Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Монгол-Хятадын экспо“ дөрөв дэх удаагийн арга хэмжээнд оролцлоо

2023-9-07
0
ЖИРГЭХ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд зохион байгуулагддаг “Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээний нээлт өнөөдөр ӨМӨЗО-ны Хөх хот дахь Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд болж, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, форум, соёлын солилцооны арга хэмжээнүүдээр үргэлжиллээ.

“Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар оролцов. 

Дөрөв дэх удаагийн экспогийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНХАУ-тай хийж буй худалдааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж, экспортын хэмжээ, хөрөнгө оруулалт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжинэ гэдгийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, хоёр орны хил орчмын худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэг аж ахуй нэгжүүдийн хувьд томоохон боломжуудыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй, БНХАУ-ын Худалдааны яамны хорооны гишүүн, Дэд сайд Ли Фэй нар нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн. Тухайлбал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй, Монгол- Хятад экспог Хятад, Монгол цаашлаад Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог бэхжүүлэх чухал үүрэгтэй хэмээн тодорхойлсон. Тэрбээр,  цаашид хил гаалийн худалдааг эрчимжүүлж, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт, боомтын дэд бүтэц, хилийн боомтын эдийн засгийн хөгжүүлэх, цөлжилттэй тэмцэх чиглэлээр эдийн засгийн эргэлтийг хурдасгахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, энэхүү арга хэмжээ манай хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, шинэ технологид суурилсан хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгчдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол-Хятадын хамтарсан экспо нь "Иж бүрэн стратегийн түншлэл"-ийн хүрээнд хоёр жил тутамд зохион байгуулагддаг  бөгөөд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор зохион байгуулагдаж 35 улс, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын орон нутгийн 27 төлөөлөл, 3000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан бол Монгол Улсаас хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    14 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 51 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    16 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 5 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    17 цаг 31 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 54 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    19 цаг 20 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 42 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    20 цаг 28 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 43 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 5 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 9 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    21 цаг 19 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 51 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 55 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    23 цаг 4 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    23 цаг 8 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    23 цаг 8 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    23 цаг 13 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК