Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт эхэллээ

2023-9-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар 2023 оны есдүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

БНСУ-ын “Бан Ги Мүн” сан болон Стэнфордын их сургуулиас хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Парк Жин, 1997 оны Физикийн Нобелийн шагналтан Стивэн Чү, Токио Их сургуулийн Ерөнхийлөгч Тэрүо Фүжии, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч Еүн Мии Ким нарын хүмүүс хүндэт зочноор оролцож байгаа бол Улсын Их Хурлын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцож байна. 

Өнгөрсөн жил БНСУ-д зохион байгуулагдсан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын 5 дугаар зорилгод тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. 

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын Нэгдүгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлнэ. Өнөөдөр өрнөх Хэлэлцүүлгүүд Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдийн дор болно.

 Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ гэж юу вэ?

Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ нь НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд Стэнфордын их сургууль болон Ази, Номхон далайн бүс нутгийн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид болон нийгмийн шинжлэх ухааны төлөөллийг багтаасан чуулган юм. Энэхүү яриа хэлэлцээ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг түргэвчлэх зорилгоор шинэ судалгаа, бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг ахисан түвшинд авчрах зорилготой аж. 

Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?

“Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийг анх 2012 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио Де Жанейро хотод дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан аж.

Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын - 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

Тогтвортой хөгжлийн зорилго нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

2017 оны гуравдугаар сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэд оролцох үүрэгтэй.

Монгол Улсын хувьд улс орныхоо хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сард баталсан.

Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны хоёрдугаар сард баталсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    13 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 51 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    16 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 4 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    17 цаг 30 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    19 цаг 20 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 41 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    20 цаг 28 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 43 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 5 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 8 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    21 цаг 18 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 51 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 55 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    23 цаг 4 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    23 цаг 7 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    23 цаг 8 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    23 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК