Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Гаднаас мод хамаагүй оруулж ирвэл экологоо сүйрүүлэх аюултай

2023-5-02
0
ЖИРГЭХ

Сэлэнгэ аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц хэрэгжилтийг танилцуулах зөвлөгөөн болсон бөгөөд энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц Сэлэнгэ аймагт хэрхэн өрнөж байгааг дүгнэвэл?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийнхан манлайлал өндөртэй оролцож байна. Өнгөрсөн жил найман саяыг тарих амлалт өгсөн бол жилийн дараа зөвлөгөөнөө дахин зохион явуулахад 24.7 сая тарьц суулгац ургуулахаар ярьж байна. Улсын хэмжээнд энэ онд 53 сая тарьц суулгацыг суулгах амлалт өгсөн, түүний хагасыг Сэлэнгэ аймгийн мод үржүүлэгчид хангаж байна. Түүнээс гадна Сэлэнгэ аймаг бүсийн хэмжээнд нийлүүлэгч байна гэдгээ зарласан. Амлалтандаа ч хүрсэн. Тэгвэл энэ жилээс 12 аймгийн хэмжээнд ургуулсан тарьц ургацаа нийлүүлнэ гэж байна. Түүнчлэн 500 сая ширхэг мод тарьж ургуулах гэрээг үзэглэж байна. Дотоод боломж бололцоогоо ашиглаж чадаж байна, мөн аймгийн Засаг дарга нь мод үржүүлэгийн чиглэлээр ажиллаж байсан сайн нөлөө үзүүлж байна. 

-500 сая модыг хэдэн жилийн хугацаанд тарьж ургуулах бол?

-Сэлэнгэ аймаг 2030 он хүртэл 500 сая мод тарьж ургуулна. Ингэхдээ хувийн уул уурхайн болон төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд гүйцэтгэхээр үзэглэсэн.

-Мод тарихаас илүү хяналт тавих нь чухал шиг?

-Хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дээр болон тусдаа баг гарган хянаж байгаа. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс салбарын хяналт яаманд шилжиж ирсэнтэй холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яам хяналт тавих бүрэн эрхтэй болж, ойн агентлагийг тусад нь байгуулж өгсөнөөр хяналтын багийг тусад нь ажиллуулж байна.

Говийн бүсэд цөлжилт их байгаа болохоор ургалт 88-92 хувьтай байгаа бол бусад нутгаар ургалт багадаа 95-97 хувьтай байна. Тухайн орон нутгийн цаг уурын онцлогоос шалтгаалан ургалтыг цаашид хэрхэн хянах, модыг тарих хөрсийг ч судлан шинжилнэ. Сэлэнгэ аймаг хуш мод тарихаар судалгаа шинжилгээ хийж байна.

-Мод тарих эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэж зарим хүн хэлж байна?

-Мод үржүүлэгийн компаниудаас импортын мод оруулахыг хориглохыг хүсэж байгаа. Судалгаа шинжилгээний зориулалтаар мод оруулж ирдэг боловч зарим тохиолдолд худалдаалах асуудал байна. Энэ нь дотоодын мод үржүүлэгчдийн модны үнийг унагаах, хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг. Мөн усны асуудал. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд зориулж мод услах усыг үнэ төлбөргүй байлгах асуудал ч хөндөгдөж байна. Үүнийг хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бас татварын асуудал. “Тэрбум мод” хөдөлгөөн хоёр дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хөндөж байна. Ингэхээрээ Байгаль орчны тухай багц хуулийг яаралтай өргөх барьж шийдвэрлэх шаардлагатай байгаа. Яагаад энэ асуудлыг хөндөж байна гэхээр БНХАУ-аас өмнө нь оруулж ирсэн хайлаас модыг тарьсан нь хар ялааны нүүдлийг ихэсгэсэн. Мод үржүүлэгчид ч хэлж байгаа юм. Тэр агуулгаараа импортын мод дээр анхаарахгүй бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гаднаас мод хамаагүй оруулж ирвэл экологоо сүйрүүлэх аюултай.

А.Батжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    1 цаг 12 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    1 цаг 52 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    1 цаг 55 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    2 цаг 19 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    2 цаг 49 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    2 цаг 59 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 45 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    5 цаг 0 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    5 цаг 1 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    5 цаг 23 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    5 цаг 32 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    6 цаг 16 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    6 цаг 29 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    6 цаг 29 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    7 цаг 12 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    8 цаг 14 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    8 цаг 15 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    8 цаг 17 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    8 цаг 36 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    8 цаг 43 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК