Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учралын "хууль"-ийг "Глоб Интернэшнл" төв эсэргүүцлээ

2023-1-19
0
ЖИРГЭХ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл"-ийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьж, өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд энэхүү хуулийг "танилцаж амжаагүй байхад УИХ-аар оруулж ирлээ" хэмээн шүүмжилсэн юм. Мөн УИХ-ын гишүүдээс гадна "Глоб Интернэшнл" төвөөс уг хуулийг эсэргүүцэж УИХ-ын даргад захидал хүргүүлжээ. 


Тус эсэргүүцлийн захидалд, "Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хэлэлцэх асуудлын тов, дарааллыг харгалзахгүйгээр, хүний эрхийн амин чухал асуудлыг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай адилтган авч үзэж, нэн яаралтай хэлэлцүүлэхээр болсныг эрс буруушааж байна.

1. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөр Монгол Улсад Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн судлаагүй, олон нийтэд хэлэлцүүлээгүй өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийн танилцуулгад дурдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бие даасан хуулийн төсөл боловсруулахаас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой эсэхийг Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан аргачлалд үндэслэн тооцоо, судалгаа хийж шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд үр нөлөөний үнэлгээ, холбогдох тооцоо, судалгааг хийсний үндсэн дээр мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авч, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлсний дараа хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй юм.

2. Манай улсад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, иргэдэд үйлчилдэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүй бодит утгаараа хөгжихөд хууль эрх зүйн орчин төдийлэн хангалттай бус байна. Тухайлбал, хууль тогтоомжид буй хязгаарлалтууд олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцээгүй тохиолдол их байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭОУП)-ын дагуу, хүний эрхийг зарим талаар хязгаарлаж болох боловч энэ нь заавал хууль ёсны байх, зайлшгүй байх, тодорхой цаг хугацаатай байх, зорилгодоо хүрэхэд хэм хэмжээндээ байх шаардлагатай бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хэмжээгээр хөндсөн байх ёстой. Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн 6.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн бэлэг тэмдэг, үндэсний соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон”, 6.1.3 дахь хэсэгт “хүнийг занилхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” тохиолдолд зөрчилтэй контент гэж үзэж, цензур бий болгож, улмаар хууль тогтоомжийн давхардал, хийдлийг үүсгэхээс гадна “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа юм.

3. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн. Хүний Эрхийн Зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсний дотор “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэх айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй үйлдэл болсныг илэрхийлж, эрс буруушааж байна.

Глоб Интернэшнл төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг хөхиүлэн дэмжих, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, сайн засаглал, төрийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм" гэжээ. 

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    10 цаг 18 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    10 цаг 59 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    11 цаг 2 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    11 цаг 25 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    11 цаг 55 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    12 цаг 5 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 52 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    14 цаг 6 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    14 цаг 7 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    14 цаг 29 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    14 цаг 39 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    15 цаг 22 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    15 цаг 35 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    15 цаг 36 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    16 цаг 18 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    17 цаг 20 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    17 цаг 21 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    17 цаг 24 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    17 цаг 43 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    17 цаг 50 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК