Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хожсон Англи, хожигдсон Иран хамтдаа 2 цагийн хугацаанд 8 гоолын “бороо” орууллаа 

2022-11-22
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Дэлхийн аварга болох багийг Англи, Испани, Нидерланд, Бразил, Аргентин гэх мэтээр нэр цохож өөр өөрсдийн таамаг дэвшүүлж сууна. Ташрамд хэлэхэд, Аварга тодорч Цом өргөх финалын тоглолт хорь гаруй хоногийн дараа ирэх 12 дугаар сарын 18-нд болно. 

Одоогоор дээр нэр дурдагдсан шилдгүүд ч, бусад дундаж түвшний багууд ч ялгалгүй юун аваргын финал бодох манатай, бүгдээрээ хэсгийн тойргийн тоглолтдоо хэрхэн амжилт гаргаж хасагдах шатны шөвгийн 16-д шалгарах вэ гэдэгтээ толгой гашилгаж сууна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). 

ДАШТ-ий “В” хэсгийн хоёр тоглолт 11 дүгээр сарын 21-нд болж I тойрог өндөрлөлөө. Тус хэсгийн II тойргийн Уэльс-Иран, Англи-АНУ тоглолт 11 дүгээр сарын 25-нд, сүүлчийн III тойргийн Иран-АНУ, Уэльс-Англи тоглолт 11 дүгээр сарын 29-нд тус тус болох хуваарьтай.

Хожсон Англи, хожигдсон Ираны хөлбөмбөгчид 2 цагийн хугацаанд хамтдаа 8 гоолын “бороо” орууллаа

__В хэсэг. Англи-Иран 6:2. гоол: Беллингем 35 мин(1:0), Сака 43 мин(2:0), Стерлинг 45 мин(3:0), Сака 62 мин(4:0), Тареми 65 мин(4:1), Рэшфорд 71 мин(5:1), Грилиш 90 мин(6:1), Тареми 90+13 мин, торгуулийн цохилт (6:2)__ Английн хөлбөмбөгийн Премьер лиг, тивийн Аваргуудын болон Евролиг, дотоодын Цомын тэмцээний шахуу хуваарьтай тоглолтуудад өнгөрсөн 2021 оны намраас хойш оролцож байгаа Английн шигшээ багийн хөлбөмбөгчдийг ядрал ихтэй, одоогоор сэргэлт сайн авч чадаагүй учраас Ирантай тоглохдоо хурдтай довтолгоо, бөмбөггүй гүйлтэн дээр тулгуурласан тактикаар бус байрлалаар шахсан хамгаалалт давамгайлсан тоглолт хийнэ гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд таамаглаж байсан. Өөрөөр хэлбэл хаалгандаа гоол алдахгүй, ганц хоёр гоол айлын хаалганд оруулж цөөн бөмбөгийн зөрүүтэй хожно гэж үзсэн. Гэтэл бодит байдал эсрэг байж, Англичууд хамгаалалтдаа бус довтолгоондоо илүү анхаарсан тоглолт хийж Ираны багийн хаалгыг эхний хагаст дөрөв, хоёрдугаар хагаст бас дөрөв, нийт найман гоолоор мялаалаа. Иранчууд зүгээр зогссонгүй хариу барьж “нэр төрийн” хоёр гоол өрсөлдөгчийнхөө хаалганд орууллаа. Ийнхүү хоёр баг хамтдаа гоолын бороо оруулж цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн үзэгчдийн талархал хүлээлээ.

Хэдийгээр тоглолтын 20 минутад Ираны шигшээ багийн үндсэн хаалгач Бейрандад өөрийн багийн хамгаалагчтай мөргөлдөж бэртэн талбайг чөлөөлж оронд нь нөөц хаалгач, харьцангуй ур чадвар тааруу Хоссейни хаалгаа манасан нь Англичуудыг олон гоол оруулахад нөлөөлсөн байж болох ч, тэдний багийн Беллингем, Сака нарын залуучуудын ур чадварын үнэлэмжийг бууруулан үнэлж болохгүй гэдэгт хөлбөмбөгийн шинжээчид санал нэгтэй байна. Хамгаалагч Шоугийн дамжуулалтаар мөргөж гоолдсон Беллингемийн, Сакагийн оруулсан гурван гоол, ялангуяа түүний хоёр дахь гоолоо хийхдээ үзүүлсэн хууралтын ур чадварыг хөгжөөн дэмжигчид шагшин магтаж байна. Эдгээр залуучуудыг энэ ДАШТ-ий нээлт болж хөлбөмбөгийн зүлэг ногоон дэвжээнээ шинэ од болж гарч ирнэ гэж олон нийт итгэлтэй буй.

Англи-Ираны тоглолтын анхаарал татсан зүйл нь дээр дурдсан хоёр хөлбөмбөгчний гайхалтай ур чадвараас гадна талбайн Бразилын Рафаэл Клаус болон VAR-ын шүүгч нар хамтын шийдвэрээр тус тоглолтын үргэлжлэх 90 минутын үндсэн хугацааг 24 минутаар нэмж бараг хоёр цаг болгосон явдал байсан. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, Ираны багийн бэртэл авсан үндсэн хаалгач 5 минутын эмчилгээ хийлгэсэн, нийт оруулсан найман гоолтой уялдсан цаг хугацааг нэмээд нэмээд нийтдээ 24 минут болохгүй, маш буруу жишиг гэж шүүмжилж эхэллээ.

Англичууд сайн тоглож, хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн 16-д шалгарна гэдгээ урьдчилан зарлалаа гэж ойлгож болох байх. Англи плей-оффын хасагдах шатны оноолтын хүснэгтийн В1-д бичигдвэл шөвгийн 16-д А2-оор гарч ирсэн Сенегал, Эквадор хоёрын аль нэгтэй тоглохоор байна. 

Хэсгийн хоёрдугаар байрын төлөө гол өрсөлдөгч хоёр баг АНУ, Уэльс хоорондоо тэнцэж оноо хуваалаа

__В хэсэг. АНУ-Уэльс 1:1. гоол: Веа 36 мин(1:0), Бэйл 82 мин, торгуулийн цохилт(1:1)__ Энэ хэсгээс нэгдүгээр байраар Английн шигшээ баг шөвгийн 16-д шалгарах магадлалтай бол хоёрдугаар байраар шалгарахын төлөөх өрсөлдөөнд АНУ, Уэльсийн шигшээ баг нэрлэгдэж буй.

Америк хөлбөмбөгчид нэгдүгээр үеийн туршид тоглолтын санаачилгыг гартаа авч бөмбөгийг байнга эзэмшин довтолж байсан. Гоол оруулах бараг зуун хувь гэж нэрлэгдэх хоёр ч довтолгоог энэ үеийн эхээр хийсэн боловч Уэльсийн хамгаалалтын ар тал бат байж хаалгандаа бөмбөг алдсангүй. Гэвч төд удалгүй тоглолтын 36 дахь минутад Америкчууд сөрөг довтолгоог амжилттай дуусгаж гоолдон тооны харьцааг 1:0 болгосон. Уэльсийн хөлбөмбөгчид эхний үед Америкийн багийн хаалга руу ганц ч цохилт хийсэнгүй довтолгоогүй залхуу тоглолт хийсэн. Гэхдээ хоёрдугаар үе эхэлмэгц тоглолтын санаачилга авч өрсөлдөгчөө илүүрхэж байсан ч тэд гоол оруулах түвшний довтолгоо хийгээгүй.

Хоёрдугаар үе төгсгөл рүүгээ дөтлөх үеэр хоёр талаас тоглогчид бие биенээ харилцан “барьж” хамгаалсан, бөмбөг дамжуулах орон зайг хаасан нэлээд бохир тоглолт хийж байснаас талбайн шүүгч олонтаа алдаа зааж тоглолтыг түр зуур үе үе зогсоож байлаа. Ийм дүр зураг үргэлжилсээр тоглолтын 82 дахь минутад Америкийн багийн хамгаалагч Циммерман өөрийн торгуулийн талбайд Уэльсийн супер од “цахилгаан” хэмээх Бэйлийг ар талаас нь хөл тавьж унагаснаар торгуулийн цохилт өрсөлдөгч багтаа “бэлэглэсэн”. Багийн ахлагч Бэйл өөрөө торгуулийн цохилт гүйцэтгэж тооны харьцааг 1:1 болгож оноог тэнцүүлсэн. Энэ нь Уэльсийн шигшээ багийн, ДАШТ-д 1958 оноос хойш 64 жилийн дараа оруулсан анхны гоол, Бейлийн хувьд шигшээ багийнхаа төлөө оруулсан 41 дэх гоол байсан.

АНУ, Уэльс хоорондоо тэнцсэнээр шөвгийн 16-д шалгарах, энэ хэсгийн хоёрдугаар байрын төлөөх өрсөлдөөнийг гурван багийн дунд бий болголоо. Өөрөөр хэлбэл, Англи хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарна, харин хоёрдугаар байрыг АНУ, Уэльс, Иран, гурван улсын шигшээгийн нэг нь эзлэнэ гэсэн нөхцөл. Тэр баг нь шөвгийн 16-д шалгарна. Үлдсэн II, III тойргийн тоглолтууд энэ бүхнийг эцэслэн шийдэхээр болж байна.

Б.Ерэнтэй

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    10 цаг 23 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    10 цаг 41 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    11 цаг 4 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 15 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    12 цаг 12 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    13 цаг 19 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    13 цаг 40 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    15 цаг 2 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    15 цаг 33 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    15 цаг 40 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    15 цаг 50 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    15 цаг 55 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    16 цаг 50 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    17 цаг 17 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    17 цаг 25 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    17 цаг 48 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    17 цаг 52 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    18 цаг 5 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    18 цаг 10 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    18 цаг 11 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК