Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-д нэр дэвших эрх хийгээд НҮЦГЭЛЭХ ЗОРИГ

2023-5-22
0
ЖИРГЭХ

УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ өдрүүдийн дуулиан шуугиан үл барагдам. Уг төслийг танилцуулах үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах хугацаандаа сонгогчиддоо зэмлүүлж, шударга ёсны төлөөх ард иргэдийн дуу хоолой сошиалд эрчимжиж, хаа хаанаа халуун дуулиантай өдөр хоногуудад стресс бухимдлаа чилээж байна. Арга ч үгүй. Сүүлийн жил гаруйн хугацаанд өрнөж буй шударга бусын эсрэг хэмээх Засгийн газар, төр засгийн тэмцэл бодит үр дүнд хүрэх хугацаа өнөөдөртөө лав хараахан төгсгөлийг олсонгүй. Хууль хүчний байгууллагаас улбаатай хамгаалалтын бамбай эзэн холбогдогчдыг ивээж буй нөхцөл байдал хэрэг явдлын удаашрах шалтгаан болж буйг холбогдох албан тушаалтнууд удаа дараа мэдэгдсэн. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковид-19-ийн улмаас Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг уналт, зогсолтод орж эргэн сэргэх итгэл найдвараар ул хийснээс бус тулгуур хийсэн нь үгүй. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчдод загнуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөс илүүтэй өөрийнхөө үйл ажиллагаа болон өөрийгөө шинжүүлж зэмлүүлсний учир шалтгаан ерөөсөө энэ.

Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бид нийгмийн хүсэл зоригт тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргасан ёстой. Судлаач, эрдэмтдийн хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид оновчтой тооцоолол хэмээн үзэж байгаа ч ард иргэдийн зүгээс дэмжихгүй байна. Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон асуудал иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Энэ бол зүй ёсны бухимдал. Иймд УИХ, Засгийн газар холбогдох арга хэмжээг авч, төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын гар дээр авдаг цалинг нэмэх зэрэг олон асуудалд тодорхой арга хэмжээ авч ажиллана” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа Засгийн газраас төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь цалин болгох шинэчлэх мэргэжлийн болон нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэж, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн хэт зөрүүг бууруулах, соёл урлагийн салбарын ажилтан албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай нь дүйцэхүйц урамшуулал олгохоо албан ёсоор зарласан. Ингэж нэг удаагийн олны шүүмжлэл УИХ-ыг ч, Засгийн газрыг ч ажлаа хийх шахалт болохтой зэрэгцэн УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл нэгдэж хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд нар “УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр 126 болгож бууруулах зөвшилцөлд хүрлээ. Нийт 126 гишүүний  76-г нь тойргоор, 50-г нь пропорциональ системээр сонгоно” хэмээн мэдэгдэв. Эндээс харахад УИХ-ын гишүүдийн сонгогчидтойгоо хийсэн уулзалт бодит үр дүнд хүрсэн бололтой юм.

Гэхдээ УИХ-ын гишүүн 126 боллоо гээд парламентын гишүүний түүхээр намтраа чимж, улс төрийн хар хор дунд өөрийн гэрийг босгох сонирхолтой улстөрчдийн хувьд 76 нэр дэвшигчтэй харьцуулахад илүү боломжтой боллоо хэмээн хөөрцөглөхөд хэцүү болж буйг мартаж болохгүй.

Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-аар батлагдлаа гэхэд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх учиртай. Сонгуулийн тухай хууль нэр дэвшигчдийн хэм хэмжүүрийг нарийвчилж, сонгуулийн сурталчилгаагаар далимдуулан сонгогчдоо худалдаж авдаг улстөрчдийн арга ухааныг хаших бол Улс төрийн намын тухай хуулийн төсөл улс төрийн бизнест гаршсан нам нэртэй бизнесийн сүлжээг нэг талаас хязгаарлах, нөгөө талаас зарчим хууль барьж чадвал төрийн ивээлд багтах бүрэн дүүрэн боломжийг олгох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ нь зохицуулалт нарийснаа л гэсэн үг.

Үүний зэрэгцээ зүй ёсоор сануулах учиртай, улстөрч болохоосоо өмнө, төрийн өндөр албан тушаалтан болохоосоо өмнө, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө сайтар судалж, уншиж, хий цоорхойг нь нягтлан шалгаж, гэр бүлийн гишүүд болон найз нөхөд, ах дүү хамаатан садныхаа ажил амьдралыг тооцоолох ёстой шинэ эрх зүйн орчин бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төсөл.

Уг хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж гэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-д суудал бүхий намын дарга нарын гэр бүл, ах дүү, хамаарал бүхий этгээдүүд төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжих, бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж, тэтгэлэг батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж байх хугацаанд нь хориглоно. Энэ бол УИХ-ын гишүүдийн тоог мянгад хүргэсэн байсан ч үйлчлэх заалт, хязгаарлалт. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр Монголын улс төрийн шинэ зохицуулалт хэрэгжихгүй. Өөр бусад хуулийн шинэчлэлтэй хавсарч хэрэгжинэ. Тэр цагт нэр дэвшигчдийн тооноос илүү гэр бүлээ, бизнесээ ил тод зарлах хэрэгтэй болно. Цаашлаад төртэй хоршиж ирсэн бизнесийн түүхээ бүрэн зогсоож, улстөрчийн цагаан цаасан дээр намтраа бичих шаардлагатай болно. Цэвэр утгаар нь бизнесийн зарчимд нь үлдээж олон жил угжуулж ирсэн төрийн тендер, олон улсын байгууллагын дэмжлэгээс татгалзах шаардлагатай болно. Энэ бол үндсэндээ нэр дэвшигчдээс улс төрийн тайзнаа нүцгэлэх эрх зоригийг шаардана. Гэхдээ энэ нь дан ганц тайчих урлаг бус харин амьдралаа “тайлах” зориг юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр харин хэдэн нэр дэвшигч, хэдэн улстөрчийг тайчуулах вэ гэдэг нэг л өөрчлөлт хийгдэнэ. Бусад өөрчлөлтийг араас нь урагшлуулна. Ерөөсөө шинэ эрх зүйн хаалгыг татах шинэ УИХ-ын ажиллах, бүрдэх зарчим нь ерөөсөө л энэ. Ийм хялбархан агаад товчхон.

Г.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    9 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    49 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 36 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    2 цаг 50 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    2 цаг 51 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 13 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    3 цаг 23 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 6 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    4 цаг 20 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 2 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 4 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 5 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 8 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    6 цаг 27 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    6 цаг 34 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    6 цаг 37 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    6 цаг 39 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    6 цаг 40 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 9 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК