Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжиж, цахимаар гэрээ хийнэ"

2022-12-20
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.


Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав. Дэлхийн банкны зүгээс 2018-2020 онд Монгол Улс дахь тээвэр, логистикийн эрэлт нийлүүлэлт, тэр дундаа махны тээвэрлэлтийн судалгааг хийсэн бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид хүрч буй нийт өртгийн 30 орчим хувийг зөвхөн тээвэр, логистикийн зардал эзэлж байгааг Н.Учрал сайд дурдаад Монгол Улс логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтээр дэлхийн 160 орноос 130 дугаар байранд байгаа нь тээвэр, логистикийн сүлжээг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулж байна. Иймд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "олон улсын болон бүс, бүс нутгийн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттай барьж байгуулж, хөрш орнуудын сүлжээтэй холбосон байна" гэж заасны дагуу авто замын сүлжээг сайжруулан логистикийн жишиг төв байгуулах зорилт тавьсан гэж байлаа.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банкны баг хамтран төслийн судалгааг 2020 оноос эхлүүлэн зохион байгуулж ажилласан. Энэхүү төслийн хүрээнд улсын чанартай 311 километр авто замд их засвар болон ээлжит засвар, 51 километр авто замыг шинээр барих, бүсийн хүрээнд тусгай горим шаардах мах, махан бүтээгдэхүүний төрөлжсөн жишиг логистикийн төвийг Өвөрхангай аймагт байгуулах бөгөөд дэвшилтэт технологид суурилсан үндэсний логистикийн платформыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна гэв.
Дэлхийн банкнаас авч ашиглах зээлийн эх үүсвэрийн 100 сая ам. доллар нь хөнгөлөлттэй зээл, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх бүхий нэн хөнгөлөлттэй зээлүүдээс бүрдэх ба жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин /SOFR/ ээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, 5 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 30 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй гэж төслийн танилцуулгад дурдсан.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хороод Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүд логистикийн төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах боломжтой эсэх, гадаадын зээл, тусламжаар болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа замын өртөгийн талаар Засгийн газрын гишүүд болон Ажлын хэсгээс тодруулж байлаа. Мөн шинээр тавигдах замын маршрут нь улсын хөгжлийн зорилттой нийцэж байгаа эсэх, логистикийн төвийг байгуулахад газар зүйн байршил нь оновчтой буй эсэх, зээлийн хэмжээ улсын өрд хэрхэн нөлөөлөх талаар асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн төслийн тодорхой хэсгийг эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн Сэлэнгэ, Төв аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх, мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын ерөнхий нөхцөл, зорилго, чиглэлийг тодорхой болгоход онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүд олон улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн талаар ярьж байхад эмэгтэй малчдын асуудал ямар хамааралтай талаар тодруулснаас гадна зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хувьд төсөв, эдийн засгийн үр ашгийн тооцоо байхгүй, гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед ам.доллараар авсан зээлийг хэрхэн төлөх талаарх тооцоо дутуу байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Засгийн газар дээрх асуудлыг гүйцээн боловсруулан дахин оруулж ирэх хүртэл асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа.

Дараа нь Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.  

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа. Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

“Ухаалаг засаг-2 төсөл” нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын дараах баримт бичигтэй уялдаж байна. Үүнд:

·Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 5.3-т ”Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.” гэж;

·Зорилт 7.5-д “Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно.” гэж;

·Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-д “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.” гэж;

·Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн 6.1-д “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.” гэж тус тус заасан.

Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.

Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Энэхүү “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийж, тус банкны Захирлуудын зөвлөл 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Байнгын хороод Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүд төслийн хүрээнд ямар ажил хийгдэх талаар тодруулж байлаа. Сайд Н.Учралын мэдээлснээр, Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийгдэх юм байна. Яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгэх бөгөөд түүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан аж.

Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжиж, цахимаар гэрээгээ хийдэг болж, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүд төслийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний зардал хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандсан бөгөөд 25 хувь хэмээн оруулж ирсэн зардлын хэмжээг 10 хувь хүртэл бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    14 цаг 21 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    15 цаг 2 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    15 цаг 5 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    15 цаг 28 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    15 цаг 58 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    16 цаг 8 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    16 цаг 55 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    18 цаг 9 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    18 цаг 10 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    18 цаг 32 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    18 цаг 42 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    19 цаг 25 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    19 цаг 38 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    19 цаг 39 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    20 цаг 21 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    21 цаг 23 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    21 цаг 24 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    21 цаг 27 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    21 цаг 46 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    21 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК