Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Хөх хотын хөдөө аж ахуйн үйлдвэрүүдтэй танилцлаа

2023-9-08
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын “Мэн Цао” (Монгол өвс) байгаль, экологийн компани болон “Или” сүүний үйлдвэрүүдэд (2023.09.06-07) өдрүүдэд зочилж, техник, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа.  ӨМӨЗО-ны Хөх хотын "Мэн Цао" (Монгол өвс) байгаль, экологийн компани 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй салбартай, 1500 гаруй албан хаагчтай, уугуул гарал үүсэл болон дижитал навигацыг гол чиглэл болгосон өвсний аж ахуй юм.

Томоохон бэлчээрийн талбайг хамгаалах, үржүүлэх замаар орон нутгийн нөхцөлд тохирсон экологийн шийдлийг гаргадаг байна. Тухайлбал, цөлийн экологийн нөхөн сэргээлт, олборлолт, хаягдсан газрын менежмент, Шар мөрний сав дагуух экологийн хамгаалалт, ногоон байгууламж байгуулах, биологийн олон төрлийн нөхөн сэргэх чадварыг хадгалах зэрэг инновацын шийдлээр лабораторийн болон агуулах, өвс үржүүлэг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг байна.

Мөн ой, өвсний үр хөврөлийн үндэсний нөөцийн мэдээллийн сангийн Өвөр Монгол дахь салбарыг байгуулж орон нутгийн 60000 гаруй үр хөврөл, үр, ургамлыг цуглуулсан аж. Үр хөврөлийн судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн давуу тал нь өндөр чанарын үрийн эх үүсвэр, өвсний үр хөврөлийн мэдээллийн санг байгуулах, тухайн газар нутгийн ургамлын өвөрмөц генийг судлах, молекул биологийн лабораторийн үр дүнгээр шинэ сорт ургуулах, дунд болон урт хугацаанд үр  хөврөлийг хадгалах хэмээн "Мэн Цао" (Монгол өвс) компанийн гүйцэтгэх захирал Жя Ченян танилцууллаа. 

Дараа нь Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд  “Или” сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. “Или” групп нь 1956 онд байгуулагдсан бөгөөд дэвшилтэд техник технологи ашиглан сүү, тараг, хуурай сүү, сүүний ундаа, зайрмаг зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын 600 гаруй хот сууринд 5 сая гаруй дэлгүүр, 13 муж, хотод албан ёсны борлуулалтын салбар компани, төлөөлөгчийн газартай аж.

Тус групп Хятадын баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэр бөгөөд Европ, Америк тив дэх улс орнуудтай хамтын ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг сайн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анх инновацыг нэвтрүүлж, дэлхийд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлснээрээ онцлог хэмээн “Или” группын дэд ерөнхийлөгч Лу Шиндун танилцуулсан юм. 

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлаас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг баталж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсөн.

Төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарт түншлэлийг хангах, үйлдвэрийн технологийн шийдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, бичил бизнесийг дэмжиж, шинжлэх ухаан, инновацыг бодлогоор болон зээл, санхүүжилтээр дэмжих, фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломж зэрэг олон асуудлыг хууль эрх зүйн хүрээнд улам боловсронгуй болгож үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх хамгийн чухал хэмээн онцлов. 

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх импортын 19 нэр төрлийн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газраас баталсан. Одоо аймаг, орон нутгийн иргэдийг гадны туршлагатай  үйлдвэр эрхлэгчтэй холбож, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь төр, хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал хэмээлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа энэ цаг үед мах, сүүний хангалтыг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн фермерүүдийг хөгжүүлэх, эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд фермерийн аж ахуй эрхлэх стандартыг нэвтрүүлэн, тэжээл, хангалт, тээвэр ложистикийн асуудлыг цогцоор нь шийдэж байж фермерийн аж ахуй хөгжих бүрэн боломжтой гэлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Улсын Их Хурал, Байнгын хороод, Засгийн газар холбогдох хууль, тогтоол гаргаж  иргэн, аж ахуй нэгжийг инновацад суурилсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, туршлага солилцох, үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг болох эрх зүйн орчинд бүрдүүлэх нь чухал гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    13 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 51 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    16 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 4 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    17 цаг 30 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    19 цаг 20 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 41 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    20 цаг 28 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 42 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 5 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 8 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    21 цаг 18 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 50 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 55 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    23 цаг 4 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    23 цаг 7 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    23 цаг 8 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    23 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК