Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалангийн тоонууд юу өгүүлэв?

2023-4-14
0
ЖИРГЭХ

-6161 БА НАРИЙН ҮСНИЙ ҮЗҮҮРТ-

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны явцад тэтгэвэр авагч 6161 хүн төсвөөс цалинжиж байгаа талаар мэдээллээ. Ахмад ажилтан, ажилчдын цалингийн хүснэгт нь улиралд 7 тэрбум гаруй, жилдээ 31 тэрбум. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, экс Ерөнхийлөгчийн сарын цалин 20 гарам сая, жилийнх нь орлого 290 орчим сая төгрөг юм. Цалин олгогч нь Та бид. Та талх  авахад үнэнд нь татвар шингэчихсэн байдаг.

Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” Зэс, металлын группын босс Х.Бадамсүрэн нарыг сая нэг жинхнээс нь тэтгэвэрт суулгасан ч 6161 ахмад бүгдээрээ өндөр цалин авдаггүй, өөрийн хүсэлтээр ч ажил хийгээгүй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “Амьдрал баян”, асуудал олон учир төсвөөс цалин авдаг 6161 ахмад настан бүгдээрээ хүссэндээ ажиллаж буй хүмүүс биш төрийн хүсэлтээр хөдөлмөрлөж байгаа нь цөөнгүй. Хөдөөгийн сум, алслагдсан хороонд эмч олдохгүй. Тэтгэвэртээ суусан туршлагатай эмчийг урьж ажиллуулахаас өөр сонголт байхгүй тохиолдол Монголоор нэг байна.

Бодит жишээ авъя. Төв аймгийн Зуунмод хотын ТҮК 14 ажилчинтай. Ес нь тэтгэврийн насны шар хантаазтан. Тэд шүүрдүүлэх мэдэгдэл хүлээж авсан байна. Хот цэвэрлэх хүсэлтэй залуу хүн ховор учир ажил хийдэг, тэтгэврийн хэд дээрээ цалингаа нэмэрлэдэг. Шүүр ажиллагаа энэ мэт жинхнээсээ шүүр барьж, ажил хийдэг хүмүүсийг шүүрдэхгүй. Шар хантаазтангуудаа шүүрдчихвэл оронд нь амьдардаг орчин, алхдаг гудамж, нарладаг талбай цэвэрлэх хүний эрэлд гарна. Жинхэнэ шимэгчдээ олж цэвэрлэхийн тулд нарийн үстэй шүүр байж, нэрсийн жагсаалт, ирүүлсэн мэдээллийг нэггтэж бөөндөхөөс илүү нягталж хянахад анхаарах нь зүй ёсны  шаардлага болж байна. Хилсээр чөлөөлөгдөх мэдэгдэл авсан гэж үзэж байгаа хүмүүс, жишээ нь Зуунмод хотын ТҮК-ийн ажилчид Засгийн газрын 1111 төвд шууд хандах боломжтой.

ТУУЛГА УУХ ЦАГ

Гаалийн 160 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн буюу чөлөөлөгдөх мэдэгдэл гардан аваад байгаа ажээ. Гаалийн бүх хүн шимэгч биш. Нэг ч хүн хэлмэгдэх ёсгүй учир ялгаж салгаж үзэж байгаа нь тодорхой байна. Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон, төрийн албаны шалгалт өгөлгүй хаалгаар биш тооноор орж суусан, батлагдсан орон тоог хэтрүүлсэн, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг илтэд хууль бусаар томилогдсон бол өчиггүй шүүрдүүлж эхэлжээ. АТГ Булган аймгийн арслан, Булган аймгийн дарга О.Ариун-Эрдэнэ ХОМ худал мэдүүлснийг тогтоосон байна. 21 аймгаас өрсөлдөх чадвараараа хомоол хамдаг ядуу аймгийн баян дарга ашиг орлогоо нууж хаасан бол тэнд АН засагладаг ч гэлээ улс төр биш хууль үйлчлэх нь зүй ёсны хэрэг. Шар хантаазтан шүүрдүүлбэл хог овоорно, хомоол хамдаг аймгийн дарга явбал хог арилна. МАН-ын төр, АН-ын  төр биш Монгол төр учраас улс төрийн харъяалал үл харгалзан шүүрдэх хог байвал шүүрдэж хэлснээ хийж, амалснаа ажил болгохоос өөр аргагүй. Паразитууд үүрлэн шавж, шим шүүс сордог учраас монгол төрийг хүчгүйдүүлдэг. Төр цэвэрлэх Д.Амарбаягаланд амархан баясгалантай даалгавар биш. МАН-ын генсек гэж МАН-ынхан туниж, МАН-ын генсек гэж АН-ынхан улс төржүүлээд байвал төр цэвэрхэн болохгүй. Төр бохир бол хүчгүй. Төр цэвэр бол хүчтэй. Шимэгчдээ олж шүүрдсэн төр хүчгүйдэх биш хүчирхэг болох нь энгийн логик юм.    

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй албан бичиг төрийн 3616 байгууллагад шууд хаяглагдан очсон. Амьдрал баян учраас Засгийн газраас бичиг авсан дарга, захирал, эрхлэгч нар буруу ойлгох, далимдуулж нугалах, завхруулах, хэрэгттэй хэрэггүй лавлагаа, тодорхойлолт шаардах гэх мэт жишээ баримт цөөнгүй байна. Зам тээврийн торгуульгүй гэсэн бичиг, хорооны цагдаагийн тодорхойлолт шаардсан тохиолдол ч гарч байгаа аж. Хэлмэгдсэн, анхан, дунд аливаа шатанд нугалаа завхралд өртсөн гэж үзэж байгаа албан хаагчид Засгийн газарт шууд хандах бололцоотой. Засгийн газрын 1111 төв санал гомдол шууд хүлээн авч, шийдвэр гаргагчдын ширээн дээр тэр бүхэн нь шууд тавигдана.

 

ТУЗ-ИЙН ГИШҮҮД 6 ДАХИН ЦӨӨРНӨ

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ТУЗ хэмээх данхар бүтцийг арилгах тухай гоё яриа маш их. Олон түмэн гоё үг биш бодит үр дүн нэхдэг. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудынх нь ТУЗ-ийн гишүүн 270 байсныг 43 болгож эрс цөөлөхөөр дүрмээ өөрчилжээ. Томоохон үйлдвэрийн ажилчдын тооноос дутахгүй ТУЗ-үүд толгой дараалан алга болох нь тодорхой болжээ. “Эрдэнэс Монгол”-ын 30 гаруй компаниас ”Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Ассет менежмент”, “Эрдэнэс тавантолгой” хувьцаат, хувь эзэмшигчтэй учир хуулийн дагуу ТУЗ-тай үлдэнэ. Үлдэж буй ТУЗ-үүдийн 49 хувь нь хараат бус, 51 хувь нь төрийн төлөөлөл байна. Хараат бус гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан, бүртгэл нь 4-р сарын 17 хүртэл үргэлжилнэ. ТУЗ-ийн гишүүд тогтмол цалин авахгүй, цагаар хөлсөө бодуулна. Нэг хүн олон компанийн ТУЗ-д байж, давхар үндсэн цалин авдаг явдал ингээд ард хоцорч байна. “Эрдэнэс Монгол”-д эхэлсэн ТУЗ-үүдийн данхар бүтэц, олон толгойтой тогтолцоог засах ажил  төрийн өмчийн бусад 80 компанид мөрдөгдөнө. Тоглоомын шинэ дүрмээр төрийн өмчит компаниудын ТУЗ-үүдийн гишүүн 600 байсныг 100 болгон цомхотгож, 6 дахин цөөлөх нь тодорхой боллоо.

А.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.9.90.100)
    1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВМААР БАЙНА
    2023 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 2.5 САЯ АА ЯАРАЛТАЙ ТАРААГААЧ ЭЭ
    2023 оны 04 сарын 15 | Хариулах
  • Ddavaa (202.21.107.32)
    Shinjleh uhaan tehnologiin Sangaas Tsol zergiin nemegdelteigee 2 zaluu ajiltnii tsalin avch, jild 48 honor eeljiin amralt avch7 honogt haaneg ajil deeree uzegdej, gereer ajillaj baigaa nereer komputeree asaachihaad zuragt uzeh suudag 70-80 hursen "erdemted"-Igor ch shuurdehed gemgui dee
    2023 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.218.243)
    Тэтгэврийн ххульд тэтгэвэрт гарах нас заадаг. Гэтэл энэ хуулиа биелүүлэхгүй тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрд ажиллуулж байгаа нь бусдын боломжийг хааж байгаа хэрэг. Дээрх нь татвар төлөгчдийн мөнгийг тэтгэвэр+цалин д давхар үрж байна. Цаашид нас болсон бол тэтгэвэрт нь гарга. Тэр хүн дараа нь хувиараа ажиллаж болно шүү дээ.
    2023 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    ганбаатар гишүүн гуай сөх-ийн тухай хүмүүсийг төрийн ордонд хэлэлцүүлэгт оруулахад сөх-д ажилладаг хүмүүс нь энэ хэлэлцүүлэгт очоод байрны суугчид болж жүжиглээд л сөх сайн гээд л төр засгаа хуурах шиг болсон түүх бий шүү дарга нараа
    2023 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    сайдаа уурхайнууд геологийн лабораторийн шинжилгээний хариуг зориуд хуурамчаар гаргуулаад 30 шахам жил болж байгаа гэдэг гэтэл гадаадын лабораторид хуурамч нь илэрдэг гэж байгаа гадныхан манай гео лабораторийг анхаараад удаж байгаа юм бишүү нүүрсний дараах бөмбөг эндээс дэлбэрэх үү?
    2023 оны 04 сарын 14 | Хариулах
  • йбыөролд (122.201.19.2)
    гаальд төрийн албан хаагчийн шалгалт өгч үзээгүй ажлаа ч мэдэхгүй их олон хүн бий шүү дэээ
    2023 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    2 цаг 52 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    3 цаг 32 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    3 цаг 35 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    3 цаг 58 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    4 цаг 28 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    4 цаг 38 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    5 цаг 25 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    6 цаг 39 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    6 цаг 40 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    7 цаг 2 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    7 цаг 12 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    7 цаг 55 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    8 цаг 8 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    8 цаг 9 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    8 цаг 51 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    9 цаг 53 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    9 цаг 54 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    9 цаг 57 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    10 цаг 16 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК