Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даргын цүнх бариагүй 88-ын жимээр…

2023-4-11
0
ЖИРГЭХ

Өндөр албан тушаалтны ширэн цүнхийг барьдаггүй залуу өөрийнхөө мэдлэг чадлаар 12 сая төгрөгийн цалинтай ажилд шударгаар тэнцэх боломж Монголд бий юу. ЗГХЭГ-ын газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна гэж оны эхэнд зарласан нь итгэхэд бэрх мэдээ байлаа. Ар араасаа дэлбэрч тэсэрсэн авлигын дуулиант үйл явдлуудын чимээ шуугианд дарагдсан нээлттэй сонгон шалгаруулалт үр дүнтэй болж чадсан уу. Эцсийн эцэст Д.Амарбаясгалан энэ үгэндээ хүрсэн үү. Үүц баялгийн өрөм тос болсон “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, Оюу толгойн Монголын талын 34 хувь, “Монголросцветмет” зэрэг томчуудыг өөртөө багтаасан толгой компани “Эрдэнэс Монгол”-д арын хаалгагүй, ардын хүүхэд ажилд орж чадсан уу.

Энэ оны эхний ажлын өдрөөс е-tanhim.gov.mn сайтад “Эрдэнэс Монгол”-д ажилд орох хүсэлтэй 3544 хүн анкетаа илгээж, 255 нь бүртүүлж, 1215 нь шалгалт, ярилцлагад орсон байна. Төрийн өмчит компани өөрөө биш их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэд, Төрийн албаны зөвлөл, Хурдасгуур төвийнхөн шалгалтын агуулгыг боловсруулсан.

МҮХАҮТ удирдаж, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн төлөөлөл, их, дээд сургуулийн багш нараас бүрдсэн 30 гишүүнтэй комисс шалгаруулаад, “Эрдэнэс Монгол”-д дүнгээ хүлээлгэн өгсөн байна. Шударгаар шалгарч тэнцсэн 88 залуу 2023 оны хоёрдугаар сарын 2-ноос эхлэн сарын 2-12 сая хүртэлх төгрөгийн цалинтай ажиллаж эхэлжээ.

Энэ бол Солонгост ажиллах залуучуудын цуваа  биш. Монголын ТОП компанид өндөр цалинтай, нэр төртэй ажилд өөрийн мэдлэг чадлаар тэнцсэн залуучууд юм. Ар, өврийн хаалгаар биш авъяас, чадлаараа тэнцсэн 88 шинэ менежер уул уурхайн 39 охин компани, гурван том төслийн нэгжийг уялдуулан зангиддаг толгой компанийн уураг тархинд нь ажиллаж, улс орны төсөв, эдийн засгийн амин гол судсыг барилцаж эхэллээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн бодлогын газарт 12, Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газарт 13, Төслийн судалгаа, үнэлгээний газарт долоо нь ажиллаж байна. Нүүрс эрчим хүчний группын удирдлагад 37, Зэс металын группэд 13 шинэ менежер, ахлах менежерүүд ажилдаа орсон. Ахлах менежер гэдэг нь хуучин ойлголтоор бол газар, хэлтсийн дарга нар юм. “Засгийн газраас төрийн бүтээмж нэмэх, ил тод ажиллах, хүнд суртал арилгах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадлаа” гэж Д.Амарбаясгалангийн мэдэгдсэн сайн мэдээ дуулиан шуугианы дундуур дуулдаж үзэгдэхгүй өнгөрсөн.   

Цүнхчингүүдийн биш мэргэжлийн баг бүрдвэл төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нь ахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байх нь илт тодорхой хүчин зүйл.

“Эрдэнэс Монгол”-оос эхэлсэн энэ жишгийг төрийн бүх алба, төрийн өмчит компаниудад хэм хэмжээ, заавал мөрдөх стандарт болгон тогтоохын хэрээр цүнх баригчдын цуваанд үхлийн цохилт өгөх болно. Цүнх баригчдын эгнээг эвдрэх тусам ур чадварыг үнэлдэг соёл, хандлага хэвшиж түгнэ.

​Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай бол цүнх баригчдын цуваа, албан тушаалын сүлжээгээр бүгдийн боломж, ирээдүйг дээрэмдсэн гэмт хэргүүдийн цуврал. Орон байрны хулгайн хэргээр шүүхээс ял авч байсан Т.Батдөл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга болж, гэртээ 10 тэрбум төгрөг хадгалсан шимэгч. Нүүрсний аман дээр сууж, Богд уулын амуудыг дүүргэж, Казахстанд хүртэл хаус хорооллууд бариулсан хачиг хувалзууд. Эрх мэдэлтний ширэн цүнх баригсад, шинэхэн цувыг өмсгөгчид, шим шүүс сорогч шимэгчид ардын хүүхдийн амжилт, хувь заяаны дээрэмчид юм.

Төрийн алба, төр, орон нутгийн өмчит компаниудад хууль бусаар томилогдсон 6000-8000 гаруй хүний асуудал хөндөгдөж буйг ЗГХЭГ-ын дарга талаар Д.Амарбаясгалан мэдээллээ. Шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхээс дутахгүй чухал ажил бол вакцин тарих явдал. Шимэгч үүрлэх замыг ариутгах шилмэл арга нь хэний цүнхийг барьснаар нь биш хэн ямар мэдлэг чадвартайг нь үнэлдэг нээлттэй сонгон шалгаруулалт. Төрийн өмчит хамгийн том компани “Эрдэнэс Монгол”-д амжилттай болсон туршилтаа бүх газарт хатуу мөрдүүлсэн цагт хачиг хувалз шигдэхгүй.

Шүүрний үсэнд өртсөн шимэгчид язганан бужигнаж, цүнхний эзэд өвөртөө мэс, сэтгэлдээ өс зангидан оволзож байна. Тэд мөнгөтэй, сүлжээтэй, троллтой, ов мэхтэй. "Шүүр" ажиллагааг нугалаа завхрал болгох, дагуулж тонгорох, далимдуулан мушгин гуйвуулах, ЗГХЭГ-ын даргын албан бичгээр гул барин, шүүхэд зориуд ялагдах жүжиг зохиох гэх мэт зүсэн зүйлийн ов мэх, арга залиа ашиглаж эхэлсэн баримтууд ч илэрч байна.

Авилгын эсрэг "5Ш" хөтөлбөр зарласан Засгийн газар, “Шүүр” ажиллагааг гардан хариуцаж буй Д.Амарбаягаланг харлуулж гүтгэх олон арван төлөвлөгөө тэдэнд бий. Хур хог овоорсон, хувалз хачиг шавсан төр цэвэрлэх амар ажил биш, цөсгүй, зүрхгүй хүний үүрэх ачаа биш. Хүйтэн тархитай, халуун цустай байж, хүний, өөрийн намынхан, дээд үеийн ах нарынхаа 33 жил барьж босгосон авилгын сүлжээг нурааж, аалзны сүлжээ, асар их ашиг орлогыг нь таслах нь улаан гараараа гал атгасан гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-д өөрийн авъяас чадлаар, арын хаалгагүйгээр шалгарч тэнцсэн 88 залуугийн гаргасан жимийг зам болгое гэвэл гэвэл, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг хулгайд алдахгүйг хүсвэл илүү олуулаа шүгэл үлээж, шүүр барих цаг ирэв. Хачигтай мал таргалдаггүй. Шимэгчтэй төр өөдлөхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.БАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.72)
    Арын хаалга танил талгүй юм алгаа МУИС ын бүх тэтгэлэг хөтөлбөрүүд шударга бусаар явагддаг хүүхэд маань хичнээн 1рт бичигдээдч хэрэг алгоо сэтгүүлчид муис дээр очиж мэдээ хайвал маш их авилга илрүүлнэ
    2023 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    3 цаг 48 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    4 цаг 28 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    4 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    4 цаг 55 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    5 цаг 25 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    5 цаг 35 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    6 цаг 21 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    7 цаг 36 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    7 цаг 37 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    7 цаг 59 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    8 цаг 8 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    8 цаг 52 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    9 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    9 цаг 5 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    9 цаг 48 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    10 цаг 50 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    10 цаг 51 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    10 цаг 54 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    11 цаг 12 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК