Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн хүлээлт ба 126 гишүүнтэй болсноор бид юу хожих вэ?

2023-5-30
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, ирээдүйн 30 жилийн ололтыг бататгах зорилготой Үндсэн хуульд оруулах өөрчлөлт буюу УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг өнөөдөр улс төрийн намууд эцэслэн тохирч, энэ долоо хоногт багтаан гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар болов. Сар гаруйн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлж, санал шүүмжлэл дундуур туучиж гарсан эцсийн хувилбарыг нэгтгэн базчих бололтой юм.

Анх яригдсан 156-гаас 126 руу гулссан гишүүдийн тоо, тойргийн буюу мажоритар тогтолцооны 76, намын жагсаалтын 50 буюу 60:40  гэсэн хувилбарыг эцэслэх үү, эсвэл дахиад тоог нь багасгах уу гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлын шийдвэр эцэслэж өгөх билээ.

Өнгөрсөн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлэх явцад иргэдийн зүгээс тогтолцоо, тоо хоёрыг өөрчлөх ёстой бол тодорхой хэдэн шалгуур хангах ёстойг хүсэж байлаа. Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуур, шалтгааныг хангаж чадахгүй л бол тоо, тогтолцоог оролдох шаардлагагүй хэмээснийг эргэн сануулъя. Тэгвэл эрх баригчид хийгээд улс төрийн намууд эдгээр шалгуурыг бүрэн хангаж өгсөн үү гэдгийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хамтдаа эргэж нэг харцгаая. 

Нэгдүгээрт, эрх мэдлийн төвлөрөл буурах. УИХ-ын гишүүний нэг кнопны төлөө зарцуулж байсан унаа, байр, машин, хууль боловсруулах, батлуулах зардлыг багасгах.

-Хуулийн төсөлд, 126 хүний зардал, орон байрны тоог нэмэхгүй санхүүг зөв зохистой хуваарилснаар УИХ-ын гишүүн болчихвол хэмжээлшгүй эрх мэдэлд хүрнэ гэсэн буруу ойлголтыг арилгана гэв. Төрийн ордон шинээр барихгүй. Албан байрандаа, ажлын чиг үүргээ хуваарилаад ажиллана, тэд. Кноп худалдаж авдаг, гишүүд кнопоо үнэлж байна гэх хардлагыг байхгүй болгоно. Өөрөөр хэлбэл, эрх ашигт хүлэгдсэн цөөн тооны улстөрчид төр, хууль хоёроор “тоглохгүй” хэмээн хуульдаа тусгажээ. Нэг улстөрч 45 мянган иргэнийг төлөөлж байгаа бол тоо нэмэгдсэнээр 28 мянга болж буурахаас гадна, тойргийн төлөөлөл иргэндээ илүү ойртож очно гэсэн нийгмийн хүлээлтийг хангажээ.

Хоёрдугаарт, нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсөв том хөрөнгө оруулалтад зарцуулагдана гэсэн эерэг хүлээлт.

-Хуулийн төсөлд, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа гарч эхлэхэд л УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тойрог төлөөлөх улстөрчийн тоог нэмэхгүй бас хасахгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн. Түүндээ ч хүрч чадлаа. Учир нь Монгол Улс тархай бутархай, өргөн уудам газар нутагт амьдардаг хүмүүс. 21 аймаг, 360 гаруй суманд амьдарч буй хоёр сая гаруй иргэнийг 76 тойрогт хуваагдсан улстөрчид төлөөлөх нь зүй ёсны шаардлага. Тэд газар нутгийн төлөөлөл болж ажиллана гэж ойлгоход гэмгүй. Гэхдээ улсын төсвийг 76 хэсэгт хувааж тарамддаг, эдийн засгийн нэн чухал хуулийн төслийг хөдөлгөх зардалгүй болтлоо төсвийн бялууг зүсэж байсан 30 жилийн алдааг дахиад давтахгүйн тулд пропорциональ буюу намын жагсаалтыг оруулж ирэх шаардлага бий болсон. Нэг үгээр хэлбэл, нийгмийн хүлээлт юм. Одоо яригдаж буй хувилбараас харвал, намын жагсаалтаар орж ирэх 50 улстөрч зөвхөн улс орны хөгжлийн том зургаар харж ажиллах буюу нийгмийн бүлэг, бүлгийн төлөөлөл болж ажиллана. Өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаан хувиар л буурсан. Үүний шалтгаан нь том зургаар төсвөө зарцуулж, том төслүүдээ анхаарч ажиллаж чадаагүйн гай. Тиймээс эдгээр 50 хүн чинь хувийн тоглолт хийхгүй, том зургаар улс орны хөгжлийн төлөө ажиллах нь ээ.

Гуравдугаарт, парламентын дархлаа буюу нэр хүндийг сэргээх.

-Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд, эрүүл парламент бүрдүүлэх амлалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв. Түүний хувьд тухайд маш олон жил парламентын дархлааны асуудлыг хөндөж буй цөөхөн улстөрчийн нэг. Өөрөөр хэлбэл, хууль батлахад гишүүд илүү олуулаа байх, Байнгын хороо болон Их хурлын ирц чанартай байх, тэр хэрээр чанартай хууль батлагдах, дагаад парламентын нэр хүнд өсөх, сонгодог парламент буюу эрүүл мэтгэлцээнээс эрүүл хууль төрдөг байх зарчмыг шаардаж, УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа ч энэ зарчмыг шаардаж ирсэн. Тиймдээ ч хэн нэг улстөрч дураар, дангаар хууль өргөн барьдгийг болиулж, олон нийтээр хэлэлцүүлдэг, иргэний нийгмийн болон иргэдийн саналыг авдаг, өргөн хүрээнд хэлэлцүүлдэг шинэ жишгийг энэ парламентад бий болгож чадсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор энэхүү эрүүл зарчмаа илүү боловсронгуй болгож, хадгална хэмээв. Байнгын хорооны хуралд тавуулаа суугаад хууль баталдаг, хэлэлцдэг бус 10-20-уулаа ирцээ бүрдүүлдэг, УИХ-ын чуулганд  20-уулаа суудаг бус 50-аас дээш гишүүнтэй байж хуралддаг зарчим Их хуралд үйлчилнэ. УИХ-ын гишүүд ч нөлөөлөлд автахгүй гэх баталгааг тэд хэлж байна.

Дөрөвдүгээрт, төлөөллийн зарчим буюу залуус, ахмад, дунд үе, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх шаардлага.

-Хуулийн төсөлд, намын жагсаалтаар оруулж ирэх 50 улстөрчид хатуу шалгуур тавина гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөрхөн амлалаа. Бусад улс төрийн намууд ч тэр шаардлагаас хол зөрж чадахгүй. Угтаа, намын жагсаалтын дор хууль бус авлига, албан тушаалын наймаа, хулгайтай холбогдсон нэг ч хүнийг багтаахгүй гэх амлалтыг тэд өглөө. Үүнээс гадна хүйсийн харилцааг 1:1 байлгах, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаачдаа төрд оруулж ирэхэд энэ жагсаалтыг ашиглана гэсэн амлалт тус, тус өгчээ.

...Товчхондоо, иргэдийн хүлээлт, хэлэлцүүлгийн явцад хүссэн зүйл заалтуудыг нэгбүрчлэн шигтгэж өгсөн учраас энэхүү төсөл ус, тосыг нь ялгаж, шүүрдэж тунгаасан, өмнөх алдааг дахин давтахгүй, дордуулсан бус дээрдүүлсэн өөрчлөлт болох нь ээ хэмээн найдаж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, татвар төлж яваа баялаг бүтээгчид ч эрх мэдлийн хуваарилалтыг жигд хийх нийгмийн шаардлага байгааг хүлээн зөвшөөрч, УИХ-ыг долоо хэмжиж нэг огтлоосой хэмээн хүсэж буйгаа дуулгаж эхэллээ.

Тухайлбал, “МАК” группыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүдийн тоо хэд байх вэ гэдгийг тооцох аргачлал байдаг. Тэрхүү аргачлалаар, мөн ирээдүйн хүн амын өсөлттэй уялдуулж тогтоох хэрэгтэй. Тодорхой хэдэн жилийн дараа ахиад гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ярих бус одоо зүй зохистой хийх хэрэгтэй” хэмээжээ.

Дэлхийн улс орнуудад нэн түгээмэл ашигладаг куб язгуурын арга буюу хүн амын тоонд үндэслэн УИХ-ын гишүүдийн тоог тогтоож ирсэн, хүн ам ойролцоо улс орнуудын маш олон жишээг уншиж судалсны үндсэн дээр 100-гаас илүү УИХ-ын гишүүдтэй байх хувилбарыг боловсруулсан гэдгээ Х.Нямбаатар сайд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд Монгол Улсын хүн ам таван сая хүрэхэд дахиад л гишүүдийнхээ тоог нэмье гэж хуулиа оролдож суухгүйн тулд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, ард түмний хүсээд байгаа шиг байсхийгээд л тоо, тогтолцоо хоёроор “наадах”-гүйн тулд нийгмийн дуу хоолойг сонсож, хүлээлтийг нь ч ёсчилж, энэхүү өөрчлөлт хийгдэж, гараанаас амжилттай урагшлах эхлэл тавигджээ. Энэ хэвээр батлагдаж чадвал ирээдүйн 30 жилд бид их олон зүйлд өөрчлөлт, шинэчлэлт авчрах нь ээ.

Б.Өнөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    8 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    48 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 34 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    2 цаг 49 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    2 цаг 50 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 12 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    3 цаг 21 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    4 цаг 18 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 1 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 3 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 4 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 7 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    6 цаг 25 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    6 цаг 32 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    6 цаг 35 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    6 цаг 38 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    6 цаг 39 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 8 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК