Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл”олон улсын форум үргэлжилж байна

2023-4-11
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” олон улсын форум  Төрийн ордонд үргэлжилж байна.

Олон улсын форум, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” үндсэн илтгэлээр үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа илтгэлдээ, Монгол Улс жендэрийн тэгш байдалд чухал ач холбогдолтой олон улсын конвенцуудад нэгдэн орсныг дурдаад, Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчны талаар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улс нь Жендэрийн хөгжлийн индексээр 191 улсаас 96 дугаарт, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны түвшингээр 146 орноос 26, эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээр 63,  эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаар байранд байранд байгаа аж. Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 бол эмэгтэйчүүдийнх 76.47, парламент дахь хүйсийн харьцааны хувьд 82.9 хувийг эрэгтэйчүүд, 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь эмэгтэйчүүд байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, үе шаттай хэрэгжүүлж байгааг дэд дарга илтгэлдээ дурдсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газарт 15 хувиас, доошгүй байх” гэж заасан ч бодит байдал дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрт үнэлгээ дүгнэлт хийхэд  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагавар нь хуульд заасан зорилго, зорилттой харьцуулахад “дундаас доогуур түвшинд” гарсан бөгөөд цаашид төрийн зүгээс “ихээхэн хүчин чармайлт шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан талаар танилцууллаа.

Форумд Латви улсын парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллаж байж амжилт гаргаж чадна гэдгийг форумд оролцогчид онцолж байна. Хэдий чинээ эмэгтэйчүүд нийгмийн анхаарлын төвд байж, эмэгтэйчүүдийн үгийг илүү их сонсоно төдий чинээ сайн гэж би хэлэхийг хүсдэг. Эмэгтэйчүүдэд эрх мэдлийг өгч, чадавхыг бэхжүүлж,  тэдний улс төрд оролцох бүхий л  хөшүүргүүдийг тавьж  өгснөөр олон эмэгтэйчүүд  намын жагсаалтад нэр нь багтаж оролцоогоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн квот, санхүүгийн дэмжлэгийг эмэгтэй нэр дэвшигчиддээ өгөх юм бол бодитоор эмэгтэйчүүд олноороо улс төрийн шийдвэр гаргах түвшинд гарах боломжтой гээд Франц, Герман, Итали улсын жишээн дээр хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр, танилцуулгадаа жендэрийн тэнцвэрт байдлыг хангахын тулд  Франц Улс дараах тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар дурдав. Тухайлбал, Франц улс 577 мажоритар өрсөлдөөнд хуваагддаг бөгөөд жагсаалт дахь байршил нь чухал үүрэг гүйцэтгэдэггүй ба намууд хувь нэр дэвшигчийг дэвшүүлдэг байна. Хэрэв нам нэр дэвшигчдийн аль нэг хүйсийг 49 хувь байхаар хангаж чадахгүй бол, төрийн санхүүжилт нь дагаж буурдаг зохицуулалттай. Франц Улсын хувьд 2022 оны сонгуульд эхний шатанд 2777 эмэгтэй (нийт нэр дэвшигчдийн 44 хувь), хоёрдугаар шатанд 493 эмэгтэй (43 хувь) өрсөлджээ. Үр дүнд нь 215 эмэгтэй сонгогдож энэ нь парламентын гишүүдийн 37.2 хувь нь болсон байна. Итали улсын хувьд пропорциональ, жагсаалтад суурилсан системтэй бөгөөд 2018 оноос хойш жендэртэй холбоотой тусгай шаардлага тавьж эхэлсэн байна. Тухайн улс олон мандаттай тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт гаргахдаа хүйсээр солбиж гаргажээ. Мөн аль нэг хүйсийн нэр дэвшигчид жагсаалтын 60-аас дээш хувийг эзэлж болохгүй, нэг мандаттай тойрогт аль нэг хүйсийн нэр дэвшигч 60 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай аж. Итали улсын 2022 оны парламентын хувьд Депутатуудын танхимын 32 хувь нь эмэгтэй, Сенатын 34 хувь нь эмэгтэй гишүүд сонгогджээ. Харин Германы Христийн ардчилсан холбоо (ГХАХ) нам 1996 онд өндөр албан тушаал дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 33 хувь байх квотыг баталсан бөгөөд 2005 онд анхны эмэгтэй Канцлер томилогдсон талаар танилцууллаа.

Хатагтай Лолита Чигане, улс төрд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог хангахад улс төрийн нам дотоод ардчиллаасаа эхлэх хэрэгтэй. Улс төрийн намын гишүүдийн хүйсийн харьцааг харвал эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцаа ойролцоо байдаг. Харин өндөр хариуцлагатай албан тушаалд эмэгтэйчүүдийн сонгогдох байдал 10 хувьд хүрдэггүй. Иймд нам дотроо эмэгтэйчүүдийн оролцоог хангах, нам доторх эмэгтэй гишүүдийнхээ квотыг нэмэгдүүлэхээс эхлэх хэрэгтэй. Нам доторх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд цөөн байх тусам намаас цөөн тооны эмэгтэйчүүд парламентад сонгогддог. Харин нам доторх удирдах түвшинд эмэгтэйчүүд хэдий чинээ олон байна төдий чинээ тэр намаас олон эмэгтэй гишүүд суудал авч чадна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нь  онцгойлон үзэх асуудал биш ердийн л үзэгдэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.207)
    Намууд нэрсийн жагсаалтаар Их хуралд орох 50 хувьдаа бүгдийг эмэгтэй чүүдийнхээ нэрсийг бичихээд ямарч зардал чирэгдэлгүй Их хурлын суудлын тал нь эмэгтэй шишүүд болно
    2023 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    3 цаг 48 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    4 цаг 28 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    4 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    4 цаг 55 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    5 цаг 25 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    5 цаг 35 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    6 цаг 21 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    7 цаг 36 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    7 цаг 37 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    7 цаг 59 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    8 цаг 8 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    8 цаг 52 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    9 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    9 цаг 5 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    9 цаг 48 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    10 цаг 50 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    10 цаг 51 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    10 цаг 54 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    11 цаг 12 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК