Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Франц дээр нэмэгдэж Бразил, Европын “бразил” Португалын баг шөвгийн 16-д шалгарлаа

2022-11-29
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “G”, “H” хэсгийн II тойргийн тоглолтууд манайхаар даваа гаргийн шөнө боллоо. Урьд өдрүүдэд A, B, C, D, E, F, зургаан хэсгийн тоглолтууд болж II тойрог нь өндөрлөсөн. Ийнхүү Хэсгийн шатны II тойрог эцсийн цэгээ хатгалаа. XI.29-ны мягмар гаргаас XII.02-ны баасан гаргийн хооронд орой болгон хоёр Хэсгийн, нийт дөрвөн өдөр дараалан болох шөвгийн 16-д шалгарахын төлөөх хамгийн сүүлчийн III тойргийн тоглолтууд биднийг хүлээж байна. Одоогийн байдлаар Франц, Бразил, Португал, гурван улсын баг Хэсгээсээ шалгарах болзлоо биелүүлж шөвгийн 16-д тоглох “тасалбараа” халааслаад байна.

Өнөөдөр XI.29-ний МЯГМАР гаргийн орой “A”, “B” хэсгийн тоглолтуудаар III тойрог гараанаасаа гарна. Үүнд:

  1. Нидерланд – Катар, Эквадор- Сенегал. 23.00 цагаас зэрэг эхэлнэ
  2. Уэльс-Англи, Иран- АНУ.  шөнө 03.00 цагаас зэрэг эхэлнэ.

Ташрамд, өнгөрсөн шөнө болсон “G”, “H” хэсгийн II тойргийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Гоолын “борооны” ширхэг 6-гаар тоологдсон Камерун, Сербийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

__“G” хэсэг. Камерун-Серби 3:3. гоол: Кастеллетто 29 мин (1:0), Павлович 45+1 мин (1:1), Малинкович-Савич 45+3 мин (1:2), Митрович 53 мин (1:3), Абубакар 64 мин (2:3), Чупо-Мотинг 66 мин (3:3).

Эхний тоглолтдоо оноо аваагүй, нэг ч гоол айлын хаалганд оруулаагүй хоёр баг “Катар 2022”-т анхны гоол оруулж, анхны оноо авах хүсэл зорилготойгоор талбайд гарсан.  Камеруны багийн бүрэлдэхүүнд гарааны үндсэн хаалгач Андре Онана нь эзгүй байв. Түүний оронд нөөц хоёрдугаар хаалгач Эпасси гарч хаалгаа манасан. Үндсэн хаалгач Андре Онана эхний тоглолтын дараа ерөнхий дасгалжуулагч Сонгтой багийн тактикийн талаар маргалдаж муудалцсаны улмаас шигшээ багаасаа хөөгдөж үзэгчийн эгнээнд шилжжээ.

Тоглолтын эхлэлийг Камерунчууд сайн тавьж 29 дэх минутаас 1:0-ээр хошуучилж явсан ч нэгдүгээр үеийн төгсгөлийн 45 дахь минутад нэг минут 30 секундын зайтай дараалан хоёр гоол алдаж 1:2-оор хожигдож завсарласан. Хоёрдугаар үе эхлээд төд удалгүй найм дахь минутад Английн “Фулхэм” клубт энэ улиралд маш сайн тоглож байгаа легионер Митрович Камеруны хаалганд гоол хийж тооны харьцааг 1:3 болгон Сербичүүд хоёр гоолын зөрүүтэй хожиж эхэлсэн. Гэсэн ч Африкийн баг хариу барьж сэлгээнээс  тоглолтын 55 дахь минутад талбайд орж ирсэн довтлогч Абубакар 64 дэх минутад бөмбөгийн зөрүүг ойртуулж нэг гоол, түүний дамжуулалтаар довтлогч Чупо-Мотинг 66 дахь минутад тэнцүүлж дараагийн нэг гоолыг орууллаа. Камеруны довтлогч Абубакар хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд сэлгээнээс талбайд гарч гоол хийж, гоолын дамжуулалт өгч хос амжилт үзүүлсэн Африкийн анхны хөлбөмбөгчнөөр бичигдсэн.

Тооны 3:3 харьцаа өөрчлөгдөлгүй дуусч хоёр багийн тоглогчид анхны оноо авсан, анхны гоол оруулсан амжилтдаа сэтгэл хангалуун байлаа. Ташрамд хэлэхэд, тоглолт явагдсан 44325 суудалтай “Эль-Жануб” цэнгэлдэхэд үзэгч хангалттай ирээгүй хоосон суудал олон байсныг дүүргэхийн тулд Зохион байгуулагчид тоглолтын завсарлагааны цагаар хэдэн зуун хүнийг тасалбаргүйгээр үнэгүй үзүүлэхээр цэнгэлдэхэд дотогш оруулсан. Гэсэн ч цэнгэлдэхийн суудал сайн дүүрсэнгүй, 39789 үзэгчтэй байжээ.

Неймаргүй Бразилын баг Швейцарыг 1:0 гэсэн даруухан дүнгээр хожиж 16-д шалгарлаа

__“G” хэсэг. Бразил-Швейцар 1:0. гоол: Каземиро 83 мин (1:0).

 Өнгөрсөн хугацаанд 21 ДАШТ-ий түүхэнд аваргын Цомыг бусдаас хамгийн олонтаа таван удаа өргөсөн Бразилын баг Европын төлөөлөл Швейцарыг 1:0-ээр буулган хожлын бүтэн 3 оноо авч, нийт 6 оноотой болж Хэсгийн шат өндөрлөхөөс нэг  тойрог дутуу байхад шөвгийн 16-д шалгарах болзлоо биелүүллээ.

“Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа Бразилын багийн шилдэг довтлогч Неймар нь бэртэлтэй байгаа учраас талбайд гараагүй. Неймартай Бразил, Неймаргүй Бразилын довтолгоо хэр зөрүүтэй байдгийг харуулсан энэ тоглолтын хожлын ганц гоолыг талбайд гарсан зургаан довтлогч, Родриго, Рафинья, Антони, Ришарлисон, Жезус, Винисиус нарын хэн нэг нь бус тулгуурын хагас хамгаалагч Каземиро хийлээ. Тэрбээр Испанийн алдарт “Реал М”-аас шилжиж энэ жилээс Английн “Манчестэр Юнайтед” клубт ирсэн легионер тоглогч, дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэгд нэрлэгддэг хөлбөмбөгчин. Тоглолт бүртээ гоолын бороо оруулдаг уламжлалтай, довтолгооны супер багт тооцогддог Бразилын шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтод ердөө 3-хан гоол айлын хаалганд хийсэн нь хөгжөөн дэмжигчдийн урмыг хугаллаа.

ДАШТ-д оролцогчийг шалгаруулах Европын бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Хэсэгтээ цуг орсон, өнгөрсөн 2021 оны Европын аварга Италын багийн өмнө гишгэж тус багийн “Катар 2022” оролцох эрхийг нь таслан зогсоосон Швейцарчууд энэ тоглолтод хожигдсон ч Бразилчуудтай харьцангуй сайн өрсөлдөж дараагийн тоглолтод Сербийг хожиж, эсвэл тэнцэж шөвгийн 16-д шалгарах бүрэн боломжтой гэдгээ олон нийтэд батлан харууллаа.

Жич: “G” хэсгээс Бразилын баг урьдчилан шалгарч, бусад гурван баг нь үлдсэн нэг “суудлын” төлөө өрсөлдөж шөвгийн 16-д шалгарах боломжтойгоор эхний хоёр тойргийг өндөрлүүллээ.

Нэг ямар баг нь 16-д шалгарах нь Хэсгийн шатны сүүлчийн гуравдугаар тойргийн  Камерун (1 оноо)-Бразил (6 оноо), Серби (1 оноо)-Швейцар (3 оноо) тоглолтоор эцэслэн шийдэгдэнэ. Тоглолтууд XII.03-ны үүрээр 03.00 цагт зэрэг эхлэх хуваарьтай.

 

Өмнөд Солонгосын баг Ганад хожигдож эхэлж, дараа нь тэнцэж, дахин хожигдож тоглолтоо дуусгалаа

__“H” хэсэг. Өмнөд Солонгос-Гана 2:3. гоол: Салису 24 мин (0:1), Кудас 34 мин (0:2), Чо Гю Сон 58 мин (1:2), Чо Гю Сон 61 мин (2:2), Кудус 68 мин (2:3).

Таван гоолтой тоглолт Ганын багийн 3:2 гэсэн ялалтаар өндөрлөлөө. Африкийн баг тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхний үед 24 дэх минутад хамгаалагч Салисугийн гоолоор тэргүүллийг авсан. Үүнээс арван минутын дараа Ганын шинэ залуу од, Нидерландын “Аякс” клубт тоглодог легионер Кудас хоёр дахь гоолыг Өмнөд Солонгосын хаалганд хийсэн. Авьяаслаг тоглогчийн хувьд энэ нь Катар 2022”-т оруулсан анхны гоол нь байлаа. Тоглолтын хоёрдугаар үед Солонгосчууд нэхэж гоол хийхээр шаргуу довтолж талбайд зарим үед Ганачуудыг торгуулийн талбайнхаа өмнө олноороо, хөлбөмбөгчдийн нэрлэдгээр “автобус тавьсан” хамгаалалт хийхэд хүргэсэн. Довтлогч Чо Гю Сон мөргөж тоглолтын 58, 61 дэх минутад дараалан гоол хийж тоог 2:2 болгон тэнцүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ баяр хөөрийг бялхаасан. Гэсэн ч төд удалгүй довтлогч Кудус өөрийн хоёр дахь, багийнхаа гурав дахь гоолыг Өмнөд Солонгосын хаалганд оруулж багтаа дахин  тэргүүллийг авчирлаа. Талбайн Англи шүүгч Тэйлорыг эцсийн шүгэл үлээх хүртэлх үндсэн цагаас үлдсэн 22, нэмэлт 6, нийт 28 минутын хугацаанд багууд харилцан довтолсон гоол оруулж чадсангүй. Талбайн шүүгч Тэйлор төгсгөлийн нэмэлт 6 дахь минут өнгөрч байхад Өмнөд Солонгосын багт булангийн цохилт хийх эрх олгож гараараа дохьсон атлаа гэнэт шийдвэрээ цуцалж эцсийн шүглээ үлээсэн. Азийн багийн португал дасгалжуулагч Бенту нь булангийн цохилтын шийдвэрээ цуцалсан Тэйлор шүүгч рүү агсран дайрч хэл үгээр доромжилсон бөгөөд энэ үйлдэлдээ бан авч “улаан хуудас”-аар торгууллаа. Хуудасны торгууль авсан дасгалжуулагч Бенту хэсгийн сүүлчийн Өмнөд Солонгос-Португал тоглолтод багаа талбайн захаас удирдах эрх нь хасагдсан шийтгэл хүлээж үзэгчдийн эгнээнд суухаар боллоо.

Португалын баг шөвгийн 16-д шалгарсан тоглолтын гол баатар нь Роналду бус Фернандеш байлаа

__“H” хэсэг Португал-Уругвай 2:0. гоол: Фернандеш 54 мин (1:0), Фернандеш, торгуулийн цохилтоор 90+3 мин (2:0).

Европын “бразил” гэгддэг Португалын баг Уругвайг 2:0-ээр буулган авч оноогоо 6 болгосноор Хэсгийн шатнаас цааш шалгарч хасагдах шатны шөвгийн 16-д тоглох болзлыг нэг тойрог дутуу байхад урьдчилан хангалаа. Бразил улс нь Португал улсын колони байсан. Иймээс бразилчууд португалаар ярьдаг. Өмнөд Америкийн бусад улсууд Испани улсын колони байсан учраас испани хэлээр ярьдаг. Бразилыг “Өмнөд Америкийн португалчууд” гэж нэрлэдэггүй атлаа, харин эсрэгээрээ Португалчуудыг “Европын бразилчууд” гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь зөвхөн хөмбөмбөгийн спортын салбарт хэрэглэгддэг нэр томьёо юм. Португалын хөлбөмбөгчид Европ тивдээ техниктэй уран гоё хууралт, бөмбөг залалтаараа бусдаас ялгардаг, өөрөөр хэлбэл бразил хэв маягийн хөлбөмбөг тоглодог учраас ийм тодотгол нэртэй болжээ.

Тоглолтын баатраар энэ удаад хөлбөмбөгийн амьд домог, багийн ахлагч 37-той Роналду бус Английн алдарт “Манчестэр Юнайтед” клубт тоглодог легионер залуу 28-тай Фернандеш тодорлоо. Тоглолтын 54 минутад хамгаалагч Геррейрүгийн дамжуулсан бөмбөгийг айлын торгуулийн талбайн гаднаас баруун цохиж тэргүүллийн гоолыг, шүүгчийн мэдлийн 90+3 минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг 2:0 болгож ялалтыг баталгаажуулсан гоолыг хийсэн. Тэрбээр, эдгээр гоолоос гадна нэмж хоёр гоол оруулах дөхсөн. Нэг боломжийг нь Уругвайн хаалгач Роше хааж зогсоосон бол хоёр дахид нь түүний цохьсон бөмбөг хаалганы шон онож хаалганы тор хөдөлгөх чиглэлээ өөрчилсөн. Хожигдсон Уругвайн багаас торгуулийн талбайдаа гарч хүрч Португалчуудад торгуулийн цохилт хийх эрх “бэлэглэсэн” төвийн хамгаалагч  Хименесийг сөрөг талын баатраар нэрлэж болох байх. Сайн талаас нь гэвэл, хоёрдугаар үед сэлгээгээр талбайд орж ирсэн гурван тоглогчоос довтлогч Гомес айлын хаалганы шон оносон, бүхний танил Суарес хаалттай цохилтоос гоолдох дөхсөн, хагас хамгаалагч Де Арраскаета бөмбөг тууж Португалын хаалгачтай ганцаараа тулж очсон зэрэг гоол оруулж чадаагүй ч боломж гаргасныг онцолж байна.

Жич: “H” хэсгээс Португалын баг урьдчилан шалгарч, бусад гурван баг нь үлдсэн нэг “суудлын” төлөө өрсөлдөж шөвгийн 16-д шалгарах боломжтойгоор эхний хоёр тойргийг өндөрлүүллээ.

Нэг ямар баг нь 16-д шалгарах нь Хэсгийн шатны сүүлчийн гуравдугаар тойргийн  Өмнөд Солонгос (1 оноо)-Португал (6 оноо), Гана (3 оноо)-Уругвай (1 оноо) тоглолтоор эцэслэн шийдэгдэнэ. Тоглолтууд XII.02-ны 23.00 цагт зэрэг эхлэх хуваарьтай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    9 цаг 27 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    9 цаг 44 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    10 цаг 7 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 18 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    11 цаг 15 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    12 цаг 22 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    12 цаг 44 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    14 цаг 6 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    14 цаг 36 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    14 цаг 44 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    14 цаг 54 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    14 цаг 58 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    15 цаг 53 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    16 цаг 20 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    16 цаг 28 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    16 цаг 51 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    16 цаг 55 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    17 цаг 8 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    17 цаг 13 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    17 цаг 14 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК