Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Одоо ганцхан удаа итгээд үзье

2022-12-12
0
ЖИРГЭХ

Өдгөө 8 дахь өдрөө үргэлжилж байгаа иргэдийн жагсаал эхэлсэн өдөр 90 оны ардчилсан хувьсгалын туг нь явсан Э.Бат-Үүл өөрийн сошиал хуудаснаа “Жавар сөрсөн жагсаал хувьсгал болон хувирдаг” бичсэн байсан санагдана. Улсаа тонон дээрэмдсэн улстөрчдөд уурлаж бухимдсан иргэдийн жагсаал ийм олон хоног үргэлжилж байгаагаас харахад түүний үг үнэнийг зөгнөсөн ч байж болох талтай.  

Бүр магадлалтай нь “Нүүрсний” гэх энэ хэрэг нь зүгээр ч нэг хулгайн хэрэг биш, бүр мафижсан, МАНАНжсан, он удаан жил үргэлжилсэн нь эл өдрүүдэд ил болж байгаа нь иргэдийн жагсаалыг хувьсгал болгон өрдөж мэдэхээр байна. 

Нүүрсний хулгай хийгээд улстөржилтийн улмаас алдагдсан боломжуудын өртөг хэдэн их наядаар хэмжигдэхийн нөгөө талд хэдхэн арван мянган төгрөгөөр амьдрал залгуулдагиргэд нэгдэж, нягтарч байна. Энэ бол зам нийлэх жам ёсны цэг нь, иргэдийн хувьд. Хасах 30 хэм давсан хүйтнийг үл ажран хулгайлагдсан боломжуудаа буцаан авчрах гэж Чингисийн талбай дээрээ нэгдэн нягтарсан тэдэнд эхлээд монгол хүн бүр талархах ёстой байх. Тэдний шаардлагын улмаас “Нууц”-ын тамгатай гэрээнүүд ил болж, тэдний шаардлагаар хууль хүчнийхэн ил тод ажиллаж эхэлж байна. Иргэдийн дэмжлэгтэйгээр МАНАНжсан нүүрсчидтэйгээ тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт одоо ганцхан удаа итгээд үзье. Ингэх гурван шалтгаан байна.

 

НЭГ.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн байгуулсан 9 оффтэйк гэрээг нууцын зэрэглэлээс гаргаад байгаа. Эдгээр гэрээ ил болсноор “Гашуунсухайт”-ын төмөр замыг нэг км-ыг нь бараг 16 тэрбум төгрөгөөр “Бодь”-ийнхон барьжээ гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-н сайт руу ороод хэн ч харчих боломжтой болсон. Энэ зам баригдах хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н гаргасан ихэнх нүүрс төсөвт биш “Бодь”-д өгөөжөө өгч байжээ гэдэг нь ил болсон. “Задлан” хийгээд яриад байвал Хүрээний бузрыг давах далай тэндээс цийлэлзэж байгаа. Давалгаа нь хэчнээн эрх мэдэлтэн, НАМчин, цүнхчинг хамж ирэх нь одоо “Нүүрсний мафи”-тай тэмцэхээ иргэдийн өмнө амалсан Ерөнхий сайд, түүний Засгийн газрын хэр шударга хийгээд шуурхай ажиллахаасшалтгаална. Хамгийн сүүлийн мэдээллээр бол Засгийн газар БНХАУ-ын компаниудтай холбоотой гэрээг ил болгох саналаа Хятадын талд тавиад байгаа юм билээ. Энэ ил болбол “Нууц”-ын дардасны ард улстөрчид увайгүй бизнесийнхэнтэй хамтраад улсынхаа хөгжлийг хэрхэн боомилж, ууж идэж байсан баримтууд гарч ирнэ. Энд АН гэхээс илүү МАН-ын улстөрчид холбогдоно гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Жагсаал эхлэхээс ч өмнө “Нүүрсний хулгай”-н талаар чанга дуугарч байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр “Нүүрсчид”-тэй тэмцэж чадах уу гэдэг асуултыг хариултгүй үлдээмээргүй байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгээд үзэх эхний шалтгаан.

 

ХОЁР.

Нүүрсний гэх энэ хэрэг хэд хэдэн үзүүртэй. Биетээр, биет бусаар, гэрээ контрактаар, хил гаалиар, тээврээр Монголын нүүрсийг хэдхэн эрх мэдэлтэн хэрхэн хувааж идэж байсан тухай баримтуудын оройн хэсэг дөнгөж л ил болж байна.Ээлжит бусаар хуралдах Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговьд ажилласан хууль хүчнийнхний өргөтгөсөн багийн мэдээллийг сонсох тухай бор шувуу нисэж байна. Иргэдийн шаардлагын дагуу ингэж шуурхай ажиллаж, үр дүнг нь зарлаад ил тод байвал Засгийн газарт итгэж яагаад болохгүй гэж? Тээвэр хийдэг 9000 жолоочийн хамаарлыг задалж, ямар улстөрчидтэй яаж холбогддог гэдгийг МАН, АН гэлтгүй зарлаад явбал Засгийн газарт итгэх иргэдийн итгэл бөхөхгүй шүү дээ. Гэхдээ “Дуутай тэнгэр хургүй” байвал утгагүй. Хамгийн гол нь “Нүүрсний мафи”-тай хариуцлага тооцож чадаж байгаа эсэхээр нь Засгийн газарт иргэд эргээд хариуцлага тооцох эсэхээ шийднэ гэдгийг мартаж болохгүй.

 

ГУРАВ.

Нүүрсний хэргийн нэг үзүүр орон нутгийн буюу олны нэрлэдгээр жижиг Тавантолгой руу чиглэдэг. УИХ-ын гишүүний ихэнх хувийг эзэмшдэг энэ компанид Засгийн газар ээлжит Бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон. “Эрдэнэс Тавантолгой”-д Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг БЭТ-өөр томилж байсан Засгийн газар энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Өмнөговь руу, жижиг Тавантолгой руу БЭТ болгон илгээсэн. Тэр хэрвээ сайн ажиллавал Монголын иргэд хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-н орд газруудаас УИХ-ын гишүүний эзэмшдэг компани ямар замаар, хэчнээн тонноор хэмжигдэх нүүрс бүхий мөргөцгийг хулгайлж байсан баримт ил болно.Магадгүй Үндсэн хуулиар тунхагласан “ард түмний мэдэлд байх” баялгийг хэрхэн яаж хулгайлж, хэрхэн яаж санал худалдан авч, хэрхэн яаж эрх мэдэлд хүрдгийн асар том жишээ энэ хэргээр ил гарч ирэх байх. Ил болбол иргэд дахиж хулгайлуулахгүй, иргэд дахиж хууртахгүй, иргэд дахиж итгэхгүй. Иргэд их төлөөс төлж буй ч энэ бүхэнд хариуцлага тооцох байх гэсэн найдвар тээсээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт одоо ганцхан удаа итгээд үзье.

О.Балдан-Очир

Гэрэл зургийг Б.Уугансүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.9.90.100)
    40 ИХ НАЯДАД 1072 Ш ХУВЬЦААНЫ ХЭДЭН ТӨГРӨГИЙН АШИГ НОГДОХ ВЭ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    НОГДОЛ АШИГ АВЬЯ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • 1072 ш хувьцаа эзэмшигч иргэн (103.9.90.100)
    ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЦАГ БОЛСООН. СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ОН ГАРАХААС ӨМНӨ АВЬЯ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Архичин залхуу Монгол залуус архинаас амиа өгөхөд бэлэн улс шүү дээ Орчин цагын Монгол үалхуу архичин залуус үздэг юм нь Америкийн сагсан бөмбөг бас хошин шог хөөрхий архичин залхуу залуус алиа салбдайнуудаараа доромжлуулж байхдаа таарсан амьтас
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Тэнэг мулгуу архичин залуус нь одоо ганц удаа итгээд үзье гэх юм Хөөрхий ингэх ч боло уу гэж бодож байсан үнэхээр бодож байснаар боллоо доо Хөөрхий архичин залуус нь ганц шил архинд 75 аар буугаад өгчихлөө залуус мянга жагсаад нүүрсний хэргээс юу ч олж долоохгүй нөгөө их санасан газар 9 шөнө хоосон хонов гэдэг үлгэр болж байна
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Цогоо (202.179.30.86)
    Оюун-Эрдэнийг 100 хувь дэмжиж байна.Зоригтой бай. Чи чаднаа
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    НҮҮРСНИЙ МӨНГӨ Ж МӨНХБАТЫН БУГУЙНД БАЙСАН 200000 ДОЛЛАРЫН ЦАГ ГЭХ МЭТ ҮРЭН ТАРАН БОЛООДООООЛ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
    • зочин
      Эрхэм гишүүн Ж Мөнхбатын доромжлох эрх байхгүй Монголын ард түмээ
      2022 оны 12 сарын 12
  • Зочин (66.181.182.184)
    оюун эрдэнэ айдаас өөр олигтой ажиллах зоригтой хүн байхгүй дээ улс төрч нар бүгд хулчгар нэр холбогдсон болохоор бие биенээ илчилж чадахгүй тийм учраас одоо байгаа засгийн газрыг үндсэн хууль өөрчлөх хүртэл ажиллуулах нь зөв шүү
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Иргэн Ө (43.242.243.197)
    Засаг огцруулаад өөдөлсөн түүх үгүй
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • МОНГОЛ (192.82.87.54)
    ЯГ НАРИЙНДАА ОЮУЭРДЭНЭ НАР Л ЭНЭ АСУУДЛЫГ БОСГОЖ АРД ТҮМНЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ ХҮССЭН ОДОО ДЭМЖЛЭГЭЭ ХАНГАЛТТАЙ АВЧ БАЙНА, ГЭТЭЛ ТҮНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАНА ГЭЖ ТЭМЦЭХ НЬ ЖООМОО АЛАХ ГЭЭД ГЭРЭЭ ШАТААВ ГЭДЭГТЭЙ ИАГААР НЭГ БОЛЖ, ТА БҮХНИЙ ЗОРИЛГЫГ ЮУ Ч БИШ БОЛГОХ ГЭЖ БАЙНА, ОДОО ЗОГСОЦГОО, ТАЙВАН ХАРЖ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛЧИЛЖ УЛС, АРД ТҮМНИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЖАГСАХАД БЭЛЭН АСААЛТТАЙ ТАНК МЭТ БАЙЦГААЯ
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    39 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    15 цаг 23 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    16 цаг 3 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    16 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    16 цаг 29 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    16 цаг 59 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    17 цаг 9 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 56 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    19 цаг 10 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    19 цаг 11 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    19 цаг 33 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    19 цаг 43 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    20 цаг 26 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    20 цаг 39 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    20 цаг 40 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    21 цаг 22 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    22 цаг 24 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    22 цаг 26 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    22 цаг 28 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    22 цаг 47 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК