Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль тогтоогчдын арын алба, ажлын хэсгийнхний талаар дурсахуй

2023-1-17
0
ЖИРГЭХ

Одоогоос 31 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.

Энэ түүхэн үйл хэрэгт оролцсон Арын албаныхны талаар товч өгүүлье гэж бодсон юм.

АИХ-ын II хуралдааныг зохион байгуулах 11 ажлын хэсэг Улсын Бага Хурлын даргын захирамжаар 1991 оны 10-р сард байгуулагдсан. Нэг ажлын хэсэг 6-12 ажилтантай, бүгд 100 гаруй хүн хамрагдаж байсны дотор АИХ, УБХ-аас 55, Засгийн газраас 21, Ерөнхийлөгчийн  Тамгын газраас 14, бусад яам, тусгай газар, үйлчилгээний байгууллагуудаас цөөн хүн байв. Тухайлбал, УБХ-ын Тамгын газрын хэлтсийн орлогч дарга Ч.Бавуу гуайтай Техник үйлчилгээний хэсэг 16 хүнтэй ажилласан. АИХ-ын хуралдааны аппаратын орлогч, ерөнхий нарийн бичиг, нарийн бичгийн даргаар УБХ-ын Тамгын газрын орлогч дарга Л.Хангай, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Р.Түнжин, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нар ажилласны дээр өөрийн байгууллагаас АИХ-ын хуралдааны ажлын хэсэгт ажиллаж буй хүмүүстээ анхаарч, ажлын хэсгийнхээ ахлагч нарын удирдлагад бүрэн дүүрэн ажиллах ёстойг сануулдаг байсан нь сайхан санагддаг.

1990 оны 5-p сарын 20-нд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль батлагдсан нь Байнгын ажиллагаатай парламент БНМАУ-ын Бага хурал байгуулагдах эрх зүйн үндсийг тогтоосон. Хуульд “БНМАУ-ын Бага хурал нь хууль тогтоох, шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага” гэж заасан. Үүний дараа 1992 оны 1-р сарын 13-нд шинэ Үндсэн хууль батлагдаж, энэ үеэс Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг хэд хэдэн байгууллага эдэлж байсан гажуудал арилж, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийг батлах, өөрчлөх асуудлыг эрхлэх болсон.

Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын АИХ-ын депутатууд үг, өгүүлбэр, зүйл заалт, утга агуулга нэг бүрээр нягтлан шүүж, шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Ингэхдээ асуудал бүхэнд намын, хувийн болон аливаа нэг бүлэглэлийн эрх ашгийн үүднээс бус, нийтлэг эрх ашгийн үүднээс ханддаг байсныг арын албанд зүтгэж явсны хувьд дурдаж, ширүүн маргаан өрнөж, хуулийн хэлэлцүүлэг хойшлогдох явдал байсан боловч эцэстээ харилцан ярилцсаны дүнд хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд харшлахгүйгээр шийдэж байсан нь депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс болон УБХ-ын гишүүдийн гавьяа мөн.

УБХ-аас өргөн мэдүүлсэн төслийн нэр нь “Их цааз“ гэж байсан бөгөөд зөвхөн энэ нэрийг тойрч 3 өдрийн турш хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлгээр нэрийг ”Их засаг хууль“ гэж тогтоосон байв. Төсөлд улсын нэрийг “Монгол Улс” гэж оруулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зөвшилцсөнөөр хуулийн нэрийг “Монгол Улсын Үндсэн хууль“ гэж тогтсон.

Шинэ Үндсэн хууль амархан бүтээгүй. 1990 оны 3-р сард БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах асуудлыг хэлэлцсэнээр шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажил эхэлсэн. Улмаар 1990 оны 9-р сард БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, УБХ-ыг сонгосноор УБХ-ын анхдугаар чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1990 оны 10-р сард байгуулсан. Энэ үед АИХ, УБХ гэсэн дээд, доод хоёр хуралтай байсан. БНМАУ-ын АИХ-ын дарга Ж.Гомбожав дөрвөн орлогч, таван байнгын комиссын дарга, ажлын албаны гурван хүнтэй ажлаа явуулж, техник хэрэгсэл дутмаг мөн ч их ажилтай байсан.

АИХ-ын депутат, Орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнийг бүсчилсэн байдлаар, 1991 оны 6-р сарын 26-28-нд Архангай, Дундговь, Ховд, Хэнтий, Дархан хотод, 7-р сарын 1-3-нд Улаанбаатар хотод хийж, Үндсэн хуулийн төсөл, УБХ, Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийхээр АИХ-ын дарга захирамжилсан.

Зөвлөгөөний дүнг УБХ-аар хэлэлцэж тогтоол гаргасан. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх, хянан боловсруулах талаар БНМАУ–ын АИХ депутатуудын гаргасан санаачилгыг дэмжиж, Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, уг ажлыг депутатуудын уулзалттай уялдуулан хийх тухай заалт гаргасан.

АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн төслийг боловсронгуй болгох талаар чуулган эхлэхээс өмнө идэвхтэй оролцож байсан. АИХ-ын чуулганыг 18-21 хоногт 3.8 сая төгрөгт багтаан хийх төсөв, байр, унаа, бусад асуудлыг төлөвлөж эхэлсэн ч хоёр сар хагасын хугацаанд 20 гаруй сая төгрөгийн санхүүжилттэйгээр явагдсан билээ.

1991 оны 11-р сард Монгол Улсын “Их цааз”-ын төслийн ажлын хэсгүүдийн ажлыг уялдуулан зохицуулах Депутатуудын хороог 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус хороо нь АИХ-аас анхны хэлэлцүүлгээр тогтсон зарчмын тохиролцоог үндэслэн депутатууд болон Их цаазын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын томьёолон өгсөн саналыг нэгбүрчлэн хянан үзэж, санал бэлтгэн ажилласан. Арын албаныхнаас Үндсэн хуулийн жинхэнэ эх дээр гарын үсгээ үлдээсэн хүмүүс нь зөвлөх Б.Мандахбилэг, Д.Ганболд, Ж.Нарантуяа, Б.Одонжил, Ж.Элбэгсайхан, Д.Батбаатар, бичээч Т.Уранчимэг нар юм.

Ардчилсан Үндсэн хуулийг батлах хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлын арын албанд ажилласан УИХ-ын Тамгын газрын Ж.Нэргүй, Д.Алтангэрэл, Б.Энэбиш, С.Туул, Ж.Нарантуяа, Д.Насанжаргал, Д.Алтанцэцэг, Д.Цэндсүрэн Ц.Нарантуяа, Л.Баярсайхан, Ж.Батсайхан, Ө.Оюунчимэг, Г.Нарантуяа, Г.Совд, Л.Ганбаатар, Ш.Бурмаа, Х.Шаандар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Н.Лувсанжав, З.Өлзийсайхан, Н.Гэрэлсүрэн, Г.Далайжамц, А.Сумъяа, Засгийн газрын ХЭГ-ын С.Хажидсүрэн, Ж.Нарантунгалаг, М.Лантав, Ц.Сувд, Г.Аюурзана, хэвлэл мэдээллийн байгууллагын Б.Пүрэвдаш, Д.Цэдэн-иш, Монгол телевизийн С.Мягмар, О.Бат-эрдэнэ, Засгийн газрын Хэвлэх үйлдвэрийн С.Итгэлт, Б.Оюундэлгэр, Ордны гуанзны С.Төмөр-Өлзий, С.Татьяна, Автобаазын А.Аюурзана, Б.Осоржамаа, БХЯ-ны Ж.Жадамбаа, Н.Амгалан, ЦЕГ-ын Б.Пүрэв, Э.Баярсайхан, “Улаанбаатар” зочид буудлын Г.Хайсандай, “Залуучууд” зочид буудлын Г.Нямжав, Б.Туул, Монцамэ агентлагийн Б.Зоригт, Н.Алтай, 2-р эмнэлгийн Б.Алтанчимэг, С.Хишгээ, Ц.Чойжинхорол, Ордны комендатурын Б.Бизьяа, Г.Доёд,  Алтангэрэл нарын журмын нөхдөө санан дурсаж, бахархахгүй байж үл чадна.

Төрийн ажлын тогоонд чанагдаж, аливаад зохицох чадвар эзэмшсэн, бичиж боловсруулах ажилд гаршсан, депутатуудын хүсэлтийг барагдуулж, шийдвэрлэхэд туршлагажсан, ажилдаа түрүүнд ирж сүүлдэж явдаг, амралт, баяр ёслолын өдөр гэдгийг үл огоорон ажиллаж байсан хүмүүс бол эд юм. Депутат нарын санал, хэлсэн үгийг тэр үедээ л сайн гэгддэг магнитофонд бичиж байсан ч хальс дутагдалтайгаас цаасан дээр хурдан буулгахын тулд 24 цагаар ажиллах, тухайн өдрийн хуралдааны талаар гараар давхар тэмдэглэл хөтөлж орой бүр АИХ-ын дарга Ж.Уртнасан, эх баригч Б.Чимэд нарт танилцуулдаг байв.

Үндсэн хууль үнэхээр амар биш бүтсэн. Танхимын гадуур хийгдсэн ажил маш их. Тэдний ажлыг үл огоорч, зөвхөн хууль тогтоогчид, АИХ-ын депутат нар л гэж ярьж бичих болжээ. Ер нь аливаа ажилд зонхилж, манлайлж, аль эсвэл ачааны хүндийг үүрч, хариуцлагыг илүүтэй үүрч, зүтгэж чармайдаг нь “арын албаныхан” байдаг. Тэдний хийж бүтээснийг үнэлж, тэдний тухай дурсан ярих ёстой бөгөөд тэд ч бас санаа бодлоо хэлэх учиртай. Бидний яаж зүтгэж байсныг хууль тогтоогчид одоо ч сайнаар ярьдаг. Үндсэн хууль тогтоогчдын арын алба, ажлын хэсгийнхнийг  АИХ-ын орлогч дарга, доктор, профессор Л.Дашням “Ажлын морьд” гэж нэгэнтээ бичсэн.

Арын албаныхны ажил Үндсэн хууль батлаад өндөрлөөгүй, УИХ-ын Тамгын газарт үргэлжлэн ажиллаж, шинэ Үндсэн хуулиа сурталчлан хэрэгжүүлэгчид болсон. Тиймээс шинэ Үндсэн хууль нь хууль тогтоогчид, тэдний арын албаныхны хамтын оюун санааны бүтээл гэж бихувьдаа үздэг.

 

АИХ-ын ажлын хэсгийн ажилтан асан, доктор, профессор О.Лхагварэнцэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    11 цаг 16 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    11 цаг 56 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    12 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    12 цаг 23 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    12 цаг 53 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    13 цаг 3 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    13 цаг 50 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    15 цаг 4 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    15 цаг 5 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    15 цаг 27 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    15 цаг 36 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    16 цаг 20 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    16 цаг 33 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    16 цаг 34 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    17 цаг 16 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    18 цаг 18 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    18 цаг 19 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    18 цаг 22 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    18 цаг 40 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    18 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК