Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга Ерөнхийлөгчийн "баатар"-ууд

2022-12-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батттулга буухаасаа өмнө Төрийн өмчит компаниудын Гүйцэтгэх захирлуудыг Хөдөлмөрийн баатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнаж байсан. Харин өдгөө эдгээр баатар, гавьяатууд "Нүүрсний" гэх хэргийн гол эздээр нэрлэгдэж байна. Нүүрс, төмөр замын хэрэгт холбогдож байгаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн "баатар" -уудыг танилцуулъя. 

Нэг. Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны зургадугаар сарын 6-ны өдөр хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан. Төрийн өмчит энэхүү компани Тавантолгой-Зүүнбаянгийн 416.1 км төмөр замын төслийн инженерийн хяналт болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийн захиалагч байсан юм. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ил болгосон 9 оффтэйк гэрээгээр захиалагчаар Н.Удаанжаргалын удирдсан "Тавантолгой төмөр зам"-ын захиалгатай, "Бодь"-ийн гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ ил болсон. Эндээс нэг км төмөр замыг ойролцоогоор 16 тэрбум төгрөгөөр Н.Удаанжаргал болон А.Амундрагийн хоршил барьж байгуулжээ гэдгийг харж болж байгаа. Ийм өндөр дүнгээр төмөр зам барьж, төлбөрт нь Тавантолгойн нүүрсийг "Бодь"-ийнхонд өгсөн түүнийг "Нүүрсний" хэргийн нэг эзнээр тодруулсан. Гэвч тэрбээр энэ хэрэг нийгэмд задрах мөчтэй зэрэгцэн хилийн дээс алхсан бөгөөд одоогоор эх орондоо эргэж ирээгүй байна.

Хоёр. Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр

"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаяр бол Х.Баттулга Ерөнхийлөгчийн төрүүлсэн бас нэгэн баатар. Түүнийг 2021 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан бөгөөд Х.Баттулга Ерөнхийлөгч буухаас ердөө сар гаруйн өмнө гэсэн үг юм. Ерөнхийлөгчийн нутаг нуга болох Т.Мөнхбаярын хувьд маш олон дуулианд нэр холбогддог. Хамгийн сүүлд "Нүүрсний" хэргээр найман хүнийг АТГ-аас саатуулсан мэдээнд түүний нэр бас л холбогдсон. Т.Мөнхбаяр бол Салхитын мөнгөний ордын мөнгөний хүдрийг "Трафигура" компанид өгч бэлэн мөнгө төрд босгож өгсөн "гавьяа"-г өөртөө наадаг нэгэн. Гэхдээ энэ нь гавьяа биш гай байжээ гэдэг нь эдгээр өдрүүдэд ил болж байгаа. Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярын хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын өндөр албан тушаалтнуудын сонгуулийн мөнгийг "Эрдэнэс силвер ресурс"-ээс босгосон байж магадгүй хэрэгт холбогдон шалгагдаж байв. Өдгөө нэмээд "нүүрсний" хэргийн нэг оролцогчоор нэрлэгдээд байна. Магадгүй түүнийг сайн шалгавал "Нүүрсний" хэргийн жинхэнэ эздүүд ил болох нь цаг хугацааны л асуудал болж байх шиг байна.

Гурав. Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан

Баянхонгорын уугуул нэгэн эр Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед гэнэт тодорч гарсан нь Дамдинсүрэнгийн Жаргалсайхан байлаа. Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан цөлх эр Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдож олны анхаарлыг татаж байлаа. Ингэж анхаарлын төвд орж байсан түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны зургадугаар сарын 6-ны өдөр Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээсэн юм. "Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компанийн захирал Н.Удаанжаргалтай нэг өдөр Хөдөлмөрийн баатар болсон тэрбээр мөн л Н.Удаанжаргалын адил Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын оролцогч. Нүүрс хийгээд төмөр замын хэрэгт хамгийн их оролцоотой хүний хамсаатан байж мэдэх түүнийг хуулийн байгууллагынхан хараандаа авсан тухай мэдээлэл буй.

Дөрөв. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр энгэрээ цоолуулсан Төрийн өмчит компанийн дараагийн Гүйцэтгэх захирал бол "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг. "Эрдэнэс Тавантолгой"-г цаасан дээр байхаас нь л ажилласан гэдэг Б.Ганхуяг захирлын хувьд "Нүүрсний" хэргийн одоогоор зарлагдаад байгаа хамгийн том, бас баримтууд нь ил байгаа оролцогч. Х.Баттулга Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны есдүгээр сард аж үйлдвэрийн гавьяат ажилтан болж байсан Б.Ганхуяг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Шарав (66.181.190.219)
    Шагнал ч хийж бүтээсэнд бус эрх мэдэлтний гар хөл болсон хүмүүст өгч дээ. Хэрэгт холбогдож шийтгэл хүлээсэн хүмүүсийн шагналыг хүчингүй болгох хэрэгтэй.
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
    • Буриад
      Эдгээр хүний ХБын цол тэмдгийг Төр хурааж Авах нь зүйд нийцнэ
      2022 оны 12 сарын 12
  • Зочин (103.242.47.42)
    Ер нь 1990 оноос хойшхи баатар гавъяатууд хүчингүй болгосон нь дээр, байгуулсан гавъяагүй ажлаа хийж явсан баагийнууд энэ цол авдаг болсон сүүлдээ монголд гай болсон хулгайч нар авдаг болсон цол. 90 оноос өмнөх баатрууд Намхайнямбуу гуай шиг нийгмийн төлөө хөдөлмөрлөсөн хүмүүсийн гавъяа шагналыг одоогийн хулгайч нарын шагналтай адилхан нэр устай байна гэдэг доромжлол. Хулгайч нарын загалмайлсан эцэг хамгийн сайн хулгай хийсэн хүмүүсээ шагнадаг болжээ.
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    3000 xun 1 odor Baatar boloo biz dee xeden arxichin avgai nar
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.22.147)
    Цэдэнбал даргаас бух шагнал хурааж бсан юм эд нараас хураахад харин ард тумэн дэмжинэ шуу дээ хураах давалгаа эхлуулье
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    ГАЙТАЙ ГАВЬЯАТ БАЛАГТАЙ БААТАРУУД
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.22.147)
    Энэ бол баттулгын хийсэн ажил шуу дээ одоо хамт хориод сайн шалгах хэрэгтэй буцаагаад энэ швгналуудыг нь хураан авах хэрэгтэй шуу дээ бараг юу ч хийхээгуй юм идсэн гэж огсон бна шуу дээ боль доо
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.182.184)
    монгол төрөөр жинхэнэ тоглоом хийчих юм байна л даа ичиж үхмээр юмаа
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Anhaar !!!!!!!!!!! (49.0.137.164)
    Odoo ene Baabaanuudiin Baatariig huraa Uul baabaa ooriin huselteer Baataraa ogchihood alga bolson harin ed nar yah bol harj l baydaa !!!
    2022 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    40 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    15 цаг 23 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    16 цаг 4 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    16 цаг 7 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    16 цаг 30 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    17 цаг 0 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    17 цаг 10 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 57 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    19 цаг 11 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    19 цаг 12 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    19 цаг 34 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    19 цаг 44 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    20 цаг 27 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    20 цаг 40 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    20 цаг 41 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    21 цаг 23 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    22 цаг 25 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    22 цаг 26 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    22 цаг 29 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    22 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК