Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу төрийн аудитыг хийхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна

2023-2-11
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай  үүрэг, даалгавар  өгч ажиллаж байна.


УИХ-ын дарга өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндэсний аудитын газарт ажиллахдаа дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал,

- 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулах,

- Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, зөрчлийг арилгуулах талаар хэрхэн ажилласан тухай, 

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн хуульд хэрхэн хяналт тавьж байгаа талаар,

- Эрдэнэс таван толгой, Хөгжлийн банк зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлыг Аудитын байгууллага яагаад гаргаж ирэлгүй байдлыг хүндрүүлсэн талаар,

- Ард түмний нэрийн өмнөөс хяналт шалгалт тавьдаг үүргээ Төрийн аудитын байгууллага бүрэн хэрэгжүүлэхэд ажиллах төлөвлөгөөг гаргаж танилцуулах,

- Төрийн аудитын байгууллага 2022 онд гүйцэтгэсэн аудитын тайланг УИХ-д хүргүүлээгүй, хоцроож хүргүүлсэн шалтгаанаа тайлбарлах үүрэг өгсөн байна. 

Энэ дагуу Үндэсний аудитийн газрын удирдлагууд өнөөдөр /2023.02.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн үүрэг, даалгаврын дагуу хэрхэн ажилласан талаараа танилцуулав. Тус газрын Аудитын нэгдсэн удирдлагыг зохицуулах газрын захирал Ц.Энхжавхлан ажлаа танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Төрийн аудитын байгууллагаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, бодлого, чиглэл“-ийг баталж, ингэснээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, арга зүй тодорхой болж, ойлголтыг нэгтгэх, бодит хэмнэлт бий болгох, үр дүнг хэмжих, нэгтгэн дүгнэх боломж бий болсон.

Хоёрдугаарт, Төрийн аудитын байгууллага нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн санхүүгийн тайланд жил бүр санхүүгийн тайлангийн аудит хийхийн зэрэгцээ гүйцэтгэлийн аудитыг хийж, аудитын тайланг Улсын Их Хуралд хүргүүлэн холбогдох этгээдэд зөвлөмж өгч ажилласан. Мөн Эрдэнэс Монгол ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг 2019 онд хийж, 18,659.0 сая төгрөгийн 6 зөрчилд албан шаардлага өгч, гэрээт олборлогч компанитай байгуулсан гэрээ, олгосон санхүүжилт, хөрөнгө шилжүүлсэн асуудал болон худалдан авах ажиллагаа, нүүрс борлуулалтын гэрээтэй холбоотой 10 асуудлыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Гуравдугаарт, худалдан авалттай холбоотой  буюу Тендерийн тухай хуулийг  зөрчсөн асуудалд 309 аудитын зөвлөмж өгч, 213 албан шаардлага болон 19 төлбөрийн акт тогтоож, 3 асуудлыг Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан ажээ.

Төрийн аудитын байгууллага 2019 онд Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийж , 786.9 тэрбум төгрөгийн дүнтэй нэг (1) албан шаардлага өгсөн бөгөөд 540.8 тэрбум төгрөгийн дүнтэй албан шаардлагын биелэлтийг тус тус ирүүлж байжээ. Хөгжлийн банкны тухайд хуулийн өөрчлөлтөөр олон улсын Аудитын байгууллагаар аудит хийлгэхээр өөрчилсөн аж.

Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн оролцож, Үндэсний аудитын байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бэлтгэн танилцуулж байгааг үнэлээд Төрийн аудитын хуулийн зарим заалтыг тодорхой болгож,  төрийн санхүү, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэх, үр ашигтай зарцуулах, төлөвлөх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлэхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай байгааг онцоллоо. Тэр байтугай хэвлэл, мэдээллээр гарч буй мэдээллийг нягталж, ард түмэндээ үнэн зөвийг эргэн мэдээлж байх ёстой. Төрийн аудитын байгууллага нэг талаар “шүгэл үлээх” байгууллага төдийгүй авлигатай тэмцэхэд манлайлах хэрэгтэй. Цаашид УИХ-ын Төсвийн байнгын хороогоор ажиллах төлөвлөгөөгөө батлуулж, төрийн хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Төрийн  санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны  журмыг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Төрийн болон төсвийн хяналтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх үүрэг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    8 цаг 32 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    9 цаг 12 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    9 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    9 цаг 39 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    10 цаг 9 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    10 цаг 19 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    11 цаг 5 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    12 цаг 20 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    12 цаг 21 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    12 цаг 43 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 цаг 52 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    13 цаг 36 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    13 цаг 49 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    13 цаг 49 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    14 цаг 32 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    15 цаг 34 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    15 цаг 35 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    15 цаг 38 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    15 цаг 56 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    16 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК