Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Катарын Үндэсний баярын өдөр Аргентины баг Дэлхийн аварга болоход орсон гоол

2022-12-19
0
ЖИРГЭХ

 Арванхоёрдугаар сарын 18 нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Катар улсын Үндэсний баярын өдөр. Катарчууд баярынхаа энэ өдөр дэлхийн аварга тодрох ДАШТ-ий  финалын тоглолтыг хийхээр урьдчилан товлосон байсан.

Катарын Лусиал хотын 88966 үзэгчийн суудалтай төв цэнгэлдэхэд болсон финалын тоглолтод Аргентины баг Францыг торгуулийн цохилтоор хожиж дэлхийн аварга боллоо. Тоглолтын үндсэн цагийн 90 минут 2:2 тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн сунгасан 30 минутад хоёр баг тус бүр нэг гоол нэмж оруулан тоог 3:3 болгосон. Дахиж гоол ороогүй учраас тэмцээний дүрмийн дагуу ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад Аргентины баг Францыг 4:2-оор буулган авч дэлхийн аваргын алтан медаль хүртэж Цом өргөлөө. Дэлхий даяарх хөлбөмбөг сонирхогч үзэгчдийн уулга алдуулсан драмтай энэ тоглолтын 6+6 гоол хэрхэн орсныг танилцуулъя.

_20 мин 57 сек. Торгуулийн цохилт. Аргентины довтлогч Ди Мария айлын хаалгачийн талбай руу бөмбөг тууж орж ирэхэд хамгаалалтын шугамд байсан Францын довтлогч Дембеле түүнийг араас нь хөл тавьж унагалаа. Талбайн польш шүүгч Марциняк торгуулийн цохилт заалаа.

_22 мин 24 сек. Гоол. 1:0. Аргентины багийн ахлагч Месси торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж гоол хийж тоог 1:0 болгон багтаа тэргүүллийг авчирлаа.

_35 мин 30 сек. Гоол. 2:0. Аргентины зүүн жигүүрийн довтлогч Ди Мария хагас хамгаалагч Макалистерийн дамжуулсан бөмбөгийг тууж айлын хаалгачийн талбайд орж ирэн солгой цохиж Францын хаалгач Уго Льорисийн хаалганд гоол хийж тоог 2:0 болгов.

_78 мин 23 сек. Торгуулийн цохилт. Аргентины төвийн хамгаалагч Отаменди өөрийн хаалгачийн талбайд Францын довтлогч Коло-Муанийг араас нь дэгээдэж унагав. Талбайн польш шүүгч Марциняк торгуулийн цохилт заалаа.

_ 79 мин 28 сек. Гоол. 2:1. Францын довтлогч Мбаппе торгуулийн цохилтыг баруун хөлөөрөө гүйцэтгэж бөмбөгийг хаалганы зүүн талын шороон буланд зоож гоолын зөрүүг ойртуулж тоог 2:1 болгов.

_80 мин 59 сек. Гоол. 2:2. Францын довтлогч Мбаппе довтлогч Тюрамын оновчтой дамжуулсан бөмбөгийг баруун хөлөөрөө шууд цохин Аргентины Мартинесийн хаалганд гоол оруулж тоог 2:2 болгон тэнцүүлэв.

_107 мин 58 сек. Гоол. 3:2. Аргентины Месси айлын хаалгачийн талбай дотор бужигнаан дундаас ойсон бөмбөгийг өөрийн болгож Францын хаалганд гоол хийж тоог 3:2 болгон багтаа тэргүүллийг авчрав.

_115 мин 38 сек. Торгуулийн цохилт. Францын довтлогч Мбаппегийн хаалга руу цохьсон бөмбөгийг Аргентины хамгаалагч гараараа хааж дүрмийн алдаа гаргав.  Талбайн польш шүүгч Марциняк торгуулийн цохилт заалаа.

_115 мин 50 сек. Гоол. 3:3. Францын Мбаппе торгуулийн цохилтоос тэнцээний гоол хийж тоог 3:3 болгов. Тэрбээр “Катар 2022”-т хет-трик хийсэн анхны тоглогч болов.

Ялагчийг тодруулах торгуулийн цуврал 5 цохилт. Францын баг эхэлж гүйцэтгэв

_Гоол. 1:0. Францын багаас Мбаппе амжилттай гүйцэтгэж тоог 1:0 болгов.

_Гоол. 1:1. Аргентины багаас Месси амжилттай гүйцэтгэж тоог 1:1 болгов.

_Хаалгач хаав. 1:1. Францын багаас довтлогч Коман цохиход Аргентины хаалгач Мартинес хааж гоол хийлгэсэнгүй. Тоо өөрчлөгдсөнгүй 1:1 хэвээр үлдэв.

_Гоол. 1:2. Аргентины багаас довтлогч Дибала амжилттай гүйцэтгэж гоол хийж тоог 1:2 болгон багтаа тэргүүллийг авчрав.

_Хаалга оносонгүй. 1:2. Францын шилдэг хагас хамгаалагч Чуамени хаалганы зүүн хажуугаар гадуур цохиж торгуулийн цохилт алдав. Тоо өөрчлөгдсөнгүй 1:2 хэвээр үлдэв.

_Гоол. 1:3. Аргентины багаас хагас хамгаалагч Паредес баруун хөлөөр цохиж Францын хаалганы зүүн доод буланд гоол оруулав. Тоог 1:3 болгов.

_Гоол. 2:3. Францын багаас довтлогч Коло-Муани амжилттай гүйцэтгэж тоог 2:3 болгов.

_Гоол. 2:4. Аргентины багаас хамгаалагч Монтьел амжилттай гүйцэтгэж, Францын хаалганд гоол оруулж тоог 2:4 болгов. Гоолын зөрүү 2 болсон тул багууд сүүлчийн тав дахь торгуулийн цохилт хийх шаардлагагүй болов. Аргентины баг торгуулийн цохилтоор /4:2/ Францыг хожиж дэлхийн аварга болов.

Урьд нь 1978, 1986 оны ДАШТ-д Цом өргөсөн дэлхийн хошой аварга Аргентины баг “Катар 2022”-аас гурав дахь түрүүгээ авлаа. Өмнөх “Россия 2018” ДАШТ-ий түрүү, дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн Францын баг “Катар 2022”-оос мөнгөн медаль хүртлээ.

Б.Ерэнтэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    7 цаг 55 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    8 цаг 13 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    8 цаг 36 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 47 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    9 цаг 44 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    10 цаг 51 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    11 цаг 12 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    12 цаг 34 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    13 цаг 5 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    13 цаг 12 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    13 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    13 цаг 27 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    14 цаг 22 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    14 цаг 49 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    14 цаг 57 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    15 цаг 20 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    15 цаг 24 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    15 цаг 37 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    15 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    15 цаг 43 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК