Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?

2023-5-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Тоо, тогтолцооны асуудал өмнө нь хэд хэд босч ирсэн ч энэ шатанд хүрсэн нь үгүй. Нэгэнтээ Улсын Их Хурлын өндөр босго давж чадсан уг төслийг хуулийн дагуу гурван үе шаттай хэлэлцэж, иргэд олон нийтийн санаа бодлыг харгалзан шийдвэрлэх ёстой. Энэ дагуу томилолт өвөртөлсөн гишүүд өнгөрсөн 7 хоногт тойргоо зорьж, иргэдийн санаа бодол, байр суурийг сонсов. Эхний уулзалтуудаас л олон нийтийн санаа бодол бүхэлдээ ямар байгааг тандаж болохоор байна.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд парламентыг нэг танхим, 152 гишүүнтэй байхаар оруулж ирсэн. Ингэхдээ мажоритар аргаар 50 хувийг, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ аргаар 50 хувийг нь сонгохоор санал болгож байгаа. Нэг талаас тоог нэмэгдүүлэх шалтгаан нь өнгөрсөн хугацаанд зөвхөн хүн амын болоод сонгогчдын тоо өссөн, куб язгуурын аргаар тооцсон зэрэг төсөл боловсруулагчийн тайлбарт иргэд нэн тэргүүнд шүүмжлэлтэй хандаж байна. Харин газар нутгийн төлөөлөл буюу илүү том дүр зургаараа аюулгүй байдлын асуудал болоод нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр парламентаа солонгоруулах агуулга тодорхой түвшинд дэмжлэг авч байгаа нь харагдана.

Тооны тухайд ардчиллыг төлөвшүүлэх, олон талын үзэл бодлыг уралдуулах талбар болохын хувьд парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хэрэгтэйг судлаачид хэлсээр ирсэн. Гэхдээ энэ удаад санал болгож буй 152 гэх тоо үндсэндээ иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй нь бололтой. Харин тодорхой түвшинд нэмэгдүүлж 108-120 болгох боломжтой гэх байр суурь уулзалтуудын үеэр цөөнгүй гарсан. Ингэхдээ төлөөлөх чадварыг сайтар харгалзан залуучууд, малчин, эмч, багш нарын зэрэг мэргэжил, ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөллөөр хууль тогтоох байгууллагаа чадавхжуулах агуулгыг иргэд хөндөж байна.

Гэхдээ иргэд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон нэр цэвэр нэр дэвшигчдийг хүсэмжилж байгаа бөгөөд эсрэгээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон хүмүүст дахин боломж олгохгүйгээ шуудхан хэлж байна. Үүнийг намууд нэн тэргүүнд анхаарах нь зүй юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтын ард нэрээ бичүүлэн хаалгаар биш тооноор орж ирэх заль мэх ирээдүйдээ ихээхэн уршигтайг иргэд эхнээс нь сануулж байна гэсэн үг. Эдгээр сануулга, иргэдийн байр суурийг Үндсэн хуулийн араас хэлэлцэх Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулиудад эчнээ тусгах нь нэн чухал биз ээ.

Тогтолцооны тухайд иргэдийн дэмжлэг авах нь тодорхой гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд 8 удаа парламентын сонгууль зохион байгуулахдаа нэг удаад нь төслөөр санал болгож буй холимог хэлбэрийг ашигласан удаатай. Анзаарвал бүхэлдээ сонгуулийн болоод улс төрийн оролцоо буурч байгаа энэ үед иргэдийн саналыг аль болох гээгдүүлэхгүйгээр төлөөллийг нь хангаж хамтаараа урагшлах замыг сонгох нь юуны өмнө бүх талуудад ашигтай. Алсдаа бодлогын нам төлөвших, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр дамжуулан цөөнхийн оролцоо хангагдаж, тойрогт хүлэгдсэн бодлогоос ангижирч, улсын нийтлэг ашиг сонирхлыг чухалчлах боломж бүрдэх өндөр ач холбогдолтойг судлаачид онцолж байна.  

Ямартай ч УИХ өөрт оногдсон үүргээ ухамсарлаж, зөв голч шийдвэр гаргаж чадвал зөвхөн тоо, тогтолцооны асуудал шийдэгдээд өнгөрөх төдий бус улс төрийн орчинд хөгжлийн хурдасгуур авчрах “эхлэх” товчийг дарна гэсэн үг. Харин зөв голч шийдвэр гаргахад иргэдийн санаа бодол нэн чухал.  Тэд тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    22 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    25 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    48 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    1 цаг 28 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    2 цаг 15 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    3 цаг 29 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    3 цаг 30 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 52 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    4 цаг 2 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 45 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    4 цаг 59 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 41 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 43 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 45 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 47 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    7 цаг 6 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    7 цаг 13 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    7 цаг 16 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    7 цаг 18 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    7 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК