Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олуулаа нүдээ нээе!

2023-4-20
0
ЖИРГЭХ

“Шил ажиллагааны анхны сард

Авлигын эсрэг 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагаа эхлээд 4 долоо хоног болж байна. “Шил” бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн шүгэл, шүүр, шилжүүлэн авах, шувуу ажиллагаатай шууд уялдаатай, энэ бүх зорилтын эхлэл суур юм. Шилээр харж байж шүгэл үлээх, шүүрдэн цэвэрлэх, шувуугаар авчрах, шилжүүлэн авна. Сураглахын оронд судалдаг, хардахаасаа илүү хардаг “шилэн” иргэн олуулаа болохын хэрээр шударга үнэний төлөөх шууд хяналт тогтоно. Хаана нууц байна, тэнд авлига байдаг. Иргэн нь мэдээлэлтэй бол эрх мэдэлтэй болдог. Иргэн нь эрх мэдэлтэй байх нь нээлттэй нийгмийн дархлаа. Нууцгүй засаг төртэй, нуухгүй нүдтэй нийгэмд ил тод байдал засаглана.

Төрийн мэдээлэл хариуцагч 5500 гаруй байгууллагын асар их “цаас”-ыг цахим технологоор эмх цэгцтэй, энгийн хялбар болгон, иргэн бүхний алган дээр нь тавьдаг болох вэ? Энэ бол “Шил” ажиллагааны “гэрийн даалгавар” нь юм.  

 

“Таны төр-Та хяна!” буюу “Бидний төр-Бид хяная!”

Нээлттэй мэдээллийн нэгдсэн талбар болгон хөгжүүлж эхэлсэн “shilen.gov.mn” систем нь сэтгүүлч, нийтлэлчид, иргэд орж “ухдаг” эрэлттэй цахим хуудас болсон. Мөсөн уулын орой дөнгөж цухуйж эхэлсэн ч хүмүүс shilen.gov.mn-ийг ухдаг, хардаг, хэлэлцдэг, задалдаг, онцолдог, шэйрлэдэг, жиргэдэг болсон нь хамгийн том ололт. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг.  Хөгжлийн банк, нүүрс, тусгай сангуудад болсон хулгай дээрмийг болоод өнгөрсөн хойно нь харамсан бухимдах биш урьдчилан сэргийлж, цаг алдахгүй таслан зогсоож, илчилж дэлгэхийг хүсч байна гэсэн үг. Алдагдсан боломжийн араас харамсах бус ашиглах боломжоо авч үлдэх ёстой. Бүгдийн ирээдүй, боломжийг булаасан дээрэм тонуул бүгд “нууц” ажиллагаа байсан учир “Шил” ажиллагаа явуулж байна. Шилэн дансны хууль 7 жил, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих эхлээд жил болох гэж байгаа тул төрийн байгууллагуууд юу хийж буйгаа алаг цоог, хагас дутуу боловч тайлагнаж байгаа. Гагцхүү экселийн файл, жижигхэн тоо, хүснэгт сайтандаа шидчихээд дүр эсгэх нь нээлттэй байдал биш. Төхөөрөмжинд уншигдах боломжтой, зураг графиктай, танилцахад сонирхолтой, ойлгомжтой болгож байж нээсэн шиг нээнэ.

“Шил” ажиллагаа эхэлж, Шилэн индекс зарлан, нээлттэй эсэхийг нь үнэлж, эхэлмэгц төрийн байгууллагуудаас мэдээллээ ил тод болгох хүсэлт эрс өссөн нь эхний сарын чамлахаар чанга атгах ололт. Өнгөрсөн оны 12-р сард хууль, журмын дагуу мэдээллээ ирүүлэхийг сануулсан албан бичиг илгээхэд 21 аймгаас 12, 38 агентлагаас 18 нь хариу ирүүлж байснаас хандлага нь эрс өөрчлөгдөөд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нийгмийн дуу хоолой, шахалт шаардлагаар хүч нэмж, шударга ёсыг тогтоох арга зам хуулиас илүү хүчтэй байгааг баталж буй өөрчлөлт юм. Засгийн газар 5Ш хөтөлбөр баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар тусгайлан гаргаж, 6-р сарын 01-ний дотор хуульд заасан бүх мэдээллээ ил болгох үүрэг өгч, шилэн индекс зарлаж, нийгмийн нэхэл шаардлага ч эрс өслөө.

Шахуулж шаардуулж, нэхэл дагал болж байж хариу өгдөг байсан төрийн байгууллагуудын манай мэдээллийг хурдан түргэн байршуулж өгнө үү, shilen.gov.mn-д яаралтай байршуулна уу гэсэн хүсэлт овоорч эхэлсэн.

Шилэн индексээр замын гэрлэн дохио шиг улаан, шар, ногооноор нээлттэй эсэхийг нь өнгөөр тодруулж, олон нийттэй хамт ил тод байдалд нь дүн тавих болсны үр дүнд яамдын дундаж үзүүлэлт 71,56-гаас 75,45%, агентлагуудынх 50.36%-ээс 53.35%, аймаг, нийслэлийн ЗДТГ-ынх 43-аас 47 хувь болж өсөөд байна. Төр нээгдэж эхэлсэн ч нээлттэй байдлын үзүүлэлтээр хагас дутуу онгойж, гэрэл чийдэнгээр зүйрлэвэл 60-ын ламп улалзаж байна. 24\7 горимоор өдрийн гэрэл асааж, төрд иргэний хяналт хэвшиж тогтох яагаа ч үгүй байгааг илтгэх үзүүлэлт.

Шилэн индексийн зорилго нь төрийн байгууллагуудын нээлттэй байдлаар нь үнэлж, улаан, шар, ногоон өнгөөөр хэнд ч ойлгомжтой ялган үнэлж, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон нийтийн анхаарал, хүч, шахалтаар ташуур өгөх арга зам юм. Иргэд, иргэний нийгмийн байгууллагаас аль салбарын ямар мэдээллийг ил тод болгох вэ? гэдэг хүсэлт, шаардлага маш ихээр ирж байна. Ашигт малтмалын лиценз эзэмшил, газар олголт, барилгын зөвшөөрөл, тусгай сангуудад юу болж буйг мэдэх хүсэлт хамгийн ихээр ирж байна. Нутаг оронд нь хэний өмчлөлийн компани уурхай нээж, гэрийнх нь хажууд ямар компани барилга барьж, аль байгууллага, комисс ямар үндэслэлээр хэзээ, хэрхэн зөвшөөрөл олгосныг хардахаас илүү харахыг хүсэх нь энгийн бодит шаардлага юм.    

Хуулиар мэдээлэл хариуцагч төрийн 5500 гаруй байгууллага бий. 68 төрлийн, 5500 гаруй байгууллагын тонн тонн цаасаар хэмжигдэх болох асар их багтаамжтай мэдээллийг технологийн шийдлээр хялбаршуулах, шат дараатайгаар олон нийтийн анхаарал, сонирхлыг төвлөрүүлэх нь ЦХХХЯ-ны үүрэг. Мэдээлэл ил тод болгох урсгал тасралтгүй байхын зэрэгцээ авлига, хүнд суртал бугшсан, нийтийн эрх ашгийг ихээр хөндсөн, хоёр нүүр, алаг үзэл, ар өврийн хаалга газар авсан “цэг”-үүдийг онилон онцолж нээн дэлгэхийг зорьж байна. Өдөр тутмын анхаарал татсан олон үйл явдал өрнөж буй мэдээллийн цаг үед дэс дараатай, ач холбогдлоор нь эрэмбэлж байна.     

Тусгай зөвшөөрөл эзэмшигч 4344 хуулийн этгээдийн мэдээллийг эхний удаад ил болгосноос хойших 14 хоногт 14277 болж нэмэгдлээ.

Дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд  газар эзэмшигчдийн мэдээллийг ил болгосон. Дараагийн ээлжинд газрын төлбөр, татварынх нь мэдээллийг хавсаргана.

ХАА-г дэмжих сангийн 10325 зээлдэгчийн 6092-ынх нь 52,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг эхний ээлжинд ил болгосон. Долоо хоногийн дараа 791 зээлдэгчийн 29.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг нээсэн. Зээлдэгчдийн нэрсийн жагсаалт өсөхийн хэрээр өр нэмэгдэж байна. Үлдсэн 3000 гаруйнх нь мэдээллийг дэлгэж, хэн, хэзээ, хэрхэн нийтдээ 200 гаруй тэрбумын өр төлбөр үүсгэснийг ил тод болгоно.

Үнэн худал нь мэдэгдэхгүй сураг ажиг бус хэн нь үүргээ биелүүлсэн, хэн нь өрөө төлөхгүй луу унжиж буйг баримт нотолгоотой, эх сурвалжтай мэдэж авна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн 612 бүрэлдэхүүнийг зарласан.  Араас нь 58 компанийн ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн хүснэгтийг хавсарган нээлээ. Цаашлаад төрийн өмчит болон төрийн оролцоотой нийт 100 гаруй компанийн ТУЗ-д хэн, хэдий хэрийн цалин хөлстэй ажиллаж байгааг ил болгохоор зэхэж байна. ТУЗ-ийн гишүүнээр ажиллах, тусгай зөвшөөрөл эзэмших, сангуудаас зээл авсан бүхэн буруутан биш. Үүргээ биелүүлж, зориулалтын дагуу ашиглаж, хуулийн дагуу зөвшөөрөл авч, татвар хураамжаа төлсөн баялаг бүтээгчдээ хавтгайруулан буруутгах ёсгүй.

 

Цайны завсарлагагүй технологи буюу цааснаас цахим руу

Шилэн төр болох эсэх нь хуримтлагдсан мэдээллийг ил тод болгохоос гадна гар утаснаасаа гадаад, дотоодын хаанаас ч төрийн үйлчилгээ авч болдог, хүн биш технологи засаглах орчныг бүтээхээс шууд хамаарна. Шил ажиллагааны эхний сард хүн биш технологи засаглах, цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталд шилжих эрхэм зорилгын төлөө хоёр том алхлаа. Эхнийх нь 13 маягтай 13А маягтыг цахим хэлбэрт оруулсан шийдэл. Улсын эмнэлэгт үзүүлэхээр хотод ирэх замдаа алга болгочихвол ахиж авахын тулд хөдөө рүүгээ буцахаас өөр аргагүй болгодог 13А маягт цахим системд орсон. E Mongolia-д орсон цахим маягт салхинд хийсэхгүй, урагдаж нугаларахгүй, усанд норохгүй. Анхан шатны 530, лавлагаа шатны 334, нийт 864 эмнэлэг системд холбогдсон. Өөрийн, хүүхдийнхээ маягтаа харах, татан авах боломжтой. Зөвхөн өнгөрсөн онд 317,226 хүн 13 А маягт ашиглаж, лавлагаа шатны эмнэлэгт үзүүлсэн нь аминаас дутахгүй үнэтэй алга дарам цаас гэдгийг нь нотолдог. 

Хоёр дахь нь E business. Юм хийе бүтээе, амьдралаа өөд татъя гэсэн хүмүүсийн хүсэл зоригийг мохоодог цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар өөрчлөх технологийн шийдэл.  Компани үүсгэн байгуулах, оноосон нэр, тусгай зөвшөөрөл авах, сунгуулахын төлөө алга дээш нь харуулах, ар, өврийн хаалга, чихэр амттан бариад, танил тал хайн явж гутлын улаа эргүүлэх хэрэггүй болж байна. Технологи цайндаа ордоггүй, унтаж амардаггүй, дотоод ажилтай байдаггүй, өвчний чөлөө авдаггүй, авилгад дурладаггүй, арын хаалга мэдэхгүй, 24/7 үйлчилнэ. Компани байгуулахад багадаа 5-7 хонодог байсан бол 2 өдрийн дотор амжуулна. Хамгийн гол нь орон зайн хязгааргүй, цаг, мөнгөө хэмнэж нааш цааш явахгүй. Хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа, 226 төрийн үйлчилгээг нэг дороос авч байна. E business бол эдийн засгийн эрх чөлөөгөөр улс төрийн эрх чөлөөг бататгаж, хүний эрх, эрх чөлөөг бүтэн байлгахын төлөөх технологийн нэг л шийдэл юм. Авилгын хөрс тэжээл болсон цаасан хүнд суртлыг устгаж, цахим хөнгөн сурталд шилжих зорилгодоо хүрэхэд хоёр том сорилт Та бидний өмнө байна. Эхнийх нь цаасан түгжээ болсон 138 хууль. Банкинд данс нээлгэхэд цаас авч очих, шүүхэд зөвхөн цаасаар лавлагаа шаардах гэх мэт “цаас” гэсэн үгтэй заалт бүхий 138 хуулийн түгжээг тайлж, цахим гэдэг үгээр солих явдал юм. Цааснаас цахимд шилжихэд гацаа садаа болсон хуулиудыг оочер дараалалгүйгээр “ногоон гэрэл”-ээр хэлэлцэж, хурсан асуудлыг хурдан шийдэхгүй бол хууль биш хүн засаглаж, хүн чанар бус хүнд суртал хугацаа хожсоор байх болно.

Хоёр дахь том сорилт нь тоон бичиг үсгийн соёл. Өөрөөр хэлбэл, бүх нийтээрээ тоон гарын үсэгтэн болцгоож байж технологийн ид шидийг хүртэнэ. Өнгөрсөн зуунд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан амжилтаараа ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн шигээ шинэ хандлагад хурдан дасан зохициж, өөриймшүүлэн нутагшуулдаг Монголчууд бүх нийтээр тоон гарын үсэгтэн болж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Баян, хоосны ялгааны эхлэл нь мэдээллийн зөрүү. Мэдээлэлд ойр, холын буюу харах нүдний ялгаа багасахын хэрээр баян хоосны ялгаа буурна. Иргэний шууд хяналт бол эрх чөлөөт нээлттэй нийгэм, эрх зүйт төрийн дархлаа билээ. Авлигагүй Монголын төлөө оюун ухаанаа олборлож, мэдэх эрхийн төлөө гэрэл  асаая!

 

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын УЧРАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    2 цаг 56 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    3 цаг 36 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    3 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    4 цаг 2 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    4 цаг 32 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    4 цаг 42 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    5 цаг 29 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    6 цаг 43 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    6 цаг 44 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    7 цаг 6 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    7 цаг 16 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    7 цаг 59 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    8 цаг 12 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    8 цаг 13 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    8 цаг 55 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    9 цаг 57 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    9 цаг 59 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    10 цаг 1 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    10 цаг 20 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    10 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК