Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт эхэллээ

2023-2-14
0
ЖИРГЭХ

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.14) Төрийн ордонд эхэлж байна.

Монгол Улс парламентын засаглалтай орон учраас иргэд сонгож байгуулсан Улсын Их Хурлаараа уламжлан засгийн эрхийг хэрэгжүүлдэг. Мөн иргэдэд төрийн бодлого үйл ажиллагаанд оролцох өргөн боломж байдаг.

Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалж байна.

Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн Төрийн ордонд болж буй зөвлөлдөх уулзалтад оролцож байна. 

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. 

Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь социологи, математикийн шинжлэх ухааны аргачлалаар  нийт ард түмнийг төлөөлж чадахуйц хүмүүс нэг дээвэр дор цугларч байгааг тэрбээр дурдаад "Та бүхний дотор малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл байна. Энэ бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт  ард түмнийг төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна" хэмээлээ.  

Төрийн хэрэгт оролцож буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь хамгийн чухал гэдгийг Г.Занданшатар дарга тэмдэглээд "Та бүхэн эхлээд хэлэлцэх гэж буй асуудал, дэвшүүлж асуултын талаар  эерэг, сөрөг талтай тэнцвэртэй мэдээллийг авсны дараа асуудалд нухацтай хандаж, асуултаа асууж, санал бодлоо илэрхийлэх ёстой юм" гэлээ. (бүрэн эхээр эндээс)

Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулга нь шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулга явуулахын өмнө шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал асуулгад бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулахаар заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан юм.

Уг зөвлөл нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан, тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх ёстой бөгөөд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй гэж заасны дагуу 11 хүний  бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр монгол төрийн бодлогын нэн тулгамдсан асуудлаар зөвлөлдөн хэлэлцэхээр өөр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ тээж энэ танхимд хуран цугласан зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчдод Зөвлөлдөх зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.  

Танхимд хүрэлцэн ирсэн зөвлөлдөх уулзалтын оролцогч нэг бүр Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохыг зөвшөөрч, ард түмнийхээ нэгэн чухал төлөөлөл гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн юм.

Бүх нийтээрээ хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх санал асуулга бол төрийн бодлого, үйл ажиллагаа болон олон нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой шийдвэр гаргах эрх бүхий этгээд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдтэйгээ зөвлөлдөж, тухайн асуудлын учир шалтгаан, шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замын талаар харилцан ойлголцож шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн дарга дурдав.

Зөвлөлдөх ардчиллын орчин үеийн онолд суурилсан зөвлөлдөх санал асуулгын энэ хэлбэрийг эдүгээ дэлхийн олон улс оронд хэрэглэдэг байна. Манай улсын хувьд орон нутгийн түвшинд 2 удаа, улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь юм. Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, зорилтоо биелүүлэхийн төлөө Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаагаа нарийвчлан төлөвлөж, бүхий л бололцоогоо дайчилж байгааг тэрбээр нээлтийн үгэндээ тэмдэглэн хэллээ.

Тус зөвлөл байгуулагдсан өдрөөсөө хойш нийт 9 удаа хуралдаж, дотоод зохион байгуулалт, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, зөвлөлдөх санал асуулгын үе шат, санал авах өдрийг тогтоох техникийн хяналтын комисс байгуулах, хоёр дахь шатанд сонгогдсон иргэдэд тухайн сэдвээр мэдээлэл өгөх, судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллагын албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхй этгээдэд санал болгох зэрэг хуульд заасан тодорхой асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргасан байна.

Цаг хугацаа шахуу, сэдэв, асуудал олон талтай, өргөн хүрээтэй байсан учраас санал асуулгын асуулт боловсруулах ажил Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хувьд амаргүй байсан гэдгийг Г.Чулуунбаатар дарга хэллээ. Зөвхөн энэ асуудлаар 6 удаа хуралдаж, асуудлыг олон талаас нь нухацтай тунгаан ярилцахдаа асуудлын томьёолол тус бүрийн талаар гишүүдийн тайлбар, үндэслэлийг сонсож, санал хураан олонхын саналаар эцэслэн шийджээ. 

Санал асуугын асуултуудын анхны хувилбарыг “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын хэлэлцүүлгийн бүрэн хэмжээний тэмдэглэл болон түүнийг нэгтгэсэн Улсын Их Хурлын Тамгын газрын суурь мэдээлэл гол хэрэглэгдэхүүн болсон гэв. Дээрх хоёр арга хэмжээнд нийт 800 иргэн оролцож, давхардсан тоогоор 300 гаруй хүн үг хэлж, нийт 600 гаруй санал дэвшүүлсэн байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагаас цахимаар санал авах ажлыг Зөвлөлдөх зөвлөл зохион байгуулжээ.

Дээрх өгөгдөлд тулгуурлан асуултын анхны хувилбарыг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Тус хороо асуултуудыг туршсан бөгөөд холбогдох санал ирүүлсний дагуу зөвлөл дахин нягтлан, засварлаж 20-ны өдөр эцэслэн баталжээ.

Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг чанд баримтлан, улс төрийн нөлөөллөөс ангид, шинжлэх ухаанч байх, хувь гишүүний итгэл үнэмшилд хөтлөгдөхгүй, улс орны хөгжил, нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэх, хууль дээдлэх, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг чухалчлах, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж тайлбар үндэлслэлийг анхааралтай сонсож ярилцах зэргээр ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал бүрдүүлэн ажиллахыг хичээн ажилласан болохыг Зөвлөлдөх зөвлөлийн дарга хэллээ. Төгсгөлд нь тэрбээр “Та бүхэн хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автахгүйгээр зөвлөлдөх уулзалтынхаа бүхий л шатны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, иргэний хувьд төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн эрхээ бодитойгоор хэрэгжүүлнэ гэдэгт бүрнээ найдаж байна” гэлээ.

Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, дүүргээс 800 хүн оролцож байна. Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 427 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь дээд боловсролтой, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.

Өнөөдөр эхэлж буй энэхүү Зөвлөлдөх уулзалтын турш оролцогчид урьдчилан хүргүүлсэн лавлагаа, танилцуулга, мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ асуулгын дөрвөн сэдэв тус бүрээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсоно. Оролцогчдыг 15, 15-аар нь бүлэг болгон хуваарилж, өөр хоорондоо зөвлөлдсөний дараа судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээчид асуулт тавьж, хариулт авах юм. Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн оролцогч нэг бүрээс өмнө авсан асуулгаар дахин санал асуулга авна. Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн, Зөвлөлдөх уулзалтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлэх юм. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хугацаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

Төрийн ордонд 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэх зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал, “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд өрнөж, илтгэлүүд танилцуулан хэсгийн сургалтууд явагдаж, нэгдсэн хэлэлцүүлгүүд болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    7 цаг 40 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    8 цаг 20 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    8 цаг 23 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    8 цаг 46 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    9 цаг 16 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    9 цаг 26 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    10 цаг 13 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    11 цаг 27 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    11 цаг 28 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    11 цаг 50 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 цаг 0 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    12 цаг 43 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    12 цаг 56 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    12 цаг 57 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    13 цаг 39 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    14 цаг 41 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    14 цаг 43 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    14 цаг 45 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    15 цаг 4 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    15 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК