Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвлөлдөх ардчилал ба Монгол Улсын хууль

2022-12-28
0
ЖИРГЭХ

Монгол Улс Үндсэн хуульдаа “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1) хэмээн заасан. Энэ заалтад буй төлөөллийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг байгуулдаг бол “ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож...” гэсэн шууд ардчиллын зарчмыг төдийлөн хэрэгжүүлэхгүй явж ирсэн юм.

Ардчилсан тогтолцоо бүхий улс орнууд иргэдээ төрийн үйл хэрэгт оролцуулж, аливаа шийдвэр гарахдаа ард түмний санаа бодол, хүсэл эрмэлзлийг тусгах шууд ардчиллын арга, хэрэгслүүдийг өөр өөрийн онцлогт тохируулан авч хэрэглэдэг. Манай улс Үндсэн хуулийнхаа дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг батлан мөрдөж байна.

“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн үзэл санаа нь орчин үеийн зөвлөлдөх ардчилал (Deliberative Democracy)-ын зарчимд тулгуурладаг. Зөвлөлдөх ардчиллын гүн ухааны үндэс нь Аристотелийн улс төрийн онол баримтлалд суурилдаг хэмээн үздэг бөгөөд XX зууны дунд үеийн Германы философичдын бүтээлд үндсэн онол нь боловсорсон юм. Зөвлөлдөх ардчиллын үзэл санааны цөм нь ардчиллыг хэрэгжүүлэх үйл явц үндсэндээ иргэд, олон нийттэй зөвлөлдөх, хэлэлцэхэд оршдог гэж үздэг. Энэ үзэл санааг орчин үеийн философичид зөвлөлгөөн, хэлэлцүүлгийн агуулга руу илүүтэй чиглүүлж, олон нийтээс санал авах ажиллагааны арга зүйг нарийвчлан авч үзсэний томоохон төлөөлөгч нь Стэнфордын Их сургуулийн профессор Жеймс С.Фишкин юм. Тэрбээр зөвлөлдөх ардчиллын зарчмаар асуудлыг хэлэлцэх үйл ажиллагаа нь оролцогчид тухайн сэдвээр үнэн зөв мэдээллээр хангагдах, мэдээллийн эерэг ба сөрөг аргументууд тэнцвэртэй байх, тухайн асуудлаарх олон нийтийн дунд буй үзэл хандлагыг хэлэлцүүлэгт оролцогчид бүрэн төлөөлөхүйц олон талт байр суурьтай байх, тэдний дэвшүүлж санал бүрийг бодит үндэслэл хэмээн авч үзэх, түүнчлэн, оролцогчид хэлэлцүүлэг, мэтгэлцээнд ач холбогдол өгч байх зэрэг шинж чанарууд хангагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Дээрх шинж чанаруудыг хангаагүй тохиолдолд уг санал асуулга зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцэхгүй буюу Зөвлөлдөх санал асуулга болж чадахгүй гэж тэрбээр бичсэн байдаг.

Шууд ардчиллыг хэрэгжүүлэх аргуудын нэг болох зөвлөлдөх ардчиллын дээрх зарчмуудыг Монгол Улс “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульдаа тусган, санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулдаг байхаар зохицуулсан. Эхний үе шатанд оролцогчдыг хүн амын бүлэг, нийгмийн анги, давхрагуудыг бүрэн төлөөлөхүйц байдлаар статистикын шинжлэх ухааны арга зүйд суурилсан оновчтой түүвэрлэлтийн аргаар санамсаргүйгээр сонгож, асууж буй сэдэв, агуулгатай холбоотой мэдээллийг зохион байгуулалттайгаар олголгүйгээр шууд санал авна. Харин хоёр дахь үе шатанд эхний үе шатны санал асуулгад оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгож, тэдэнд зөвлөлдөх уулзалтын аргаар холбогдох мэдлэг, мэдээллийг тэгш, олон талт, иж бүрэн байдлаар олгосны үндсэн дээр санал авна. Учир нь иргэд бүрэн мэдээлэл авч чадаагүй байхдаа санал асуулгад хөндөгдөж буй сэдэв, агуулгад ихэнхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бөгөөд мэдлэг, мэдээлэл олгосны дараа илүү нухацтай, зөв байр сууринаас хандана. Ингэснээр санал асуулгын дүн, түүнээс гарах дүгнэлт, асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл оновчтой байж, бодитой үр дүн гарна.

Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэрийг эрх бүхий этгээд буюу “хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллага” гаргана. Энэхүү “эрх бүхий этгээд” зөвлөлдөх санал асуулгын сэдэв, зохион байгуулах хугацаа, хамрах нутаг дэвсгэрийн хүрээг тогтоохын дээр санал асуулгыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөхүйц бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх бөгөөд иргэн өөрөө өөрийн нэрийг дэвшүүлж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг оруулахгүй байхаар хуульчилсан бөгөөд сонгогдсон бүрэлдэхүүнийг эрх бүхий этгээд олон нийтэд танилцуулна.

Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, үе шат бүрийн товыг тогтоож, зохион байгуулах, хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгож томилуулах, санал асуулга хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх ажлыг шууд удирдан явуулна. Ингэж Зөвлөлдөх зөвлөлөөр санал асуулгын бүхий л үе шатыг удирдуулснаар хөндлөнгөөс нөлөөлөх улс төрийн болон бусад нөлөөллийг хянщзгаарлах, төрийн болон улс төрийн байгууллага, хуулийн этгээдээс хараат бусаар иргэд өөрийн үзэл бодлоор саналаа чөлөөтэй, үнэн зөв өгөх нөхцөл бүрдэж буй юм.

Зөвлөлдөх санал асуудлын асуултыг нэг сэдвээр, хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолж, гадаад үг хэрэглэхгүйгээр боловсруулах бөгөөд асуулт боловсруулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалт зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр эрдэмтэн, судлаач нар, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн оролцоог хангана. Үүнийг мөнхүү Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд ингэж мэдлэгтэйгээр санал өгөх зөвлөлдөх санал асуулгын зарчмыг хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд судлаач, эртэмтэд болон олон нийтийн санал бодлыг холбосон, хэрэгжих боломжтой бодит шийдлүүдийг гаргах, төрийн бодлогод тусгах нөхцөл бүрдэж байгаагаараа давуу талтай юм.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Claudia (156.0.212.36)
    МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiadiana307@gmail.com
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.160.111)
    Зөвлөлдөх ардчилал ҮХ - г СЭГЛЭЖ - Лүндээжанцан Чимидийг СЭВЭЛЗҮҮЛЖ байна ...
    2022 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    13 цаг 32 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    14 цаг 13 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    14 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    14 цаг 39 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    15 цаг 9 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    15 цаг 19 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    16 цаг 6 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    17 цаг 20 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    17 цаг 21 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    17 цаг 43 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    17 цаг 53 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    18 цаг 36 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    18 цаг 49 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    18 цаг 50 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    19 цаг 32 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    20 цаг 34 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    20 цаг 35 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    20 цаг 38 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    20 цаг 57 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    21 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК