Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Франц-Польш, Аргентин-Австрали шөвгийн 16-д тоглоно. Дараа нь Франц-Англи шөвгийн 8-д тоглох...

2022-12-01
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн “КАТАР 2022” ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 16-д ямар багууд шалгарахыг эцэслэн шийдвэрлэх C, D хэсгийн III тойргийн тоглолтууд манайхаар лхагва гаргаас пүрэвт шилжих шөнө боллоо.


C хэсэг. Месситэй Аргентин, Левандовскийтэй Польш шөвгийн 16-д шалгарч,

Мексик, Саудын Араб тэмцээнээ дуусгав

__Польш-Аргентин 0:2. гоол: Макаллистер 47 мин (0:1), Альварес 68 мин (0:2).

Эхний хоёр тойрогт нэг хожиж, нэг тэнцэж 4 оноо авсан, супер довтлогч Левандовскийтэй Польшийн баг хожихын төлөө гэхээсээ хаалгандаа гоол алдахгүй гэж, эсрэгээрээ нэг хожигдож, нэг хожиж ердөө 3-хан оноотой Мессигээр ахлуулсан Аргентины баг хожих гэж тоглолоо. Скалони дасгалжуулагчтай Өмнөд Америкийн баг нэгдүгээр үед Польшийн хаалга руу есөн удаа оновчтой цохилт хийсэн ч гоол оруулсангүй. Дээр нь хөлбөмбөгийн амьд домог Месси тоглолтын 39 минутад торгуулийн цохилт гүйцэтгэж алдлаа. Энэ тоглолтын баатрууд нь Аргентины багаас Английн Премьер лигт тоглодог легионерүүд, Польшоос хаалгач Щенсный байлаа. Өмнөд Америкийн хожлын гоолыг Английн “Брайтон” клубт тоглодог Макаллистер 47 дахь, “Манчестэр Сити” клубын довтлогч Альварес 68 дахь минутад оруулсан бол хаалгач Щенсный нь алдарт Мессигийн цохьсон торгуулийн цохилтыг нэгдүгээр үед 39 дэх минутад хааж Аргентинчуудын тэргүүлж эхлэх цаг хугацааг хойшлуулсан. Хэрвээ энэ гоол нэгдүгээр үед орж, хоёрдугаар үеийн хоёр гоол дээр нэмэгдэж тооны харьцаа 0:3 болсон бол шөвгийн 16-д Польшууд өөрсдөө бус зэрэг явагдаж байсан Саудын Араб-Мексик тоглолтод хожиж ижил 4 оноотой болсон Мексикийн баг оруулсан гоолын зөрүүний илүү сайн үзүүлэлтээр хэсэгтээ хоёрдугаар байрт орж шөвгийн 16-д шалгарах байсан. Польшийн Щенсный нь хөлбөмбөгийн түүхэнд нэг ДАШТ-д торгуулийн хоёр цохилт хаасан гурав дахь хаалгач боллоо. Урьд нь Ян Томашевский 1974 оны, Брэд Фридел 2002 оны ДАШТ-д хоёр цохилтыг тус тус хааж байжээ. Польшийн багийг 2:0-ээр хожиж нийт оноогоо 6 болгосон Аргентины баг хэсгээсээ нэгдүгээр байраар, хожигдсон ч эхний хоёр тойргоос авсан 4 оноо, гоолын бага зөрүүтэй үзүүлэлттэй Польшийн баг хэсгээсээ хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарлаа. Гурав, дөрөвдүгээр байрын  Мексик, Саудын Арабын багууд тэмцээнээ өндөрлүүлж үзэгчийн эгнээнд шилжлээ. Шөвгийн 16-д Польшийн баг Францтай, Аргентины баг Авсралитай оноолт таарч тоглоно.

__Саудын Араб-Мексик 1:2. гоол: Мартин 47 мин (1:0), Чавес 52 мин (2:0), Аль-Давсари 90 мин (1:2).

Эхний тойрогт Аргентиныг хожиж сенсаац дэгдээсэн Саудын Араб, Өмнөд Америкийн Мексик, хоёр баг хоёулаа хожлын бүтэн 3 оноо авбал хэсгээсээ шөвгийн 16-д шалгарах магадлал, боломжтойгоор талбайд гарсан. Тоглолт 2:1-ээр Мексикийн ялалтаар өндөрлөлөө. Сүүлчийн энэ III тойргийн өмнө “C” хэсгийн дөрвөн баг дөрвүүлээ шөвгийн 16-д шалгарах боломжтой, гагцхүү хоорондын тоглолтын үр дүнгээс ямар хоёр нь цааш шалгарах вэ гэдэг нь шийдэгдэх байсан тул “үхлийн хэсэг” гэж нэрлэгдэж байв.

Багууд эхний үед гоол оруулаагүй. Хоёрдугаар үед Мексикчүүд тоглолтын 47 дахь, 52 дахь минутад дараалан гоол хийсэн. Дахиад нэг гоол нэмж хийж тоог 3:0 болгосон бол ижил 4 оноотой Польшуудаас гоолын илүү сайн үзүүлэлтээр өмнө нь гишгэж хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж шөвгийн 16-д шууд шалгарах боломж үүссэн. Гэсэн ч дахин гоол хийж боломжоо ашиглаж чадсангүй, эсрэгээрээ тоглолтын төгсгөлд сөрөг довтолгооноос хаалгандаа гоол алдлаа. Саудын Арабаас нэр төрийн нэг гоолыг багийн лидер тоглогч Аль-Давсари Мексикийн хаалганд хийж тооны харьцааг 1:2 болгож ойртуулсан. Хожсон Мексик, хожигдсон Саудын Арабын хоёулаа “Катар 2022”-ын шөвгийн 16-д шалгарч чадалгүй тэмцээнийг Хэсгийн шатанд өндөрлүүлж гэрийн зүг авто хөлгийн жолоог заллаа.

D хэсэг. Дэлхийн аварга Франц, ногоон тивийн Австрали шөвгийн 16-д шалгарч, Тунис, Дани тэмцээнээ өндөлүүлэв

__Тунис-Франц 1:0. гоол: Хазри 58 мин (1:0).

Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн Францын баг эхний хоёр тоглолтод дараалан хожиж, зургаан гоол хийж хаалгандаа хоёрхон гоол алдан сүүлчийн энэ тоглолтоос үл хамааралтайгаар Хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж шөвгийн 16-д тоглох болзлоо нэгэнт биелүүлээд байсан. Иймээс гарааны үндсэн багийн 11 тоглогчоосоо есийг амрааж оронд нь нөөц хоёрдугаар бүрэлдэхүүний хөлбөмбөгчдийг талбайд гаргалаа. Үндсэн багаас зөвхөн хоёр тоглогч, хамгаалагч Варан, хагас хамгаалагч Чуамени нарыг гараанд багтаасан байв. Бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс хамаарч Францын баг тун тааруу төвшинд тоглож, нэгдүгээр үед гэхэд Тунисын хаалгыг оносон ганц ч оновчтой цохилт хийсэнгүй. Тунисын баг талбай дээр Француудаас илүүрхэж тоглон хоёрдугаар үеийн 13 дахь минутад довтлогч Хазрийн оруулсан гоолоор 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Хожигдож буй үр дүнтэй эвлэрээгүй Францын дасгалжуулагч Дешам хоёрдугаар үеийн дундуур сэлгээнээс үндсэн багийн шилдэг довтлогч Мбаппе, Гризман, Дембеле нарын таван тоглогчийг солилцоогоор талбайд гаргасан. Довтолгооны чанар давамгайлал Францын багт шилжсэн ч Тунисчууд тэдний довтолгоог нурааж багаараа хамгаалан хаалгандаа гоол алдалгүй хожлын 1:0 үр дүнгээ хадгалж тоглолтыг дуусгаж чадлаа. Тунисчууд хэсэгтээ гуравдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгарч чадалгүй ДАШТ-ээ өндөрлүүлж гэртээ харих болсон ч Дэлхийн аваргыг хожиж дуулиантай ялалт байгуулж хөгжөөн дэмжигчдийнхээ баяр бахдалыг төрүүллээ. “Гурван өнгөтүүд” хэмээх Францын баг хэсэгтээ Австралитай адил 6 оноо авсан ч, гоолын зөрүүний чанараар өмнө нь орж нэгдүгээр байр эзэлж плей-оффод шалгарч шөвгийн 16-д “C” хэсгийн хоёрдугаар байрын Польштой тоглохоор боллоо. Хөлбөмбөгийн шинжээчид энэ шатнаас Францын багийг шалгарч шөвгийн 8-д Англитай оноолт таарч тоглоно гэсэн таавар дэвшүүлж эхэллээ. Тэд Английн баг Африк тивийн аварга Сенегалыг шөвгийн 16-д хожиж 8-д шалгарна гэж тооцож байна.

__Австрали-Дани 1:0. гоол: Леки 60 мин (1:0).

Хэсгийн шийдвэрлэх гуравдугаар тойргийн хоёр тоглолт нэг цагт эхэлж зэрэгцэн явагдах дүрэм үйлчилдэг. Тунисын баг Францын хаалганд тоглолтын 58 дахь минутад гоол хийж 1:0-ээр тэргүүллийг авч, оноогоо 4 болгож хэсгээсээ хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарах боломж гарч эхэлснээс дөнгөж хоёрхон минутын дараа тухайн үед 3 оноотой байсан Австралийн баг Данийн хаалганд гоол хийж тооны харьцааг 1:0, оноогоо 6 болгосон. Хэрвээ ийм дүнгээр тоглолт дуусбал Австралийн баг хэсэгтээ Тунисын өмнө Францын дараа хоёрдугаар байрт орж цааш плей-оффод шалгарах боломж гарсан. Ногоон тивийн хөлбөмбөгчид энэ боломжоо зуун хувь ашиглаж нэмж гоол хийгээгүй ч, хаалгаа хуурай манаж чадсанаар Данийг буулган авч хожлын бүтэн гурван оноо авлаа. Хасагдах шатанд шалгарна гэж нэрлэгдэж байсан Данийн баг таавар эвдэж нэг тэнцээ, хоёр хожигдол, нэг оноотойгоор хэсэгтээ хомоол хамж дөрөвдүгээр байрт орж тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн эгнээнд шилжлээ. Ногоон тивийн Австрали шөвгийн 16-д “С” хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Аргентинтай тоглоно.

ЖИЧ: Өнөөдөр XII.1-ний пүрэв гаргийн орой E, F хэсгийн  гуравдугаар тойргийн 4 тоглолт болно. "Шөвгийн 16-д одоогоор шалгарсан 8 баг дээр нэмэгдэж хоёр хэсгийн нийт 8 багаас ямар 4 баг нь плей-оффод шалгарах вэ гэдэг нь эцэслэн тодорно. Үүнд:

  1. Оройн 23.00 цагаас Хорват-Бельги, Канад-Марокко
  2. Шөнийн 03.00 цагаас Япон-Испани, Коста Рика-Герман тоглолттой.

Б.Ерэнтэй

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    9 цаг 27 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    9 цаг 44 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    10 цаг 7 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 18 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    11 цаг 15 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    12 цаг 22 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    12 цаг 44 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    14 цаг 6 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    14 цаг 36 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    14 цаг 43 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    14 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    14 цаг 58 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    15 цаг 53 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    16 цаг 20 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    16 цаг 28 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    16 цаг 51 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    16 цаг 55 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    17 цаг 8 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    17 цаг 13 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    17 цаг 14 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК