед “Маск” продакшны жүжигчин Жижгээ үзэгчдийн суудлаас гүйн ирч даавуу даллан алдуулж талбай хөөгдсөн зэрэг онц сонин олон зүйл болов.

May be an image of 6 people, people playing sports and indoor

3150 хүний суудалтай шинэ ордон үнэхээр гадаадад тоглолт үзэж буй мэт олон давуу талтай байлаа. Сайны хажуугаар муу зүйлч энд мөн байв. Энэ бол тасалбар дамлан зарагчид. Энэ удаагийн тэмцээний тасалбар shoppy.mn сайтаар онлайн зарагдсан. Манай шигшээ багийн сүүлийн хоёр тоглолтын билет нэг хоногийн өмнө бүгд дууссан байв.

May be an image of one or more people and text that says 'UG ARENA FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS'

May be an image of 2 people

May be an image of one or more people and indoor

May be an image of 12 people, people standing and indoor

Гэвч тоглолт болох ордны гадаа гоё суудал байна шүү зарна гэсэн хүмүүс нилээд байлаа. Мөн тэд 25000 төгрөгөөр авсан билетээ 100.000 мянган төгрөг хэмээн аманд орсон үнээ хэлж байв. Хамгийн харуусал төрүүлж байсан зүйл гэвэл тэд нэг билетийг олон хүнд зэрэг зарсан байсан үйл явдал юм. QR бүхий тасалбарыг зурган байдлаар илгээж зарах бөгөөд дотор орох хэсэгт уншуулан орох үед алдаа заасан байдалтай, түүнийг утсаараа шалгуулахад өмнө нь уншуулаад хүн орсон байна гэх мэдээлэлтэй хоёр гурав хүнтэй таарсан юм. Мөн хүүхдүүдээ дагуулж ирсэн эцэг эхчүүдийн зарим нь хүүхдүүддээ тасалбар авалгүй өөр хүний суудлыг булаан суух үзэгдэл ч мэр сэр байв. Хоёр жаахан хүүхэд шатан дээр билет ээ хэвлээд барьчихсан уул нь энд миний суудал байгаа даанч тэр ах хүүхдүүдтэйгээ хамт сууж байна гээд босохгүй байна гэж байв.

 

БАХАРХАЛ, ХАРАМСАЛ

Манай шигшээ сайн байлаа. Хөгжөөн дэмжигчдийн хувьд хэсгээс нэгээр гараасай гэсэн битүүхэн хүсэл, санаархал байлаа. Гэвч бид хожигдлоо. Үүнд нөлөөлсөн зүйл олон. Баг бүрэлдэхүүн 12 тамирчнаас 10 тамирчин оролцлоо. Багийн гол холбон тоглогч О.Сэргэлэн бэртлээ. Зуны бүрэлдэхүүнээр байсан бол ч гэсэн бодол төрнө. Тэгэхдээ бид чадсан дараагийн шатанд шалгарсан ирэх хоёрдугаар сард болох тэмцээнд манай гадаадад тоглож буй тамирчид оролцох боломжтой болно, бэртэл авсан тамирчид мөн бэртлээ эдгээж бүрэлдэхүүн улам сайжирч энэ хугацаанд багийн ойлголцол улам сайжрах боломжтой.

May be an image of 3 people, indoor and text that says 'иco FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS'

Мөн энэ удаагийн шигшээ багийн дасгалжуулагчдын багийг магтах нь зүйд нийцнэ. Тэд үнэхээр тоглолт болгон зөв үед минутын амралт авч, сэлгээ оруулж, хувилбар компинацыг сайн ажиллуулсан. Мөн энэ хэсгийн тоглолтуудад манай залуу тамирчид болох А.Ананд, О.Энхбаатар, Б.Болдбаатар, А.Тэмүүжин, А.Энхбаясгалан, М.Өлзий-Орших зэрэг тоглочид сайн тоглож шигшээ багийн ирээдүй гэрэлтэй байгааг харуулав.

May be an image of 3 people, ball, indoor and text that says 'FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS umenbayar'

May be an image of 1 person, indoor and text that says 'MBA FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS MO'

May be an image of 1 person, playing a sport, indoor and text that says 'MONGOLIA UNITEL FIBA ASIA CUP 2025 PRE-QUALIFIERS'

Энэ их сэтгэл хөөрөл, баяр бахдалын цаана хэсэг гүнд харамсал төрөв. Тайландтай тоглосон тоглолтод 31 оноо авсан ОУХМ Б.Билгүүн тоглолтын дараа хэвлэлийн хурлын үеэр, “Би хамгийн чухал тоглолт гэж бодон Тайландтай тоглох тоглолтод бие нөөж энэ тоглолтод дайрч довтлохоор бодож байсан. Өмнөх тоглолтуудыг болж өгвөл бага ядралд авч шидэх хувилбар сонгож байсан  гэж ярьсан". Тэр аль хэдийн энэ туршлагыг өөртөө бий болгох хэмжээний туршлагатай ахмад тоглогч болгожээ. Хэсгийн тоглолтуудад 1989 оны төлөөлөл сайн тоглосон, тэд манлайлагч нар байсан гэхэд хэн ч маргахгүй. Т.Санчир, О.Сэргэлэн, Б.Билгүүн дасгалжуулагчийн багт Ц.Азбаяр нар энэ удаагийн шигшээд байлаа.

May be an image of 3 people, people playing sports, indoor and text that says 'MONGOLIA 9 MI い IBA ASINCUP 2025 RE-QUALIFIERS'

Спорт бол залуу насны ажил. “Инчеон-2014” Азийн наадамд дээрх тамирчид 25 настай залуус байлаа. Тэр наадмын шилдгээр Т.Санчир шалгарч гадаадын лигт тоглох санал авч тоглож байлаа. Тэр үед өнөөдрийн Б.Билгүүн өөрийгөө нөөж чухал тоглолтод ядралт багатай орно гэж бодох биш, бүх үед дайрж довтлох эрч хүч дүүрэн байлаа. Бүгд эд үедээ байсан залуус нэгэн үеийн сор төлөөлөл хоёр холбоо гэх эрх ашгийн золиосонд үрэгдсэн гэж бодохоор харамсал төрнө.

May be an image of 6 people and indoor

May be an image of 3 people and indoor

May be an image of 5 people and indoor

Одоо тэгэхдээ өнгөрсөнг харалгүй урагшаа тэмүүлэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй. 2025 оны ААШТ-д манай шигшээ орж, дэлхийн хэмжээнд тоглоно гэдэгт итгэж байна. 3,2,1 МОНГОЛ

А.Баатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    10 цаг 22 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    10 цаг 39 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    11 цаг 2 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 13 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    12 цаг 10 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    13 цаг 17 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    13 цаг 39 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    15 цаг 1 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    15 цаг 32 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    15 цаг 39 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    15 цаг 49 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    15 цаг 53 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    16 цаг 49 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    17 цаг 15 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    17 цаг 23 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    17 цаг 46 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    17 цаг 50 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    18 цаг 3 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    18 цаг 8 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    18 цаг 9 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК