Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа

2023-1-06
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа “Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүдээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд Зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах санал гаргасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсэгт заасныг үндэслэн уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Тус Байнгын хороо Ажлын хэсгийн саналыг үндэслэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг, хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс, Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар, төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, тогтоолын төслийг боловсруулсан болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь нь дэмжсэнээр тогтоол эцэслэн батлагдлаа.

Ингэснээр “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулав.

1/Отгондаваагийн Амартүвшин             

2/Гомбосүрэнгийн Галбадрах    

3/Хуягийн Ганбаатар                               

4/Өлзийхутагийн Ганхуяг                                    

5/Цэвэгмидийн Мандхайхатан   

6/Доржийн Моондой                                           

7/Одонхүүгийн Мөнхсайхан        

8/Банзрагчийн Отгонтөгс 

9/Лхагважавын Төр-Од                                                                

10/Гэлэгпилийн Чулуунбаатар                           

11/Сүхбаатарын Эрдэнэбат       

Мөн тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасан юм.

Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлав.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • GRANT OFFER (37.46.117.129)
    Жақсы жаңалық! Бұл жалпы жұртшылықты Біріккен Ұлттар Ұйымы COVID 19 қаржылық әсерінен зардап шеккен әрбір адамға ECT BANKS арқылы 205 000 АҚШ доллары көлемінде қаржылық бизнесті қолдау грантын беретінін хабарлау үшін. Мүдделі өтініш беруші SUPPORT@ECTBANKS.COM WhatsApp арқылы өтініш беруі 1 БҰҰ-ның АҚШ-тың Төлем бөлімінің кеңсесінен
    2023 оны 01 сарын 07 | Хариулах
  • VENKATA HOSPITAL +19083082601 (37.46.117.129)
    Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл Whatsapp: +19083082601 эсвэл +447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938.
    2023 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.26.84)
    Улс орны хөгжлийн тулгуур, бизнесийн нэг гол хүчин зүйл, үл хөдлөх хөрөнгө гэх мэт маш их мөнгө эргэлдэж, хөдөлмөрийн зах зээл болж явдаг чухал ажиллагаанд барилга байгууламж, дэд бүтэц байнга гарч байдаг үүний насжилт, чанар аюугүй байдлыг хангахын тулд юу хийх гэж байна аа. Ядаж барилга орон сууцаа хийцлэлтэй нь уялдуулж үнэлэх хэрэгтэй байна, насжилт тодорхойлох эсвэл барилгын аюулгүй байдал ногоон эко гэх мэт хогийн барилга барьчихаад хэдэн зуун саяар нь үнэлж байна шудрага биш байна.
    2023 оны 01 сарын 06 | Хариулах
  • MNS EN 806-3:2021 (202.179.26.84)
    Бурхан минь ямар олон хууль батлагдчихваа ингэж батлахаар алдаатай хууль гараад явчихдаг хуулиудын уялдаа холбоог хэрхэн хийсэн юм бол, одоо холбоосуудаар нь тайлбар хийж өгөх хэрэгтэй УИХ-ын тамгын газар жнь: Техникийн зохицуулалтын тухай хууль Барилгын тухай хууль 2 салшгүй холбоотой яаж уялдсан нь сонин байна.
    2023 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    12 цаг 43 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    13 цаг 23 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    13 цаг 26 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    13 цаг 49 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    14 цаг 19 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    14 цаг 29 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 16 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    16 цаг 30 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    16 цаг 31 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    16 цаг 53 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    17 цаг 3 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    17 цаг 46 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    17 цаг 59 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    18 цаг 0 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    18 цаг 42 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    19 цаг 44 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    19 цаг 46 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    19 цаг 48 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    20 цаг 7 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    20 цаг 14 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК