Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Златан Ибрахимович: Би та нарт биш, хөлбөмбөгт баяртай гэж хэлж байна

2023-6-05
0
ЖИРГЭХ

Өдгөө 41 настай, дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Златан Ибрахимович хөл бөмбөгөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр Италийн АС Милан болон Шведийн шигшээ багийн довтлогч билээ. Энэ улиралд Сери А-гийн төлөө дөрөвхөн удаа тоглож, нэг тоглолтод оролцож, хэд хэдэн бэртлийн дараа нэг гоол оруулсан бөгөөд Сери А-д гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болсон. Ийнхүү талбайдаа эргэн ирэхдээ тэр өөрийгөө "Шведийн өнгөрсөн, ирээдүй, одоо" гэж тодорхойлсон бөгөөд түүний гэрээ энэ сард дуусах байсан юм. Ням гарагт болсон улирлын сүүлчийн тоглолтын дараа "Би та нарт биш, хөлбөмбөгт баяртай гэж хэлж байна. Хөлбөмбөгт баяртай гэх цаг болсон" хэмээн нулимс дуслуулан хэлж хөл бөмбөгийн спортоос албан ёсоор зодог тайллаа.

Түүнчлэн "Одоо миний сэтгэл маш их хөдөлж байна. Форза Милан, баяртай. Энд ирэхэд чи надад аз жаргал, хоёр дахь удаагаа хайр бэлэглэсэн. Чи намайг хоёр гараараа угтан авч, гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн тул би насан туршдаа Миланиста байх болно. Би бүх амьдралынхаа туршид хөл бөмбөгтэй холбогдсон. Хөлбөмбөг намайг эр хүн болгож, хэзээ ч танихгүй байсан хүмүүстэй танилцах боломжийг надад олгосон. Би хөлбөмбөгийн ачаар дэлхийг тойрон аялсан. Энэ бол маш урт карьер байсан. Надад үргэлжилсэн их хүч чадал, адреналин, сэтгэл хөдлөлийг өгсөн бүх хүнд баярлалаа" гэжээ.

Златан Ибрахимович (Zlatan Ibrahimović) 1981 оны аравдугаар сарын 3-нд Шведийн Мальмё хотод төрсөн. Ибракадабра хочтой тэрбээр 122 тоглолтод 62 гоол оруулснаар Шведийн бүх цаг үеийн мэргэн буучаар зодог тайлж байна. Ибрахимович 2020 оны эхээр Миланд хоёр дахь гараагаа эхэлсэн тул ийнхүү насан туршид Миланист байхаа зарлаж буй.

Түүний хөл бөмбөгийн замналаас дурдвал, Ибрахимович хөлбөмбөгийн гараагаа 1990-ээд оны сүүлд төрөлх орныхоо Мальмё багаас эхэлж байжээ. Улмаар Голландын Аякс багт 2002, 2004 оны лигийн аваргаар тодорч, шигшээ багтаа дуудагдаж байв. Италийн Ювентус баг 16 сая еврогоор нуруулаг, хурдтай, ур чадвартай довтлогчийг эгнээндээ элсүүлж Франц довтлогч Давид Трезегетэй хоршуулан тоглуулж хоёр улирал дараалан лигийн түрүүг авч байжээ.

2006 онд хүчирхэгдэхээ байсан Ювентусийн гол өрсөлдөгч Интер Милан баг Ибрахимовичийн төлөө дөрвөн жилийн гэрээнд 24.8 сая евро төлөн элсүүлж, Ибрахимович тоглосон лиг болгоныхоо "Оны шилдэг тоглогч"-оор шалгарч 2007, 2009 оны УЕФА-гийн бэлгэдлийн багт нэрлэгдэж байсан. 2009 оны зун Испанийн Барселона багт ирж төдийлөн гараанд гараагүйтэй холбоотойгоор Милан багт зээлээр тоглосон юм. Милан 2011 онд Ибрахимовичийг Барселона багаас 24 сая еврогийн гэрээгээр элсүүлж мөн л лигийн түрүүг авч чадсан юм. Дараа нь түүний шийдвэрээр Пари Сен-Жермен баг 2012 оны долдугаар сард гурван жилийн турш өөрийн эгнээндээ тоглуулах боломжтой болсон юм. Златан Ибрахимовичийн элсэж явсан баг бүр түүнийг байх улирал бүрд түрүүлж байсан содон түүхийн эзэн билээ. Мөн Ибрахимович 2001 оноос хойших бүх ДАШТ болон ЕАШТ-д оролцож байсан ч шигшээ баг нь амжилт тааруухан оролцдог байв.

Златан Ибрахимович Голландын Аякс, Италийн Ювентус, Интер Милан, Испанийн Барселона, Английн Манчестер Юнайтед, АНУ-ын Лос Анжелес Галакси, Францын Пари Сен-Жермен багт тус тус тоглож, нийт 988 тоглолтод 573 гоол оруулж, 32 цом авчээ.

Түүний хувийн амжилтаас онцолбол,

  • Италийн Сери А лигийн мэргэн бууч
  • Францын лигийн мэргэн бууч 
  • Шведийн оны шилдэг хөлбөмбөгчин
  • Италийн оны шилдэг хөлбөмбөгчин
  • Францын оны шилдэг хөлбөмбөгчин
  • Аваргуудын лигийн тэмцээний оновчтой дамжуулалтаар тэргүүлэгч
  • Евро 2012 тэмцээний бэлгэдлийн багийн гишүүн
  • Алтан шаахай шагналын эзэн
  • Пушкашийн нэрэмжит шагналын эзэн (Оны гоёмсог гоол) зэрэг шагналуудын эзэн юм.

Мөн 2016 оны хоёрдугаар сарын тоглолтод Аваргуудын лигийн хасагдах шатны шигшээ наймын тэмцээнд  талбайн эзэн “Пари Сен Жермен”-ийнхан Английн аварга “Челси”-г хүлээн авч, 2:1-ээр ялалт байгуулсан юм. Тоглолтын эхний гоолыг 39 дэх минутад Златан Ибрахимович хаалттай цохилтоос оруулж 10 жил дараалан аваргуудын лигт гоол оруулсан анхны хөлбөмбөгч болж түүхэнд бичигдсэн билээ. Златан Ибрахимович бол энэ цаг үеийн хамгийн ур чадвар сайтай довтлон тоглогчдын нэг, дэлхийн хамгийн үнэтэй гурван хөл бөмбөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог. 

Инстаграмдаа 59.9 сая дагагчтай хөл бөмбөгийн од Ибрахимовичийн 16 настай хүү Максимилиан Ибрахимович нь мөн хөл бөмбөгөөр хичээллэдэг бөгөөд Миланы 18 хүртэлх насны шигшээ багт тоглодог аж.


Р.Батхишиг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    9 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    19 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    24 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 цаг 19 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 46 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    1 цаг 54 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    2 цаг 17 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    2 цаг 21 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    2 цаг 34 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 39 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 58 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    2 цаг 58 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    3 цаг 1 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 28 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК