Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, хөгжлийн зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл

2023-4-11
0
ЖИРГЭХ

“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум Улаанбаатар хотноо 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй бөгөөд энэ өдөр /2023.04.11/ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” сэдвээр Төрийн ордонд үргэлжиллээ.

Форумын энэ өдрийн ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр, Дэлхийн улс орнууд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжүүлэх хугацааны тэн хагас нь өнгөрсөн байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг чухал амлалт, үүрэг бол жендэрийн тэгш байдлыг хангах юм. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах цогц зорилт нь улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын өмнө хүлээсэн нэг үүрэг, амлалт.

Монгол Улсын хувьд “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” гэсэн хандлагыг баримталж, гэр бүл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, жендэрийн зорилтуудыг дэвшүүлж, асуудлуудыг шийдэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа орон. 2030 онд хэрэгжүүлсэн байх ёстой ч цар тахлын нөхцөл байдал болон бусад олон хүчин зүйлсээс үүдэн хэрэгжилт удаашралтай байна гэж үзэж байна. 

Форумын нээлтийн үеэр онцолж хэлэх нэг мэдээ байна. 2023 оны зургадугаар сарын 13, 14-нд Улсын Их Хурлаас АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын Эва их сургууль, “Бан Ги Мүн” сантай  хамтран “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Жендэр болон тогтвортой хөгжил” гэсэн сэдвээр олон улсын форум зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв, Тогтвортой хөгжлийн сургуулиудын эрдэмтэн, судлаачид, БНСУ-ын судлаачид, Төв Ази-Алтай дамнасан улс орнуудын төлөөлөл өргөнөөр оролцоно гэж итгэж байна. Өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ талаар санал солилцсон. Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх чиглэлээр чухал арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зургадугаар сар бүхэлдээ эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх сар болно хэмээн итгэж байна. Тухайн сард Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.

Жендэрийн талаарх статистикийг харахад эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нэг томоохон асуудал нь өнөөдрийн форумын гол сэдэв болох шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн идэвх, оролцооны асуудал юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Улс төрийн оролцооны талаарх хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 146 улсаас 113 дугаарт орсон байна. Мэдээж хэрэг, энэ бол сайн үзүүлэлт биш.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх статистик, тоо баримтаас харахад  дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь 26.5 байгаа бол Ази тивд 21.2 хувь байна. Харин манай улсад 17 хувь байгаа нь бид энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах механизмыг бүрдүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоо, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна.

Ийм ч учраас бид Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Улсын Их Хурлын жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ хийх ажлыг эхлүүлж байгааг дурдахад таатай байна. Парламент өөртөө жендэрийн үнэлгээ хийх нь цаашид аливаа хууль тогтоомж жендэрийн үзэл баримтлалтай байх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг сайжруулахад чухал алхам болно. Ийм ч учраас Улсын Их Хурлын даргын дэргэд “Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөл” байгуулсан. Энэ зөвлөлийг манай Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ахалж байна. Энэ зөвлөлд үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан эмэгтэй парламентчдын хууль тогтоох, боловсруулах явцад саналыг нь сонсох, тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжийг бүрдүүлсэн механизм юм. Энэ зөвлөл, механизмаар дамжуулан бүхий л хууль тогтоомжид эмэгтэйчүүдийн, жендэрийн асуудлыг тусгах талаар идэвх санаачилгатай ажиллах бололцоотой. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгэмийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ахалж ажилладаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн боловсруулалтад идэвхтэй оролцож, 1:1, жагсаалт, эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд Д.Сарангэрэл, Х.Булгантуяа гишүүн тэргүүтэй эмэгтэй гишүүд идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Үүнээс гадна бид хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгохоор ажиллаж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргаашаас хэлэлцэж эхлэх гэж байгаа. Энэ талаар хоёр төсөл өргөн мэдүүлсэн. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр цаг товлоод байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд нэг зоосны хоёр тал шиг багц хууль юм. Эдгээр төслийн хэлэлцүүлэг энэ дөрөвдүгээр сарын нэг чухал сэдэв байх болно. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг томилох, сонгогдоход дэмжлэг үзүүлэх тусгай зохицуулалтуудыг эдгээр хуулийн төсөлд тусгаж, улмаар эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоо бий болгохыг зорьж байгаа юм. Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн сонгуулиас гадна шийдвэр гаргах түвшинд, гүйцэтгэх засаглалын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын Тамгын газрын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай ажиллаж байгаа. 2020 оноос хойш. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах асуудал бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд квот тогтоохоос гадна шийдвэр гаргах түвшин, бодлогын түвшин ийм квотыг тогтоох асуудал гэж үзэж болно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн эзлэх хувь хамгийн багадаа 30-40 хувь байхаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна. Мөн хувь тэнцүүлэх зарчмаар нам, эвслийн жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хувьд хүйсийн харьцаа тэнцүү байх, жагсаалт нь эрэгтэй, эмэгтэй ээлжилж дараалсан буюу 1:1 байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол жендэрийн тэгш байдлыг хангах талаар манайд улсад урьд өмнө огт байгаагүй шинэлэг, дэвшилт зохицуулалт юм. Энэ маань санал тоолох, нээлттэй, хаалттай жагсаалтад тусгалаа олохоос олон зүйл хамаарна. Улс орны хэмжээнд нээлттэй, хаалттай жагсаалтаа хэрхэн тоолохоос жендэрийн тэгш байдлыг хангах болон сонгуулийн тогтолцоог үр дүнтэй болгоход чухал элементүүд байх юм.

Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийн хөшүүргээр дамжуулан жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгаж байна.

Хуулийн төслүүдийг парламентаар хэлэлцэх үед бид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлыг шийдвэр гаргагчид болон олон нийтэд сайтар таниулах ёстой. Өөрөөр хэлбэл жендэрийн тэгш байдлыг хангана гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд харин хөгжлийн бүхий л зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл гэдгийг нийт нийгмээрээ, сонгогчдын түвшинд, боловсролын түвшинд ойлгох, ухуулах ёстой. Жендэрийн эрх тэгш байдал бол нөгөө талдаа хүний эрхийн суурь асуудал гэдгийг ч бид ухамсарлах учиртай.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой болохыг олон улсын судалгаа харуулдаг. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 хувиар нэмэгдэхэд авлига 8 хувиар буурдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг. Эмэгтэй сайд олон ажилладаг Засгийн газартай улс орнуудад авилгын индекс бага байдаг гэх тооцоо ч бий. Ардчиллыг эрхэмлэдэг, засаглал сайтай, хууль дээдлэх ёс, шударга сонгуулийн тогтолцоо бүрдүүлсэн улсад жендэрийн тэгш эрх сайн хангагддаг нь нэгэнт жишиг болжээ. Үүнийг бид нийгмийн чиг баримжаатай ардчилсан хөгжлийн загвартай улс орнуудаас тод томруунаар харах боломжтой. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах нь манай улсын ардчилал, засаглалын үйл явц ямар түвшинд байгааг илтгэх чухал шалгуур болно.

Эцэст нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд эрэгтэйчүүд ч манлайлал үзүүлэх ёстой гэдгийг тэмдэглэж хэлье. “UN Women” буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах байгууллагын судалгаагаар эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэй лидерүүдийн манлайлал, дэмжлэг маш чухал байдаг гэж үзсэн.

Иймд миний бие Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Улс төрийн намуудын эрэгтэй удирдлага, парламентын нийт гишүүд, эрэгтэй гишүүддээ эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог дээшлүүлэх хууль эрх зүйн дэвшилт шинэчлэлийг тууштай дэмжихийг уриалж байна. Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж ажиллахыг уриалж байна гэлээ

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үг хэлсэн юм.

Тэрбээр, “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд томоохон өөрчлөлт хийх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Койка” олон улсын хамтын ажиллагааны агентлагт гүн талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүд улс төрд амжилт гаргах таатай орчин бүрдүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар олон улсын эксперт, мэргэжилтнүүдээс сонсох завшаан өчигдөр бидэнд тохиосон. 

Монголын улс төрийн намуудын лидерүүд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг, өөрчлөлт шинэчлэлтийн туршлагаа хуваалцаж, улмаар шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалтад улстөрийн 10 намын удирдлага  гарын үсэг зурлаа. Энэ нь улс төрийн тавцанд эмэгтэйчүүд тэгш төлөөлөлтэй байх хүчин чармайлтыг Монголын ард түмэн бодитоор баталгаажуулах явдал гэж харж байна” гэлээ.

Хатагтай Илейн М.Конкиевич, улс төрийн намын дотоод шийдвэр гаргах байгууллагууд 40 хувийн квот тогтоож, сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангах талаар амлалтдаа тусгагдсаныг онцлон дурдаад, энэ нь ирэх сонгуулиар үндэсний ба орон нутгийн түвшинд УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол алхам болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн, Амлалтад тусгагдсан хүчин чармайлт нь сайшаалтай ч, бид тэрхүү үүрэг амлалтыг бодит үр дүнд хүргэж, биелэлтийг ханган баталгаажуулах шаардлагатай. Бодит үр дүнд хүрэхийн тулд, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд тэгш байр суурь эзлэх тогтолцооны өөрчлөлтөд түлхэц өгөхүйц хууль тогтоомж бидэнд хэрэгтэй байна.

УИХ-аар удахгүй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэг УИХ-ын гишүүд, улс төрийн лидерүүдийг үнэ цэнтэй нотолгоо, бодитой үндэслэл бүхий мэдээллийг хүргэнэ гэж найдаж байна хэмээсэн.

Хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үгийнхээ төгсгөлд, Дахин хэлэхэд, жендэрийн тэгш байдал гэдэг нь хүний суурь эрх ба харин давуу эрх биш. Мөн зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал ч биш. Жендэрийн тэгш байдал нь эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст хамааралтай гэдгийг онцолсон юм.

Иймд монголын бүх эрэгтэй удирдагч, лидерүүдэд нөлөөлөл, чадавхаа ашиглан хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө тус тусын нам, байгууллагаа манлайлахыг дахин уриалж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Үндсэн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын Дэд дарга С.Одонтуяа “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр, Латви улсын Парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар  шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр тавьж, “Сонгуулийн тогтолцоо, нэр дэвшигчийн квотын шинэчлэлээр өөрчлөлтийг бий болгох нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    3 цаг 48 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    4 цаг 28 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    4 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    4 цаг 55 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    5 цаг 25 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    5 цаг 35 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    6 цаг 21 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    7 цаг 36 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    7 цаг 37 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    7 цаг 59 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    8 цаг 8 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    8 цаг 52 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    9 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    9 цаг 5 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    9 цаг 48 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    10 цаг 50 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    10 цаг 51 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    10 цаг 54 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    11 цаг 12 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК