Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдох нууцаас гаргасан долоон гэрээ

2022-12-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол нууцаас ил болсон гэрээнүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллээр үргэлжилсэн.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцаас ил болсон 7 гэрээний талаарх мэдээллийг тус компанийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгын эхэнд, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, 2011 оноос эхэлж нүүрсээ борлуулж эхэлсэн байдаг. 12 жилийн хугацаанд нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн нийт 3.1 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсний 54 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлснийг онцолсон.

Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 тоот тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдох нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгосныг дурдахын зэрэгцээ  7 гэрээ тус бүрээр товч мэдээлэл хийв.  

Дээрх гэрээнд хэд хэдэн заалтууд оруулсан. Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК нь нүүрс нийлүүлэх гэрээний дагуу, нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө. Хэрэв гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ханшийн зөрүү үүсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК нь нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар хохиролгүй болгоно. Тус заалтын дагуу урьдчилгаа төлбөрийн дүнгээс үүссэн ханшийн зөрүүний алдагдал 1,248.9 мянган ам.долларыг “Эрдэнэс тавантолгой” ХК төлөхөөр болсон. Урьдчилгаа 110 сая ам.долларыг “Тавантолгой төмөр зам” ХХК-д шилжүүлсэн. “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос 60 хоногийн дотор “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д нийлүүлэх нүүрсийг тэргүүн ээлжид тээвэрлэх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулна гэдгийг Ж.Ганбат дарга мэдээлэлдээ онцолж байлаа.

Мөн тэрбээр “Загийн усны хоолой, усан хангамжийн төсөл” нь төмөр замтай холбоогүй гэдгийг тодотгоод уг усны төслийн гүйцэтгэгч нь Монголын компаниуд бөгөөд ажил нь 69.7 хувьтай байгаа гэв. Компани уг төслийг нууцдаа оруулсан учраас сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэгчид нь шууд гэрээ байгуулж, энэ төслийг явуулсан асуудал байгааг тодотгож байлаа.

Түүнчлэн далд уурхайн төслийн санхүүжилтийн төсөвт өртөг нь 69.9 тэрбум төгрөгтэй, геологи хайгуулын судалгааны ажил юм. Үүнийг нууцад хамааруулан тендер зарлахгүйгээр гүйцэтгэгчийг сонгосныг Бүрэн Эрхт төлөөлөгч мэдээлэлдээ дурдаад энэ хүрээнд 2022 он 10 сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 20.9 тэрбум төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 10 хоногт багтаан төлөхөөр тусгагдсан. Урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр 10 дугаар сарын 27-нд санхүүжилт гаргах гэж оролдсон “Эрдэнэс тавантойлгой” ХК-ийн холбогдох таван албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт хүргүүлснийг онцлов.


Дараа нь “Тавантолгой-Гашуунсухайт”, “Богдхан төмөр зам” чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон 2 гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. 

Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Австралийн “АЕСОМ” компаниар хийлгэж, 1 тэрбум 68 сая ам.доллартай тэнцэх өртөгтэй байхаар төлөвлөсөн. Тавантолгойгоос хилийн 208 дахь километр хүртэлх урттайгаар анхны ТЭЗҮ-ийг төлөвлөсөн байсныг 2020 онд тодотгоод, хил рүү 233 болтол дөхүүлсэн. Энэ тодотголын хүрээнд гаргасан ТЭЗҮ-ийг 213 сая ам.доллар болно гэж төлөвлөсөн. Ингээд дээрх хоёр ТЭЗҮ-ийн дүнг нэгтгэвэл 1 тэрбум 282 сая ам.долларын төсөвт өртөг болохыг дурдав.

Мөн “Богдхан төмөр зам”-ын төсөл одоогоор зогссон бөгөөд батлагдсан ТЭЗҮ нь 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй. ТЭЗҮ-ийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлын шийдвэрээр баталсан гэв. Үүнийг батлахдаа тунел, эстакадан гүүрийн хэсэгт 734.6 ам.сая доллар, дээд бүтцийн гүйцэтгэлд 328.2 сая ам.доллар, доод бүтэц буюу барилгын ажлын хүрээнд 342 сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлууд бий болно гэж байлаа.

Түүнчлэн, энэ ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 100 тэрбум төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Энэ 100 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” компанид шилжүүлж, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн зарцуулалт гарсан байв. “Эрдэнэс тавантолгой” ХК-д 100 тэрбум төгрөгийнхөө 57 тэрбум төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. 30 тэрбумын ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээндээ 12.6 тэрбум төгрөг нь  хийж байгаа ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа гэдгийг тодотголоо. 

 Хяналтын сонсгол нүүрс экспортлох үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод шалгалтын талаарх Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын танилцуулгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    14 цаг 20 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    15 цаг 0 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    15 цаг 4 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    15 цаг 27 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    15 цаг 57 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    16 цаг 7 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    16 цаг 54 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    18 цаг 8 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    18 цаг 9 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    18 цаг 31 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    18 цаг 40 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    19 цаг 24 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    19 цаг 37 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    19 цаг 38 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    20 цаг 20 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    21 цаг 23 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    21 цаг 26 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    21 цаг 44 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    21 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК